sonin.mn
ИЕРУСАЛИМ. /Zaobao/. Израилын Төв банк инфляцын өсөлтийг хязгаарлахын тулд бодлогын хүүгээ 0.5 хувиар өсгөж, 1.25 хувьд хүргэсэн гэдгийг даваа гарагт зарлалаа.
Энэ нь тус улс сүүлийн 11 жилийн хугацаанд бодлогын хүүгээ хамгийн их хэмжээгээр нэмэгдүүлж байгаа юм.
 
 
 
Израилын Төв банк мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ, Украины нөхцөл байдал, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний тасалдал зэрэг хүчин зүйлсийн улмаас инфляцийн дарамттай тулгарч байгааг дурджээ.
 
 
 
Тус улсад жилийн инфляцийн түвшин энэ оны 5 дугаар сард 4.1 хувь байсан ба энэ оны хувьд инфляц 4.5 хувьд хүрэх төлөвтэй байна.
Энэ онд тус улсын Төв банк ийнхүү гурав дахь удаагаа хүүгээ нэмэгдүүлжээ. Төв банкны зүгээс бодлогын хүүг 0.1 хувьтай байлгадаг байсан бол 4 дүгээр сард 0.35 хувь, 5 дугаар сард 0.75 хувь хүртэл өсгөсөн.
Төв банкны зүгээс бодлогын хүүг үргэлжлүүлэн чангаруулна гэжээ. 
 
А.Анхбаяр
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг