sonin.mn
ПАНАМ. /Reuters/. Панамд Европоос ирсэн жуулчидтай харьцсан иргэнээс сармагчны цэцэг өвчин илэрч, уг халдварын анхны тохиолдол батлагдсан тухай тус улсын Эрүүл мэндийн яам мягмар гарагт мэдэгдэв.
 
Панамын Эрүүл мэндийн сайд Луис Сукре хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн мэдэгдэлдээ, "Өчигдөр үдээс хойш манай улсад сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн, өвчтөний биеийн байдал тогтвортой, түүнтэй ойр харьцсан хүмүүсийг тогтоохоор ажиллаж байна" гэв.
 
Уг иргэн өөрийгөө халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглээд гэртээ өөрийгөө тусгаарлаж байсан, улмаар түүнийг эмнэлэгт шилжүүлсэн гэж Л.Сукре мэдээлэлдээ онцолсныг "Reuters" агентлаг уламжлав.
 
 
 
Э.Нямдаваа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг