Өнгөрсөн сарын байдлаар 3841 иргэнд 337.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон гэж Төвбанк мэдээлсэн. Харин бодит байдал дээр арилжааны банкууд зээл олголтыг удаашруулж, зарим нь огт хүсэлт авахгүй байгаа талаар иргэд ярьж байна. Иймээс банкууд дотоод зохицуулалт хийж, иргэдийн хүсэлтийг түр хугацаанд авахгүй байх шийдвэр гаргасан болохоо тайлбарлалаа. Үүнийг Монголбанкны Бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбат няцааж “Төвбанкны зүгээс ипотекийн зээлийн санхүүжилтийг хэвийн олгож байгаа. Арилжааны банкууд яагаад танаад байна вэ гэхээр мөнгөний бодлогын хүүтэй холбоотой. Бодлогын хүү өссөн нь өөрөө нэг ёсондоо сайн ч юм шиг, муу ч юм шиг олон талтай санхүүгийн үзэгдэл. Тухайлбал, арилжааны банкууд зээлээ багасгаж, Төвбанкны үнэт цаас авахаар зах зээл дээрх мөнгөний урсгал хумигдана. Инфляц 16 хувьтай байна. Мөнгөний бодлогын хүү өсөж, 10 хувь болсон. Цаашид хэрхэх нь III улиралд хэлэлцэж, шийдэгдэх асуудал” гэж ярьсан юм. Наймдугаар сар гарснаас хойш зээл олголт ямар байгааг тодруулахаар арилжааны зарим банктай холбогдоход дараах мэдээллийг өглөө.
Хаан банк: Зээлийн хүсэлт хэвийн авч байна. Салбарын ачааллаас хамаарч харилцан адилгүй олгож байгаа.
ХХБ: Зээлийн санхүүжилт зогссон. Гэхдээ иргэдийн хүсэлтийг авч байгаа ч хэзээнээс олгож эхлэх нь тодорхойгүй байна.
Хас банк: Санхүүжилт зогссон учраас зээл олгохгүй байгаа. Санхүүжилт орж ирсний дараа зээл олгож эхэлнэ.
Төрийн банк: Энэ сарыг дуустал ямар ч зээлийн хүсэлт авахгүй. Хүсэлт авах эсэх нь сарын эхээр тодорхой болно.
Голомт банк: Хүсэлт авч байгаа ч салбаруудын ачааллаас хамаарч зээл олголт удааширч байна гэсэн юм.
Банкууд ийм мэдээлэл өгсөн бол зээлийн хүсэлт өгсөн иргэд ингэж ярьж байна.
“Да хүрээ” зах дээр худалдаа эрхлэгч Д.Оргил “Энэ оны гуравдугаар сард 156 сая төгрөгийн үнэтэй гурван өрөө байр авахаар Голомт банкинд хүсэлт өгсөн. Зээлийн шийдвэр нааштай гарсан боловч нэлээн чирэгдэл болж байж наадмын өмнө байрандаа орлоо гэв. Харин Эрдэнэт хотын иргэн Б.Намуунтай цахимаар холбогдоход “Капитрон банкинд дөрөвдүгээр сард 149 сая төгрөгийн үнэтэй 60.4 м.кв хоёр өрөө байр авахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг цааш нь явуулаагүй байсан. Энэ талаар асуухад Монголбанкнаас санхүүжилт хангалтгүй байгаа тул орлогын эх үүсвэр бага бол 100 саяас дээш төгрөгийн зээл олгохгүй гэсэн. Бүх юмны үнэ өсөж байгаа энэ үед залуучуудад хүнд байна. Жишээлбэл, Эрдэнэтэд байрны м.кв-ын үнэ доод тал нь 2.8 сая, хуучин хоёр өрөө байрны үнэ 100 саяас буухгүй байна. Энэ тал дээр зөв зохицуулалт хийгээсэй” гэлээ.
Б.Дарьсүрэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Хуучин зээл авсан нөхдүүд зээлээ төлөхгүй бултаж дампуурч эсвэл бултаж байхад нэмж зээл өгөх тэнэг банк олдохгүй байх ! Цаашид бүнд төлөхгүй болоод сүйрэлт болох гээд ирэх үёд нь Улс нь нэн удаа өршөөж дааж төлнө ! Үүнийг л хүлээгээд байна бүгд !!
Хуучин зээл авсан нөхөд зээлээ төлөхгүй байна гэж худлаа мэдээлэл. Харин ч барьцтай зээл тул орон сууцаа хэдэн төгрөгнөөс өгчих хүн байхгүй шүү .Харин банкнууд төв банкнаас маш бага хүүтэй (3%) мөнгөө бусад зээлд зарцуулах гээд өгөхгүй байгаа юм . 2 т Амарсайхан сайд зах зээлд орон сууцаар бонд гаргаж орон сууцжуулах, санхүүлдэг байгууллагийн үйл ажиллагаанд шууд оролцсноос үүдэлтэй юм. Тиймээс банкнуудаас хугацаагүй хадгаламжийн хүүг эргэн өгдөг болоход анхаарах хэрэгтэй
Хятадын маш бага хүүтэй Ардын банкийг оруулж ирэх хэрэгтэй.Тэгвэл монголын банкны луйварчдын мөлжлөг байхгүй болно.Гэхдээ Монгол дах банкны мөнгө хүүлэлт,луйврын ард нь МАН-ын бүдүүн дарга нар байнга зогсож байдаг.
Сайхан мэдээ, шинэ он гарлаа, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @ fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбоо барьж, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com