sonin.mn
"Шэньжөү-14" сансрын багийнхан Хятадын сансрын станцад хоёр сар ажилласан билээ. Одоогоор гурван сансрын нисэгчийн биеийн байдал сайн байгаа бөгөөд тэд Вэньтянь туршилтын бүхээгийн орчны хяналт хамгаалалтын системийн бүтээн байгуулалт болон бүхээгээс гарах бэлтгэлээ хийж байна.
 
"Шэньжөү-14"-ийн сансрын нисэгчид Вэньтянь бүхээгээс гарч товлосон ажлаа биелүүлэхийн тулд бүхээгийн гадна өмсөх 3 хувцсыг хянан шалгах зэрэг ажлыг хийж байгаа гэнэ. Ойрын хоёр өдөр тэд эх газар дахь ажилтнуудын дэмжлэгтэйгээр Вэньтянь туршилтын бүхээгийн гадна байрлуулсан жижиг робот гарыг тойрог замд туршсан байна. Сансрын нисгэгч Цай Шюйжэ шинэ бүхээгт анх  "унтаж үзсэн" бөгөөд Вэньтянь бүхээгийн шинэ унтлагын бүхээгт хэсэг хугацааг өнгөрүүлжээ. Одоогоор гурван сансрын нисгэгч тус бүр өдөрт 80 минутын биеийн тамирын дасгал хийж байна. Орон зай нь нэмэгдэхийн хэрээр илүү олон төрлийн дасгал хийх боломжтой болох гэнэ.
 
 
Г.Бямба