Манайх ам.долларын ханшийг алдчихлаа. Уг нь 2020 оны наймдугаар сараас хойш тогтвортой байв. Гэвч энэ оны хоёрдугаар сараас хойш бага багаар нэмэгдсээр, долдугаар сараас хойш огцом өсчихлөө. Ханш нь хаданд гарсанаас гадна ховорджээ. Эрэлт нь их, нийлүүлэлт тааруухан байна. Арилжааны банкууд, валют арилжааны төвүүд ам.долларыг хязгаартайгаар худалдаж буй аж. Лав арилжааны банкууд өдөрт нэг хүнд 300 ам.доллараас илүүг худалдахгүй байгаа юм. Өнөөдрийн 20 мянган төгрөг 2006 оны 5000 гаруй төгрөгтэй тэнцэж буйг мэргэжлийн хүмүүс тооцож гаргажээ. Олон таван үггүйгээр, шууд ойлгогдохоор жишээ аж.
Ямартай ч ам.долларын ханш ингэж өссөн нь олон зовлон даллаж байна. Үйлдвэрлэл бараг хийдэггүй Монгол Улс өвлийг яаж давах нь ч бүрхэг болоод ирлээ. Эрчим хүч, бензин тосоо Оросоос, бусад өргөн хэрэглээний бараагаа Хятадаас импортолдог. Хэдийгээр ОХУ хэдэн жилийн туршид бензиний тогтвортой үнэ амласан ч ам.долларын ханшны “нисэлт” сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой юм.
Ер нь яагаад ам.долларын ханшинд яагаад ийм огцом өсөлт үүссэн бэ гэдэг анхаарал татна. Яахав, албаныхан ярихаараа “...Ковид, дайнаас үүдэлтэй геополитикийн давлагаатай холбоотой” гээд байгаа юм. Мэдээж хэрэг, энэ хоёр хүчин зүйлээс үүдэлтэй хүндрэлүүд бий. Гэвч энэ удаагийн ам.долларын хомсдол, ханшийн өсөлт манай дотоод хүчин зүйлтэй холбоотой байж болзошгүй байна.
“Бодь интернэшнл”-ийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Д.Баясгалан саяхан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “...Анхнаасаа төмөр замаа барьж дууссаны дараа цувуулж мөнгөө өгөх нөхцөлийг санхүүжүүлэгч “Эрдэнэс Тавантолгой” ХК тавьж байсан. Тэр нөхцөл одоо ч хэвээрээ байгаа. Бид нүүрсээр төлбөрөө авч байгаа. Хоёрт, бид төмөр зам л барих үүрэг хүлээсэн компани. Нүүрс зарж, ашиг олох сонирхол байхгүй. Тийм учраас “Эрдэнэс Тавантолгой”-гоос авсан нүүрсээ аль болох хурдан худалдан авагч нарт хүнд сурталгүйгээр зараад мөнгөө олж авах ганц зорилготой. Ер нь бид ам.доллараар юмаа зарж байж л доллартай болно. Нүүрс, алт, төмрөө зарах ёстой. Тэр гарч байгаа экспортын урсгалаа нэмэх ёстой. Тэр бол бизснесмэнүүд, Засгийн газрын ажил, үүрэг. Нэгэнт орж ирж байгаа багахан ам.долларыг дотор нь жаахан зохицуулах нь Монголбанкны ажил. Хүмүүс Монголбанкийг буруутгаад байдаг. Монголбанк доллараар бүтээгдэхүүн зардаг газар биш. Харин хүмүүсийн олж ирсэн долларыг цуглуулж байгаад зохицуулалт хийх л үүрэгтэй, мөн инфляцийг зохих түвшинд хадгалах гол зорилготой” гэжээ. Тэрбээр “...Ам.долларын хомсдолд Монголбанк буруугүй, энэ бол Засгийн газар, бизнесмэнүүдийн ажил” гээд шулуухан л хэлчихсэн байна.
Монголбанкны хувьд ч албан бусаар Д.Баясгалангийн ярьсаныг дэмжиж буй аж. Албан бусаар гэдэг нь Монголбанкны газрын захирал эрхэм сэтгүүлчидтэй хийсэн уулзалт дээр “..Манай нэртэй бизнесмэн Д.Баясгалан ам.долларын ханшны талаар үнэнийг хэлсэн” гээд бас хэлчихэж байна билээ. Уг нь “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэдэг. Харин үүнийг Монголбанкныхан ам.долларын ханшийг барих нь бидний ажил биш гэсэн агуулгатай тайлбар хийх болоод байгаа юм.
Гэхдээ Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэд хоногийн өмнө мэдэгдэл хийхдээ “...Сүүлийн улирлуудад түүхий эдүүдийн үнэ өндөр түвшинд хадгалагдсан хэдий ч экспортын биет хэмжээ төдийлөн сэргэж чадаагүйгээс урсгал тэнцлийн алдагдал огцом тэлж, төлбөрийн тэнцэл эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа. Улмаар нүүрсний экспортын орлого хүлээлтээс бага байгаа нь төлбөрийн тэнцэл, валютын орох урсгалд сөргөөр нөлөөлж, валютын ханшинд дарамт үүсгэж байна” гэсэн. Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчийн нүүрсний экспорттой холбоотой мэдээллийг анхаарах шаардлагатай. Тэрбээр мэдэгдэлдээ ам.долларын ханшны өсөлтийн шалтгааныг хальт дурджээ. Нарийн тодорхой хэлж зүрхэлсэнгүй бололтой. Уг нь нүүрсний экспорт статистикаар бол сайн явж байгаа “тоо” бий. Гэвч тэр хэрээр валют орж ирэхгүй байгаад учир шалтгаан нь байгаа юм байна. Энэ нь Тавантолгойн урьдчилж гэрээлсэн нүүрс гарч байгаатай холбоотой гэсэн үг. Тэгэхээр дам агуулгаараа Д.Баясгалангийн хэлсэн, Б.Лхагвасүрэнгийн хальт цухуйлгасан “нүүрсний экспорт” дээр Засгийн газар алдаа гаргасан байж болзошгүй. Өөрөөр хэлбэл, дан ганц урьдчилж гэрээлсэн буюу “үнэгүй” нүүрс бус шууд өгч, авах гэрээтэй нүүрстэй ээлжилж ачуулах зэргээр жижигхээн менежмент хийхэд болох юм байна. Яг үнэндээ үүнийг Засгийн газар ч бус “Эрдэнэс Тавантолгой” л бие дааж шийдээд хийчих ажил аж. Хэрэв энэ мэдээлэл бодитой бол иймхэн зүйлийг хийхгүй байсаар ам.долларын ханшийг хаданд гаргасан ноцтой гэмт үйлдэл болно. Мөн энэ бүхний цаана хэний, ямар эрх ашиг нуугдаж байна вэ гэдгийг ч гаргаж ирэх шаардлага үүснэ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Доллар өссөнд найман шаргын чёнжүүд их буруутай ! Энэ газар баривчлах торгох хорих эрхтэй онцгой комиссаруудыг томилж байдлыг зөв хянаж цэгцлэх ёстой ! Ийм ажлыг мэдэхгүй хийхгүй байна ! Тэнэг монгоонууд хохь чинь !!
Мэдээж засгийн газар монголын арилжааны банкууд ченжүүд дээр нь мангар мунхаг монголчууд буруутай.
Dollars hanshiig mongold Dollars ezed togtoono mongold hen baih ni hamaagui ukriane dain bol dollars ezediin tusul 2008 ond ukriane ig orosiin esreg bolgoj hiiig haaj orosiin ediin zasagiig ungana geed fox Channel aar American ex president turiin nariinuud yarihad ineed hurch baib gebch dollars huchteil yum ba
Ерөөсөө, дэлхийн долларын эзэд дэлхийн орнуудын эдийн засгийг зохицуулж байдаг гэж ярьдаг биз дээ! Яг баталгаатай үнэн эсэхийг мэдэхгүй ч ортой л бололтой юм билээ! “ Оросын эдийн засгийг унагана” гэж барууныхны хэлснийг манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч бичиж л байсан биз дээ! Тэр нь биелж байгаа ч юм билүү? Хэн мэдэх вэ? Манай орны хувьд жижиг ажиллагаа гэж боддог юм уу? “Найман шаргын” ченжийн захыг тоодоггүй байх шиг санагддаг. Тэд долларын үнийг дураараа жолоодоод байх шиг санагддаг юм даа! Зарим хүмүүс тэдний ард банкныхан байдаг гэж ярьдаг. Түүний үнэн худлыг мэдэхгүй ч төр засаг анхааралдаа авч, хяналтаа тавих л ёстой байх даа! “Бизнесийнхэн болон засгийн газар валют (доллаар) олох ёстой. Монгол банк тэр олсон валютаа зөв зохицуулах, инфляцийг тогтвортой байлгах үүрэгтэй гэж мэргэжилтнүүдийн хэлдэг чинь үнэн байх шүү! Доллартай харьцах төгрөгийн ханш суларч байгаа нь экспортын орлого зогсонг байдалд орж, эдийн засаг бүхэлдээ сулран хямарч, доройтож байгаатай холбоотой гэж судлаач, мэргэжилтнүүд үзэж байгаа юм билээ!!!
Yum l bol hoid taliin har ovoohoi gedeg shig buh yumand Tor zasag l buruutai met oilgoltiig humuust toruuleh har piar AN-aas ugshiltaigaar odor shonogui l buh suvgaar tsatsagdaj bnaa. AN-iin ugshiltai noxdiin gol zorilgo bol ard tumnii tuslamjtaigaar Zasgiin erhiig songuulias omno huuli busaar bulaaj avah. Ingehiin tuld medeelliin buh subguudaar ard tumnii tarhiig ugaah sorog medeelluudiig togtmol tsatsaj bna. AN dotroo uchiraa oloogui baij erh medeld hurehiin tuld yaahaasa ch butsahgui bolson ni ongorson hugatsaand tod medregdsen shuu. Dollariin hansh osoj, hovordson ni bas l AN-aas yavuulj bgaa bodlogotoi holbootoi l gej hardah undeslel bgaa
Хэн нэг нь тоглож байгаа биш үү
Доллар өсч байгаа нь Ч.ХҮРЭЛБААТАР , ЛХАГВАСҮРЭН НАР ГОЛ БУРУУТАН.ӨРИЙГ ӨРӨӨР ДАРЖ ДЭЭРЭЭС НЬ ӨР НЭМЖ ТАВЬСААР ӨНӨӨДӨР ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭСЭН.2016 ОНД 1850 ТӨГ ТЭНЦЭЖ БАЙСАН ДОЛЛАР МАН ЗАСАГ БАРИХ ХУГАЦААНД 2 ДАХИН ӨСЧ ӨР 3 ДАХИН НЭМЭГДСЭН ДЭЭ
2012 онд 1 доллар 1357 төгрөгтэй тэнцэж байсан долларыг ардчилсан намын гамингууд засгийн эрхэнд гарч ирээд 1 долларыг 2000 төгрөгийн ханштай болгосон.