КАБУЛ. /Reuters/. Афганистаны нутаг дэвсгэрийг хяналтдаа оруулсан “Талибан” хөдөлгөөн ОХУ-тай эдийн засгийн гэрээ байгуулжээ. Урьдчилсан гэрээнд бензин, дизель түлш, хий, улаан буудай экспортлох тухай тусгасан гэж “Reuters” агентлаг Афганистаны Худалдаа, аж үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Хажи Нуруддин Азизигийн хэлснийг эш татан мэдээлсэн байна. Түүний хэлснээр, ОХУ-аас хөнгөлөлт үзүүлэхээр болсон тул түүхий эдийн үнэ зах зээлийн үнээс доогуур байх аж.
ОХУ жил бүр ойролцоогоор 1 сая тонн бензин, 1 сая тонн дизель түлш, 500 мянган тонн шингэрүүлсэн газрын тосны хий, 2 сая тонн улаан буудай нийлүүлнэ гэж сайд хэлжээ. Харин үнэ болон төлбөр хийх аргын талаар мэдээлэл өгөөгүй байна. Гэрээний хугацааг тогтоогүй гэж “Reuters” бичжээ. Гэсэн хэдий ч туршилтын хугацааны дараа хоёр улс урт хугацааны гэрээнд гарын үсэг зурж магадгүй байна. Одоогийн байдлаар Иран, Туркменистан улсууд Афганистанд байгалийн хий, газрын тос нийлүүлж байна гэж сайд хэлжээ. Пакистантай талибууд "худалдааны бат бөх харилцаатай байдаг".
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "шаардлагатай бол" Афганистанд үр тариа яаралтай олгохыг зургаадугаар сард зөвшөөрсөн байна. Хожим нь Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Афганистаны Худалдаа, аж үйлдвэрийн танхимын орлогч дарга Мирвайс Хотак ОХУ-тай ашигт малтмал, жимс жимсгэнэ, байгалийн хий, газрын тос, улаан буудайн худалдаа хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Долоодугаар сарын сүүлээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн Афганистаны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Замир Кабулов Афганистанд үр тариа, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхэд туслахад тус улс бэлэн байгааг мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Төлбөрөө хар тамхиар өгөхгүй юу ! Өөр юугаар өгөх гээд байгаа юм !
Оросууд угаасаа Афганчуудад их сайн. Адилхан нармай Азийг доорд үзэж,арьс өнгөөр зэн яддаг болхоор байх.
Тунгалаг Тамир кинон дээр дүү Төмөр нь ганц морийг нь ахынх нь болохыг мэдэлгүй авсныг мэдсэн Эрдэнэ "Муу дүү минь явуулын хүний ганц морийг авч явсныг бодвол их л ядарч л яваа юм байна даа" гэж хэлдэг. Түүн лүгээ дэлхийн хүчирхэг 2 дахь том армитай Орос гүрэн очиж очиж хамгийн ялзарсан адгийн улстай нийлэхийг бодвол их л доройтож байгаа юм байна даа, зайлуул.Хэ хэ хэ:.
Манай улсыг бодвол худалдан авах доллартай л юм бна
Оросууд манайд татварын ендер хориг тавчихаад Талибанд хямд унэ егеед л байдаг хогын улс шуу Тарж бутраад хурдан суйрээсэй
Фашист Путлярт олдож буй ганц түнш нь очиж очиж дээрэмчин талбидууд л биздээ. Таарсан таар шуудайнуудаа гэж....