Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн зуны наадмаар Чингис хааны эш хөргийг монгол төр, айл өрх, албан байгууллага бүр эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байх тухай зарлиг гаргасан.
Тэрбээр зарлиг дуулгахдаа “...Далай их хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлж, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх үүднээс энэхүү түүхэн зарлигийг буулгалаа” хэмээж байв. Түүнээс хойш айлууд, байгууллагууд Чингис хааны эш хөргийг хоймортоо давалгаалан залж байна.
Мөн өчигдөр УИХ-ын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу нэгдсэн хуралдааны танхимын хойморт Чингис хааны эш хөргийг заллаа. Ер нь бол Чингис хааны хөргийг дээдлэн залах Ерөнхийлөгчийн зарлигийг ард түмэн тун тааламжтай, хүндэтгэж хүлээж авсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн зарлигаар залсан Чингис хааны хөрөг архины шошго дээр заларсаар байна. Үүнд олон нийт таатай ханддаггүй. Гэхдээ “Чингис” хэмээх архинуудыг хэрэглэсээр байдаг. Уг нь 2012 онд ШӨХТГ-ын дарга О.Магнай Чингис, Соёмбо нэртэй архи үйлдвэрлэхийг хориглох тухай хуулийн төслийг боловсруулж, түүнийг нь нэр бүхий гишүүд УИХ-д өргөн барьж байлаа. 2016 онд түүх судлаач, эрдэмтдийн төлөөллүүд Чингис хааны нэрээр архи, тамхи, согтууруулах бодис оноон нэрлэхгүй байх зарлиг гаргуулах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж байв.
Тухайн үед “Төрт ёс, Хаадын сан”-ийн тэргүүн, зохиолч, судлаач Д.Гүн-Үйлс “...Чингис хаан маань Монголын ард түмэнд “...Архийг бага хүрт, болж өгвөл огт бүү амс” хэмээн зарлиг үлдээсэн. Гэтэл бид өнөөдөр үзэл санаагаар нь зориуд тохуурхаж байгаа юм шиг үйлдлүүд гаргасаар байна. Үүний нэг бол Чингис хааны нэртэй архи ууж, уусан архиныхаа шилийг хог дээр чулуудаж, хүний хөлийн гишгүүр болгож байна. Энэ бол маш буруу үйлдэл төдийгүй Их хаан, төрт ёсоо үл хүндэтгэсэн, түүх соёлоо умартсан үйлдэл. Зөвхөн түүх соёлоор зогсохгүй “Чингис” нэртэй архинаас болж хичнээн амьдрал сүйрсэнийг хэн ч таашгүй. Тиймээс бид энэхүү хөдөлгөөнийг эхлүүлж Ерөнхийлөгчид хүсэлт гаргаж байгаа юм. Чингис хааны нэрээр архи, тамхийг нэрлүүлэхгүй байх, нэрлүүлж болохгүй талаар бид бүхий л арга хэмжээг авахуулахын төлөө ажиллана” гэж байв.
2017 онд “Хамаг Монгол” МСҮТ-ийн захирал Д.Уламбаяр, сурагчид, оюутан залуучуудаас архины компаниудын эздэд “... Та бүхэн өөрсдийн хувь эзэмшдэг тус тусын компаниудад нөлөөлөх замаар “Чингис” брэндийн архины үйлдвэрлэлийг зогсооно уу” гэсэн шаардлагыг хүргүүлж байв. 2021 оны хаврын чуулганаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “...Төрийн бэлгэ тэмдэг, төртэй холбоотой зүйлээр архийг нэрлэдэг, үйлдвэрлэдгийг таслан зогсоох хэрэгтэй байна. Өнөөдөр "Чингис" хааны нэрээр нэрлэсэн архи үйлдвэрлэж байна. Төрийнхөө далбаа дээр байдаг “Соёмбо” гэдэг архи байна. Энэ бүхэнд зохицуулалт хэрэгтэй" гэж байлаа. Эдгээрээс гадна ийм санаачлага олон гарч байв. Гэвч архины компаниудыг яаж ч чадалгүй байсаар өнөөг хүрсэн юм.
Харин Ерөнхийлөгчийн энэ зарлиг Чингис хааны хөргийг архины шошгоноос “буулгах” боломжийг бий болгов. Боломж ч гэж дээ, Ерөнхийлөгчийн зарлигаар залсан Чингис хааны хөрөгтэй архины шил хог дээр хэвтээд байх нь агуулгын хувьд томоохон зөрчил үүсгэж байгаа юм. Тэгэхээр Ерөнхийлөгч зарлигаа хэрэгжүүлэхийн тулд хааны хөргийг архины шошго дээр “залах”-гүй байх дээр анхаарах хэрэгтэй болж байгаа юм. Хэрвээ тэрбээр анхаарвал энэ төвөггүй шийдэгдэнэ.
Тэгээд ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн хавар гуравдугаар сард болсон “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган дээр “...Монголчуудын бидний зовлонгийн нэг шалтгаан нь архидалт юм. Эрчүүд бид архийг ууж байна гэж боддог. Харин архи биднийг ууж байна. Эх орны минь хөгжилд чөдөр болж байна” гэсэн. Улмаар архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Эрүүл монгол хүн” хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг хангах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан. Зарлигтаа архины хатуулгийн хэмжээг жил бүр хоёр градусаар бууруулах талаар зааж байв.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
ЭЗЭН ХААН минь ЭХ ОРОНЫ баялагийг тонон дээрэмдэж байгаа гадна дотны хулгайч луйварчид дээрэмчидыг цээрлүүлж ард иргэдээ амар тайван сэтгэл хангалуун цатгалан толгой өндөр амьдаруулаач
Ард түмэн Чингисийн Их засаг хуулийг мөрдөж улстөрчдийг шийтгээд эхэлбэл Саарал ордонд хүн үлдэхгүй бүгд толгойгоо тасдуулах болно. Хүи Лүү Жан ч толгойгүй болно.
Тавантолгойн 20 сая тонн нүүрсний хулгайтай холбоотой МАН-ын 70 дархлагдсан авлигач хулгайч дээрэмчин дарга нар байгаа гэж хятадын тал мэдэгдээд байгаа шүү.
МАН Чингисийн шууд удмын 30 мянган хүнийг сорчлон түүж цаазалж алсан байж одоо юун Чингис вэ. Манигар нүүрт өмхий сармагчин Хүй Лүү Жан Монголын ард түмнээр даажигнаад байна уу? Үхээч хар пязда мин.
Чингисхаан МАН-д ямар ч хамаагүй шүү..Путиныг мичлэн дууриаж оцгонодог баисан өмхий амт хар сармагчинд одоо Чингисийг дууриаж навсаганах л дутаж гэнэ дээ..
Чингэс архи үйлдвэрлэдэг эздүүд нь боогоод үхчих байх ! Оронд нь хүрэлсүхийн хөргийг тавь гэж жаахан тайтгаруулахгүй юу !
Гун-уйл- ….болж огвол гэнэ Ээ Кккк Ео Болдхуяг ч амьдар нь хийдэг хун юм даа
Ард түмэндээ наалдацтай юмаар попор
Туйлширахаа болио Маогын херег залаатай байдаг улс шиг дэмийдээ гэр орон албан газар бугд зураг елгевел хойт Солонгос шиг юм болно Гунуйлс гэгч ном наймаалагчын бизнэс яваад бн
Нэг л их Чингис гээд цээжээ дэлдсэн худлаа Үхэрнүүд! Ер нь энэ зураг Чингисийн зураг мөн ч юм уу биш ч юм уу хэн мэдлээ. Яг ийм хүн байсан гэж хэн хэлсэн юм бэ? Хэн нь хараад үзчихсэн юм бэ? Улс орноо өөд нь татхаа бодооч хар малуудаа!!!
ха
Чингэс хааныхаа нэрийг архины шошго болон өөр бусад зүйлд өгмөөргүй байна, тэгэснээр энэ нэр үнэ цэнэтэй болно, бидний бахархал шүү дэ.
Hoid Solongosyg duuraij eliirch soliorohoo bolivol yasiin mongoluudaa?
Aliva ulsin, muu, heel, hahuulid awtagdsan udirdlaga oorsdiin gemt uildleesee ard tumnee ondoo tiish samuuruulj, toorogduulehiin toloo, munhag suseg, bishrelruu chigluuldeg.