sonin.mn
ЙЕРУСАЛИМ. /Reuters/. Израилын Ерөнхийлөгч Исаак Херцог шинэ засгийн газрыг эмхлэн байгуулахыг Ерөнхий сайд асан Биньямин Нетаньяхуд ням гарагт даалгажээ.Израилд 11 дүгээр сарын 1-ний өдөр буюу сүүлийн гурван жил хагасын хугацаанд явагдсан тав дахь удаагийн парламентын сонгуулиар Б.Нетаньяхугийн барууны үзэлт “Ликуд” намын эвсэл олонх болсон юм. Тэв эвслийн засгийн газар байгуулах хэлэлцээг хэдийнээ эхлүүлсэн байна.
Б.Нетаньяху хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үгэндээ, “өөрт нь саналаа өгсөн, өгөөгүй эсэхийг үл харгалзан хүн бүрийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий сайд болох болно” гэж мэдэгджээ. Тэрбээр ерөнхий сайдын албыг урьд нь 1996, 2009 оноос хашиж байсан юм. 
 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг