ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийхээр АНУ-д ирэх оны нэгдүгээр сард айлчлахаар төлөвлөж байна гэж Японы Засгийн газрын эх сурвалжууд пүрэв гарагт мэдээлжээ.
Айлчлалыг нэгдүгээр сарын 7-9-ны орчимд хийхээр товлож байгаа бөгөөд энэ нь К.Фүмиогийн хувьд Ерөнхий сайдын албыг өнгөрсөн оны 10 дугаар сараас хашиж эхэлснээсээ хойш Вашингтонд хийх анхны айлчлал болох ажээ.
Ерөнхий сайд мөн нэгдүгээр сарын дундуур Швейцарын Давос хотод болох олон улсын эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Европын орнуудаар хийх айлчлалаа төлөвлөж байгаа гэж эх сурвалжууд хэлжээ.
Тэдний мэдээлснээр, Токио, Вашингтоны засаг захиргаа мөн Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нарын “2+2” хэлбэрийн аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцээг Вашингтон хотноо нэгдүгээр сарын дундуур зохион байгуулахаар төлөвлөж байна.
БНАСАУ баллистик пуужинг урьд хожид байгаагүй олноор харваж, тэр дундаа 10 дугаар сарын эхээр Японы бүлэг арлуудын дээгүүр 2017 оноос хойш анх удаагаа пуужин харваад байгаа энэ үед Япон АНУ, БНСУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж байгаа ажээ.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси наймдугаар сард Тайваньд айлчилсны дараа Хятад улс тус арлын эргэн тойронд томоохон цэргийн сургуулилалт хийснээс хойш Тайваньтай холбоотой хурцадмал байдал мөн нэмэгдсэн байна.
К.Фүмио мөн Япон улс ирэх оны тавдугаар сард Хирошима хотод “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллахыг Ж.Байденд уриалах төлөвтэй байна гэж эх сурвалжууд ярьжээ.
Япон, АНУ-ын удирдагчид хамгийн сүүлд энэ сарын эхээр Камбожид болсон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр нүүр тулан уулзсан юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Европт айлчлах үеэрээ К.Фүмио Давосын чуулган уулзалтад эдийн засгийн бодлогынхоо талаар илтгэл тавьж, “Долоогийн бүлэг”-ийн бусад орнуудад айлчлахаар төлөвлөж байгаа ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
1913 он хүртэл Америк эрх чөлөөтэй улс орон байжээ. Харин дараа нь төрийн бүх эрх мэдэл, засаглалыг мөнгөөр далдуур худалдан авсан хэсэг банкны эзэд өөрийн жүүд үндэстэн эцэг өвгөдийнхөө эртний номлол, нууц төлөвлөгөөнүүдийг америк улс оронд хэрэгжүүлж эхэлсэн байна. Ингээд л удалгүй Америк орон шал өөр улс орон болон өөрчлөгдсөн билээ.
Өнөөгийн Америкийг ардчиллын гол цайз гэж бүх хэлбэрээр ухуулж сурталчилдаг боловч энэхүү "ардчилсан" гэдэг төр засгийнх нь бүх эрх мэдэл Том Капиталынхаа бүрэн эрх мэдэл, эрхшээлд байгаа гэдэгт "нүдтэй, чихтэй, толгойтой" хэн ч эргэлзэхгүй байх аа. Үнэн хэрэг дээрээ тэнд төр засгийн бүх эрх мэдэл нь америкийн ард түмнээс бус харин Том Капиталаас эх сурвалжаа авдаг, түүний бүрэн эрхшээл доор, түүний шууд тусгал нь болсон байдаг.
АНУ-ын дөрвөн ерөнхийлөгчийг - Абрахам Линкольныг 1865 онд, Джеймс Гарфильдыг 1881 онд, Уильям Маккинлийг 1901 онд, Джон Кеннедийг 1963 онд алсан тэр нууцлаг түүхүүд нь америкийн улстөрчдийг Том Мөнгөний дуулгавартай албатууд нь болгосон түүхтэй ажээ. Эдгээр бүх алллагууд нь америк долларыг хэн "хэвлэхийг" - чухамдаа АНУлсын Үндсэн Хуульд заасны дагуу Конгресс ба Ерөнхийлөгчийн эрх мэдэлд - өөрөөр хэлбэл Америкийн хууль ёсны бүрэн эрхт төр засгийн хяналт зохицуулалтанд оруулах гэсэн тэдний оролдлогуудтай шууд холбоотой юм. Учир нь тэнд Том Улстөр-өөс нь Том Бизнесийг салгах гэсэн аливаа оролдлогууд ерөнхийлөгчийнх нь хүртэл амь насанд хүрдэг "уламжлалтай" ажээ.
Анх үүсэн байгуулагдахдаа улс гүрэн ард түмнийхээ эрх чөлөөний зарчмуудыг тунхаглаж байсан Америк орон одоо нэг улс цул улс үндэстэн биш болон хувирсан бөгөөд харин тэнд хүний эрх гэдэг ойлголт улам хоосон уриа тунхаглал болж тэнд үнэн хэрэг дээрээ ямар ч бодит эрх чөлөөгүй хүмүүсийг ердөө л дуулгавартай зээлээр хэрэглэгчид - өртнүүдийн хүн сүрэг - "бантан нийгэм" болгон чанаж байгаа нэгэн тийм асар том туршилтын талбар болон хувирчхаад байгаа юм.
Өнөөгийн АНУлс бүх хүн төрөлхтнийг далдаас "хөшигний араас" тагнаж чагнаж байдаг мөн "ардчилал эрх чөлөө, чөлөөт зах зээл, хүний эрх" мэтийн хоосон уриа лозунгаас цааш хэтэрдэггүй неолиберал ардчиллын үзэл суртлаараа болон мөн америк доллараараа дамжуулан дэлхийн улс үндэстнүүдийг хатуу хянан бүрэн эрхшээлдээ барьж байгаа билээ. Тэгвэл өнөөгийн америкийн нийгэм тэрхүү арга технологиудыг нь туршиж сургуулилж улам төгөлдөршүүлж байдаг асар том туршилтын талбар мэт болж хувирсаан гэдэг нь батлагдаж байна.
Америкийн жирийн ард иргэд үнэн хэрэг дээрээ өөрсдийн хүний эрх ба эрх чөлөөгөө бүрэн алдсан байгаа бодит чин үнэнийг мөн тэд нар хэрхэн Дэлхийн Шинэ Дэглэм гээчийг сурталчлах, бусад ард түмнүүдийг зах зээлийн нийгэм гэгчид "хошгируулах шилэн хорго" урхи занга, ийм дүрд тоглож байгаа барьцааны "ивээн тэтгэгчид" нь болон хувирсан байгааг харуулж байна.
долларын эзэд - банкны элитүүд нь тухайн үедээ тэдний гар доорх нэг "шатрын хүү" нь болохыг санал болгосон байсан ба ингэж тэрээр энэхүү үйл явдлынх нь нэг шууд оролцогч гэрч болон энэ бүхнийг дотроос нь ажиглан харж байсны хувьд яг одоогоор дэлхий дахиныг эрхшээлдээ барьж байгаа банкны эздийн төлөвлөн хэрэгжүүлж байгаа асар том чивэлт зорилгууд нь илчлэгдэж байна.
Одоо Америкийн төр засгийн үнэмлэхүй жинхэнэ эрх мэдлийг Хувийн банкны эзэд, Цэргийн аж үйлдвэрлэлийн хувь эзэд, Суртал ухуулга -хэвлэл мэдээллийн хувь эзэд нь далдаас барьж байдаг ба тэд өөрсдийгөө манай гаригийн эзэд - дэлхийн бөмбөрцөг дээр дангаараа ноёрхож хүн төрөлхтний амь амьдралыг эрхшээж байх ёстой гэж үздэг байна.
Чухамдаа хувийн банкирууд нь манай гаригийн бүх улс үндэстнүүдийн эдийн засгийг алж хэзээ ч төлж барахгүй өрөнд унагах хэрэгтэй байдаг бол, цэргийн аж үйлдвэрлэлийн хөлгүй баячуудад нь тэдний ЗГ-таа хуйвалдан "шахаж" байгаа зэвсэг техник, сум тэсрэх бөмбгийг нь хэрэглэж байнгын эрэлтийг үүсгэж байх дайн дажингууд байнга зогсолтгүй шаардлагатай байдаг, үүний тулд тэдэнд байнгын дайсан ус агаар шиг хэрэгтэй байдаг, суртал ухуулга - хэвлэл мэдээллийн хувийн эздийнхээ хүсэл тачаалыг хүн ардын тархи ухамсарт тулгадаг мөртлөө "хамгийн эрх чөлөөт" гэдэг хэрэгслүүд нь дэлхийн хүн ардын тархийг угааж кино-комьютерийн тоглоом-ном-сонин сэтгүүл-рекламаараа тэдний ойлголт ухамсар, бодол санааны эсрэг оюуны террор явуулж байна!
Кишида Фүмио эздээсээ даалгавар авахаар явж бгаа юм биз дээ.Эх оронч Абэг алчихаад зоригийг хороосон эби шиг анууст нялганаад ббүтэхгүй гарууд доо
Хүүе хүлээж бай. Манай хүүк очих гэж байхад. Бас л $ гуйна яршиг гээд зугтаах гээд бн уу? Тэгээд зогсчоорой хөө зээл биш хандив өгөөч гуйж бн