Нэгдсэн Үндэстний Байгууллага 1991 онд анх “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг санаачлан эхлүүлсэнээс хойш эдүгээ 187 улс орон энэхүү аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тэмдэглэн өнгөрүүлдэг.
Монгол Улс 25 дахь жилдээ жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, жендэрт суурилсан аливаа ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголтыг өөрчлөх, энэ төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү аяныг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жил жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг “Нандин бүхнээ хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болоод байна.
Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход өөрсдийн үүрэг оролцоог ухамсарлан гар бие, дуу хоолойгоо өргөн оролцохыг уриалж байна.
"Нандин бүхнээ хамгаалъя-Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо"
Сэтгэгдэл0
Ямар ч эхнэр нөхрүүд нэг гэрт орсон хойноо бие биендээ дургүй болж хоорондоо таарч тохирдоггүй.
Дээрх хүний бичсэн үнэн байх шүү! Одоо залуучууд түүнийг мэдсэн тул гэр бүл зохиохоо больчихсон бололтой! Цөөхөн хүмүүс гэр бүлтэй болдог болсон гэнэ билээ!
Гэр бүрээ хүчирхийлэгч авгай нарын асуудлыг сөхөх цаг болсон шүү.Эмэгтэйчүүд маш хүмүүжилгүы бүдүүлэг үг хараал байнга хэлдэг бусдын эрх чөлөөнд халддаг болж, энэ нь ердийн явдал шиг элбэгшлээ.Бага ангид охидууд хөвгүүдийг маажих цохиж зодох явдал маш их болж. Зарим багш охин байж хөвгүүдийг зодоод байна гээд бах хийгээд инээж байх юм..Хөвгүүд гар хүрчихвэл юу болдог билээ..Эмэгтэйчүүдийн байгууллага эмэгтэйчүүдийг гэгээрүүлэх ажил хийж байх хэрэгтэй.
Эхнэр нөхрүүд яагаад хоорондоо таарамжгүй болж таарч тохирдоггүй вэ гэвэл эхнэр нөхөр болж буй хоёр хүн өөр өөр зан араншинтай эцэг эхээс төрсөн, өөр өөр орчинд өссөн, өөр өөр хүмүүжилтэй, өөр өөр зан ааштай, өөр өөр амбицтай гээд бүх юмаараа өөр болохоор таарч тохирохгүй маш хэцүү.