Нүүрсний хулгай улс төр, нийгмийн хүрээнд халуун сэдэв болоод байна. Өнгөрсөн 30 жилийн хугацааны “Монголчуудын алдагдсан боломж”-уудыг жагсаавал энэ хулгай хамгийн эхэнд бичигдэнэ. Тэр утгаараа, нүүрсний хулгайн хэрэг дээр Монголын төр болоод хууль хяналтын байгууллагынхан хэрхэн хандаж байгааг олон нийт анхааралтай ажиглаж байгаа юм. Сүүлийн үеийн Засгийн газрын хуралдаан дээр ч нүүрсний хулгайг ямар нэг байдлаар ил, далд ярьдаг болсон байна.
Нүүрсний хулгайн баримтуудыг Хятадынхтай нарийвчлан тулгана
Мөрдөгч, прокурорууд нүүрсний хулгайн нэлээд олон үйлдэлд хэрэг үүсгээд шалгаж байна. Олон ч хүн холбогдсон. Тэгвэл нэлээд хэдэн хэрэгтэй холбоотой мэдээлэл, нотлох баримтыг Хятадын эрх бүхий байгууллагуудын мэдээлэлтэй нарийвчлан тулгах шаардлага үүссэн байна. Өөрөөр хэлбэл, ямар агууламж, чанартай хэдий хэмжээний нүүрсийг хэзээ экспортолсон зэрэг мэдээллийг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай болжээ. Энэ нь Хятадын импортын мэдээлэл, хамгийн гол нь хууль хяналтын байгууллагуудынх нь мэдэлд байдаг мэдээллүүд гэсэн үг.
Нүүрсний хулгайн үйлдлүүд нь Хятад улстай холбогддог. Иймээс манай хууль хяналтын байгууллагын зүгээс Хятадын талд зарим мэдээ, мэдээллийг хүсэх шаардлага үүссэн байна. Гэвч тус улсын холбогдох байгууллагуудын зүгээс манай хэд хэдэн хүсэлтэд “...Мэдээллийг өгөх боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн байна.
Тийм учраас хууль хяналтын байгууллагынхан “... Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Хятадын гаалийн болон хил хамгаалах байгууллагатай тодорхой мэдээллүүдийг солилцоход дэмжлэг үзүүлж, тус улсын Хууль зүйн яамтай харилцан тохиролцохыг хүсье” гэсэн хүсэлтийг Засгийн газарт тавьжээ. Монгол, Хятад хоёр улс 1989 онд Иргэний болон эрх зүйн харилцан туслалцах гэрээг байгуулсан. Энэ гэрээнд хоёр талын эрх бүхий байгууллага буюу манай ХЗДХЯ, Хятадын Хууль зүйн яам бие биедээ хүсэлт тавих байдлаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэхээр заасан байдаг байна. Энэ дагуу Засгийн газрын уржигдрын хуралдаан дээр нүүрсний хулгайг шалгахтай холбоотой шаардлагатай мэдээллийг Хятадын талтай солилцох, тус улсаас гаргуулах талаар хамтрах ажлыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт шилжүүлсэн байна.
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Анандбазар З.Энхболд хоёр нүүрсний мөнгөөрөө Бага тэнгэрийн аманд байшин барьж, тэндээ хор найруулж суудаг шүү
Засгийн газраас 2023-2025 оныг “...Монголд зочлох жил” болгож зарласан. Энэ хүрээнд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Засгийн газрын уржигдрын хуралдаанаар энэ хуулийн талаар хэлэлцжээ. Тэр үеэр онгоцны түлшний үнэтэй холбоотой асуудал босч ирсэн байна. Нэг үгээр хэлбэл, тийзний үнээс эхлээд олон зүйл онгоцны түлшний үнээс шалтгаалж байгааг албаныхан хэлжээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар болон УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нийлүүлдэг монопол үнэтэй шатахууны талаар ярьж, нэлээд бухимджээ.
Тэрбээр “...Ц.Анандбазар З.Энхболд хоёр Бага тэнгэрийн аманд нүүрсний мөнгөөрөө байшин барьсан. Тэндээ хор найруулж суудаг. Харин төрийг найруулж чадахгүй шүү. Тийшээ нэлээд хэдэн шүүгч байн байн очдог. Нүүрсчид нийлж байгаад гурван шатны шүүхийг зад татаад гараад ирдэг юм байна. Хүчтэй байна. Тэрийг нь харлаа, үзлээ. Гэхдээ олон нийт ийм хуйвалдааныг чинь таашаахгүй байгаа шүү” гэжээ.
Энэ “үг”-тэй холбоотойгоор өчигдөр улс төрийн хүрээнийхэн “...Ерөнхий сайд юу гээд хэлчихсэн юм бэ, З.Энхболд нүүрсний хулгайд холбогдчихсон юм уу” гэцгээж байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Хятадын талд бас нүүрсний хулгайч нар байгаа..МАН Хятадын талд манай нүүрсний хулгайч нарыг илчилбэл Тайваны тусгаар тогтнолыг зөвшөөрөх болно гэж мэдэгдсэн гэсэн шүү.
Энэ бол хамгийн сүүлийн хулгай болохоос биш. Өмч хувьчлал, банкуудыг хувьдаа дампууруулж хулгайлсан хэдэн тохиолдол байгаа билээ гээд ярьвал энэ 30 жилийн бүх хулгайг ярьмаар байна. Хамгийн сүүлийнхэн хамгийн муухай хулгай бас арай биш.
Социализмд Женкогийн орос буриадууд Монголчуудыг хужаа мангасаар айлгадаг байсан.
Балайраад Нам яриад байх юмаа!!! Оркоо нам хамаагүй Зи, ажнай, жонхуу гээд АНусаас олон хүн бас л холбогдох байх шүү!!!
Нүүрсний хулгайн тэмцэл худлаа бна. Сая ХҮҮК ерөнхийлөгчийн айлчлалын дараа Прокурор бичгээ ХЗЯ-д өгч бна. Уг нь ГХЯ айлчлалын өмнө бүх яам, агентлагаас хятадын талтай ярих асуудлыг асуудаг горимтой. Тэр үед чимээгүй өнгөрөөгөөд асуудал дуусангуут бичиг явж эднэр. Жүжиг бнаа.
ХЯТАДУУД ДУРТАЙЯА НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧУУДЫН НЭРСИЙГ ӨГНӨ ТЭГЭХ Ч ЁСТОЙ ЮМ ККК ЯВААНДАА БҮХ ХУЛГАЙЧУУДЫГ ТОМИЛДОГ БОЛНО МАЛУУД
Монголчууд яана даа. Бие биендээ хулгайч луйварчаас өөр нэр өгөхөө байлаа. Үнэхээр сэжигтэй бол зохих эрх бүхий газарт нь мэдээлээд шалгуулж үнэн зөвийг олж болдоггүй л юм баах даа.Хууль хяналын байгууллагад итгэхээс өөр яах юм.Голдуу шудрага хүмүүс ажилладаг, давхар хяналттай гэж бодож байна .Монголд улс төрийн тэмцэл хэтэрч зах хязгаараа алдлаа.
З.Энхболд нүүрс хусаад л явж байх хүн мөн үү. Хэн нэгнийг наах хэрэг болсон байх даа.
Танай жижиг дарга том хулгайч шоо.
Страто Зикагийн компани.
Бүр компанитай. Старато ч билүү
2012 оны сонгуулийн дараа АН-ын төр, засгийг, АН-ыг самарсан хүн чинь УИХ-н дарга, намын дарга болсон "одой бэьтрэг" буюу Зика вирус шүү дээ ! Монголын ухаалаг сэхээлэг бүхэн үүнийг андахгүй мэддэг шүү !
Монголчууд социолизмын үеэс матаачаараа алдартай хүмүүс, захаас нь хэдийг шоронд суулгахад л тодорхой тооцоод гаргаад ирнэ дээ
Матаачдаа тулах юм бол дэлхийд хамгийн Матаач нь япончууд,америкчууд
Энэ бол хамгийн сүүлийн хулгай болохоос биш. Өмч хувьчлал, банкуудыг хувьдаа дампууруулж хулгайлсан хэдэн тохиолдол байгаа билээ гээд ярьвал энэ 30 жилийн бүх хулгайг ярьмаар байна. Хамгийн сүүлийнхэн хамгийн муухай хулгай бас арай биш.
Монголчуудын мангар тэнэг байдал нь хулгайч луйварчдыг өөгшүүлж байна.
Энэ бол хамгийн сүүлийн хулгай болохоос биш. Өмч хувьчлал, банкуудыг хувьдаа дампууруулж хулгайлсан хэдэн тохиолдол байгаа билээ гээд ярьвал энэ 30 жилийн бүх хулгайг ярьмаар байна. Хамгийн сүүлийнхэн хамгийн муухай хулгай бас арай биш.
Магадлал маш өндөр. Бага тэнгэрт Зигийн хаус байдаг.
Тавантолгой ид яригдаж бхад ЗИ их хурлын дарга байхдаа Энхсайхантай яаж улайран алалцаж байлаа даа одоо бодоход ийм л учиртай байж. Төмөр зам тавиалахгүй гж гүрийгээд бсан бүх хүмүүс том тэргээр нүүрс зөөдөг бизнестэй холбоотой гэдэг үнэн болж таарлаа. Бүгдийг нь барьж хорь, шаардаж бна. Ерөнхий сайд ганцаараа мянга зүтгээд шүүх дээр очоод л Эбэгийн томилсон шүүгч нар хэрэг биш гээд хэрэгсэхгүй болгочих байх даа
шившгээ ч тарьж байна даа манай улс. гааль тагнуул хуулийн байгууллагууд нь мафижчихсан ийм улс дэлхийгээс олохгүй
Энэ бол хамгийн сүүлийн хулгай болохоос биш. Өмч хувьчлал, банкуудыг хувьдаа дампууруулж хулгайлсан хэдэн тохиолдол байгаа билээ гээд ярьвал энэ 30 жилийн бүх хулгайг ярьмаар байна. Хамгийн сүүлийнхэн хамгийн муухай хулгай бас арай биш.
Z Enhbold dooguur hartsalj zuungi tsarsilchihaad hergiin ezen bhaa.ynen boloidl yoronhii said buhimdaa biz,byhl medeelel yoronhii swidad irj bga shte
Нүүрсний хулгайн хамгийн том акул нь Ажнай хэмээх Батэрдэнэ. 2009 оноос эхэлсэн хулгай шүү. Түүний цэргүүд Бадраа, Л. Батчулуун, Сэддорж, Түвшинбаяр, Ч. Жаргалсайхан, Цог-Өрнөх нар. Харин Элбэгдорж, Жонхуу Баттулга, Дорлигжав, З. Энхболд, нар бол арыг нь хариуцдаг байсан юм
Энэ нэр бүхии хүмүүсийг хориоод л эхлэхэд үзүүр нь шүү дээ
Цагдаа прокурор нь шалгаж бна барилаа, хорилоо, гээд авах юмаа авч хуваалцана. тэгээд чимээгүй болно.шүүх,цагдаа, прокурор нь жинхэнэ шударга бусын хонгил байгуулчихсан болохоор зөв шийдэгдэх юм гэж байхгүй болсон ,шүүх прокурор зөв шударга болж байж л энэ улс авилга, хулгай,дээрэм үгүй болж улсын эдийн засаг сайжрах байх даа ,одоо бол улсын мөнгө хөрөнгийг хувааж аваад гадаадад офшорт хийчихсэн. улс нь мөнгөгүй бусдаас зээл гуйгаад ,ард олон нь ядуу бна даа
Хүрэлсүх Оюун Эрдэнэ Нямбаатар гараагүй бол Монголыг МАНАН хуваагаад залгичих байсан.
Энэ нүүрсний хулгай бол маш том мафийн сүлжээ маягийн зохион байгуулалттай гэмт хэрэг болжээ!!! Тиймээс үүнийг илрүүлж дарж авахад Ерөнхий сайд ганцаар дийлэхгүй ээ!!! Ерөнхийлөгч өөрөө биечлэн манлайлж удирдан чиглүүлж идэвхжүүлэхгүй л бол юу ч болохгүй тэгэсгээд л өнгөрнө шүү!!! Хүрэлсүх Ерөнхий прокурорыг идэвхжүүлж байнга шаардаж дэмжиж зүтгүүлбэл энэ хэргийн 60%-70% нь илэрч магадгүй?! Эс тэгвээс хэвлэлээр шуурч салхилж байгаад л нам жим болоод замхарна!!!
З.Энхболд, Х.Баттулга хоёр Чойр орчим нүүрс угаах үйлдвэр бусдын нэрээр барихаар төлөвлөөд Тавантолгойн нүүрсийг тийшээ татах гэж төмөр замын царигийг хэвээр нь үлдээж, Гашуунсухайтын замыг олон жилээр гацааснаар Монголын хөгжлийг тэр хугацаагаар хойш татсаны уршиг арилахгүй олон жил үргэлжилнэ.
Зи Энхболд олон жил хулгай хийсэн шүү төрийн өмчийг хувьчлал нэрээр хуу хамаж дуусгаад одоо ард түмний баялагыг ховх сорж байна энэ нь 12 оноос эхэлсэн дээ
Гөлөлзсөн бэлтрэг,4 авгай сольсон мафи дууриадаг Оросын хүргэн,хүн амьтай ажнай Бат Эрдэнэ,буриад Баяр Энхбаяр Хурц Сайханбилэг.хужаа Миеэгийн хамсаатан Жунай Бат Эрдэнэ Загджав Улаан хацарт АТГ-н Энхжаргал Эбигийн гар хөл прокурор Энхамгалан Эрдэнэбат шүүгч Идэр Зориг .Ёо ёо энэ дунд яг монгол хүн байна уу?
Barag hyatuud uursduu mnhniig ilruulseen.Nersuud belen bgsht.
Нүүрсний мөнгөөр согуулийн луйвраа хийсэн МАН
МАН, Оюунэрдэнэ харин ч ил болгоод бгааздээ эргүүмуу хаашаа ен
Заавал хятадын талаас хамааралтайгаар хулгайч нараа олох гээд байх юм. Өөрсдөө мөрдөн олж чаддагүй гэсэн үг үү. Хууль шүүх нь Хятад юу гэнэв тэгж ажиллана гэж ойлгогдож байна
Зи Страто нүүрсний хулгай бгаа шүү . Дээ
Оюуэрдэнэ ч бас л зэвүүн гар юм аа. Асар олон дайсантай болж бна даа. Зигийн Страто Хятад руу хулгайн нүүрс гаргадаг бх өндөр магадлалтай. Эрдэнэдрилинг компани нь нүүрсний тээвэр хийдэг гээд бодохоор уг үндэс рүү нь хуулийнхан орсон л юм бна даа
Хятадаас асуугаад байх юу байхав дээ замхруулах гэж хятадын нэрийг барьж тэд мэдээлэл өгөхгүй байна гээд мурих гэж байгаа юм энд хятад ямарч хамаагүй
Энд нам гэж ярихгүй шүү, аль ч намд дээрэмчид бий!
Төр засаг маань хулгаййг зогсоох талаар шийдвэртэй арга хэмжээ авч байгаа, зангилаагий тайлна, хэрэгтнүүдийг илрүүлнэ гэдэгт найдаж байна. Ноцтой хэрэг. Гэхдээ Оюу толгой, Эрдэнэт, өмч хувьчлал гэх мэтийн айхавтар хулгайн дэргэд юу байх вэ? Хятадын талаар хууль зүйнг яам тэр мэдээллийг нь аваад дэгэнэ байх. Олон жилийн ужгарсан хулгай бололтой юм.
Хятад улс хулгайн хэргийг дуртаяа илрүүлнэ,идвэхтэй туслана.Гагцхүү Монгол талаасаа асуудлыг тавихгүй,гуйвуулж мэднэ
Энэ тэмцэлд ганц Засгийн газар биш Ерөнхийлөгч бүх ард түмэн хамран тэмцэх ёстой. Ерөнхийлөгч бүх хуульчдаа шинэчлэх шударга ажиллах хүн олж томилох тал дээр ерөнхий сайдад дэмжлэг үзүүлж ажиллаж байж амжилтанд хүрнэ. Залуу ерөнхий сайдаа дэмжиж байна. Амжилт
Олж ядах юу бна аа? Тэр хулгайчууд нь өнөөдөр УБт хэдэн зуун сая тэрбумын үнэтэй Мэрсэдэс г.м машинууд унаж тэнгэрээр хувийн нисдэг тэрэгнүүд хөлөглөн давхиж бгаа 10000 хүрэхгүй хүний тоонд багтаж бгаа хэн хэн бна тэд л шүү дээ. Жинхэнээсээ хөдөлмөрлөж хэн ч 1 насанд ингэж хурдан баяждаггүй. Тэгж баяжсан ч ийм тансаг амьдрах гэж зүтгэхгүй, тйм тэнэг худалдан авалт ч хийхгүй. Бөөн үнэтэй машин, булган дээл, алтан эдлэл угсруулчихсан өлөн царайтай, хиймэл нүүртэй сэжгийн чөтгөрүүд.
Юу ч байсан МАН хулгайч нарыг ил тод гаргаад л байна ЕС ч их юм хийж байна Бусад нь Ардчилагч нар өөрсдөө л хүртсэнээс өөр юу ч хийгээгүй бүр ОТ гоос ашиг хүртээд МАНАН туулаад суугаа биздээ
нэг гэр бүлийнхэн,нэгэн ахан дүүс, төрөл саднууд гол намуудад гишүүнчлэгдэж ӨРТӨӨЛӨН идцэгээдэг СОНГОДОГ зүйл МОНГОЛД нутагшижээ.
Ерөнхийлөгч ерөнхий сайд байхдаа шалгаад шиид гэж байсан ЛЭнхбол Өмнөговийн Сугар нарын тодорхой баримттай нүүрсний асуудал УИХ дээр Ерөнхий сайд ЗГХЭГбн дарга асан гишүүн 2ын маргааны нүүрсний хулгайч гэж хүн гүтгээгүй төрийн тэргүүний дүгнэлт үгнээс баримт тодорхой шиидэх нь чухал шүү
том хулгайчид шүү дарга цэрэг хууль хяналт поркор шүүх бүгэд хулгайчид