СӨҮЛ. /Anadolu/. БНСУ-ын хүн амын тоо өнгөрсөн онд гурав дахь жилдээ дараалан буурч, нэг гишүүнтэй өрхийн тоо 10 саяд дөхөж байгааг тус улсын Засгийн газрын тайлан мэдээлэл харууллаа.
Дотоод хэрэг, үндэсний аюулгүй байдлын яамны мэдээлснээр, өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хүн амын тоо 51 439 038 байсан нь өмнөх оны мөн үеийнхээс 0.39 хувиар буурчээ.
Харин нэг гишүүнтэй өрхийн тоо үргэлжлэн өсөж, 9 724 256-д хүрснээр нийт өрхийн /23 705 814 өрх/ 41 хувийг эзэлсэн байна. Түүнчлэн нийт өрхийн 65.2 хувийг нэг, хоёр гишүүнтэй өрхүүд эзэлжээ. Ингэснээр нэг өрхөд ногдох хүний тоо түүхэн доод үзүүлэлт болох 2.17-д хүрсэн байна.
Хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийн тоо дөрөв дэх жилдээ дараалан буурснаар 25 636 951-т, эмэгтэйчүүдийн тоо хоёр дахь жилдээ дараалан буурснаар 25 802 087-д тус тус хүрчээ. Харин насаар авч үзвэл, 50 гаруй насныхан нийт хүн амын хамгийн их буюу 16.7 хувийг эзэлж байгаа бол 65-аас дээш насныхан 18 хувийг эзэлж байна.
БНСУ 2017 онд 65-аас дээш насны иргэдийнх нь тоо нийт хүн амын 14-өөс дээш хувийг эзлэх болсноор хөгширсөн үндэстэн болсон бол 2025 он гэхэд 20 хувьд хүрч, хэт хөгширсөн үндэстэн болох төлөвтэй байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(5)
Европын хүн ам 3 тэрбум болоосой
Манайхаас ажиллах хүч ав!!!
Сүүлийн гурван жил дараалан буурчээ-3 дахь жилдээ дараалан буурчээ
яасан их са.аа зовж байгаа бол солонгос авгай дээр гарч олон хүүхэд гаргахгүй юу монгол бүгд хавдахтай бүх үхлээрээ дэлхийд дээгүүрт ордог богино настай амьдрал дорой хулгайч хөрөнгөтөнд мөлжүүлсээр хувхай дарьяа хувхай модон саваа болсон хумслагч хулгайч болсон гадаадт маш их хулгай хийж байна суруульд баячуул хужаа нар нь жилийн гучин мянган доллараар сургаж их хурал засггийн газар яаманд элчинд ажилладаг ардын хүхэд хэлч үгүй албан тушаал ч гүй монглоор дүүрн гадаад дотоодын аулгай ч олигарх дүүрэн социализмын ЗХУ№ын хөрөнгөөр украйн шиг туйлаад дуус ч байна
Солиотой п***а нүдтэй хавтгай нүүртэй үхэр монгол