sonin.mn
АНКАРА. /Xinhua/. Туркийн аялал жуулчлалын орлого 2022 онд 46.28 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 53.4 хувиар өссөн гэж тус улсын Статистикийн хорооноос мягмар гарагт мэдээлэв.
 
Өнгөрсөн онд Туркт 44.56 сая гадаадын жуулчин ирсэн нь өмнөх оныхоос 80.3 хувиар өссөн үзүүлэлт болсныг Туркийн Соёл, аялал жуулчлалын яамнаас танилцуулсан тайлан мэдээлэл харуулсан байна.
 
Хүн амын тоогоороо Туркийн хамгийн том хотод тооцогддог Истанбул хот нь гадаадын жуулчдын сонирхлыг хамгийн их татсан бөгөөд 2022 онд 16 сая гаруй жуулчин хүлээн авчээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг