Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн их цус асгаруулсан тулалдаан гэгдэх Сталинградын тулалдаан Зөвлөлтийн Улаан армийн ялалтаар дууссанаас яг 80 жил өнгөрч байна. Энэ бол түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй байлдааны ажиллагаа байсныг дараах тоо баримтууд гэрчилнэ.
1942 оны 7 дугаар сарын 17-ноос 1943 оны 2 дугаар сарын 2 хүртэлх 200 хоногийн хугацаанд:
...Дон мөрөн, Ижил мөрний дагуух фронтын шугамын урт 400-850 км үргэлжилж байв.
...100 мянган хав.дөр.км газар нутагт тулалдаан өрнөж байв.
...Оргил үедээ тулалдаанд 2,1 сая хүн оролцож байв.

Зөвлөлтийн цэргийн "Уран" сөрөг давшилтын ажиллагааны зураглал
Герман ба түүний холбоотнууд 1,5 сая цэргээ /алагдсан, шархадсан, олзлогдсон, өвчнөөр нас барсан, сураггүй алга болсон/ алдсан бол Зөвлөлтийн Улаан армийн хохирлыг 1 сая 130 мянган хүн /480 мянган хүн амь үрэгдсэн/ гэж тооцдог. Сталинградад ялалт байгуулснаар стратегийн санаачилга Улаан армид шилжиж, фашистуудыг ялж чадна гэсэн Зөвлөлтийн ард түмний итгэл сэргэж, ЗХУ руу довтлохоор анаж байсан Турк, Япон хоёр санаархлаа орхиж, Европ даяар фашизмын эсрэг хөдөлгөөн эрчээ авлаа.
...Сталинградын тулалдаантай зэрэгцэн Африк тивд, Египетийн Эль-Аламейн хотын орчимд Их Британийн арми холбоотон орнуудын цэргийн дэмжлэгтэйгээр Эрвин Роммелийн командалсан Герман-Италийн холбоотны армийг бутцохижээ. Энэ тулалдаан Дэлхийн II дайны явцад эргэлт гаргасан, дайны хувь заяаг шийдсэн гэж барууны зарим судлаачид үздэг байна. Гэтэл Эль-Аламейны тулалдаан 80 хоног үргэлжилсэн бөгөөд байлдагч талуудын хүлээсэн хохирлыг Сталинградын тулалдааныхтай харьцуулах аргагүй юм.
...Зөвлөлтийн Улаан армийн Дээд командлал 1942 оны 11 дүгээр сарын 19-нд явуулахаар төлөвлөсөн сөрөг давшилтаа сайтар нууцалж чадсанаар Германы генералуудыг төөрөгдүүлж, ялалт байгуулжээ. Давшилтын талаар фронт дээр тулалдаж буй армиудын командлагч нарт хүртэл мэдэгдээгүй бөгөөд 62-р армийн командлагч Чуйков томоохон ажиллагаа болох гэж байгааг цэргийн жанжны мэдрэмжээрээ бүдэг бадаг таамаглаж байсан аж. Зөвлөлтийн НКВД ба Германы “Абвер” тагнуулын албанд давхар ажиллаж байсан Макс гэгчээр дамжуулан “Ржевийн чиглэлд давшилтын ажиллагаа эхлэх гэж байгаа” тухай мэдээллийг германчуудад өгсөн байна. Сөрөг давшилт эхлэхийн өмнөхөн Г.Жуковыг Сталинградаас явуулж, түүнд Ржев-Вязьмын ажиллагааг удирдах үүрэг өгснийг германчууд тэр даруйд нь олж мэджээ. Ингээд Германы армийн 4 танкийн дивизийг оросуудын цохилт өгөх гэж буй чиглэл рүү илгээсэн байна. Сталин “маш нууц тоглолт” хийж буйг Ерөнхий Дээд командлагчийн орлогч болох Г.Жуков хүртэл мэдээгүй гэдэг.

Германы 6-р армийн командлагч, генерал-фельдмаршал Ф.Паулюс бууж өгөв.
...Германы холбоотнууд болох Румын, Унгар, Итали, Хорватийн цэргүүд Сталинградын тулалдаанд оролцсон байна. Тухайлбал, 18 дивизээс бүрдэх, 228 мянган хүний бүрэлдэхүүнтэй Румыны 3-р ба 4-р арми Вермахтын өмнөд жигүүрийг халхалж байв.
...Сталинград хотод хүний ой тойнд төсөөлөгдөхийн аргагүй асар ширүүн тулаанууд өрнөж байсан бөгөөд тулааны бүсэд нэвтэрсэн Зөвлөлтийн ба Германы цэргүүдийн хувьд амьд байх хугацаа 15 минут байсан гэдэг.
...Сталинградын районд Зөвлөлтийн удирдагчдын хүүхдүүд тулалдаж байжээ. Нисгэгч Василий Сталин дайсны 2-3 онгоцыг сөнөөсөн бол Владимир Микоян агаарын тулаанд амь үрэгджээ. Мөн Леонид Хрущев фронтод тулалдаж байв. 51-р армийн бүрэлдэхүүнд ахлах дэслэгч Александр Невскийн удирдсан автоматчдын тусгай бүлэг тулалдаж байсан бөгөөд армийн улс төрийн газраас “Невский бол эртний Оросын алдарт хунтайжийн удмын хүн” гэх яриаг тараажээ. Харин Германы армид Бисмаркийн зээнцэр хүү байлдаж яваад олзлогдсон байна.
...1942 оны 8 дугаар сарын 23-нд Германы нисэх хүчин Сталинград хотыг бөөн хүчээр бөмбөгдсөний улмаас 40 мянган хүн амиа алджээ. Харьцуулахад, 1945 оны 2 дугаар сард Англи-Америкийн холбоотны нисэх онгоцууд Дрезденийг бөмбөгдсөнөөр 25 мянган хүний аминд хүрсэн байна.

...Герман цэргүүдийн дурсамжинд өгүүлснээр, тулалдааны үеэр тэдэнд зэрэгцээ хийсвэр ертөнцөд байгаа мэт мэдрэмж төрж байжээ. Аливаа ажлыг яс гүйцэтгэдэг герман хүний төрөлхийн чанар нь ор мөргүй алга болсон мэт. Германы цэргийн командлал ямар ч утга учиргүй мулгуу тушаал өгч, онцын шаардлагагүй байрлалууд руу давшилт хийснээр олон мянган цэргийнхээ амийг хий дэмий золиосолж байв. Хамгийн хачирхалтай нь, бүслэлтэнд байгаа герман цэргүүдийг аврахаар ажиллаж байсан нисгэгчид хоол унд, хувцас хунарын оронд эмэгтэй хүний булган шубнуудыг агаараас бөөнөөр нь хаяж байсан гэдэг.
...Германчууд асар их давамгай хүчээр довтолж байсан тул Сталинград хотод айж сандрах явдал нийтийг хамарч, эмх замбараагүй байдал газар авсан тул үүнийг зогсоохын тулд В.Сталин “Алхам ч ухарч болохгүй!” гэсэн 227 тоот тушаал гаргажээ. Тушаал ёсоор, чанд сахилга батыг сэргээн тогтоохын тулд тулалдааны талбараас зугтах, ухрах, бууж өгөхийг завдсан цэрэг офицерүүдийг газар дээр нь буудаж байжээ. “Ижил мөрнөөс цааш ухрах газар үгүй”
...Сталинградын тулалдааны домогт баатар бол мэргэн бууч Василий Зайцев юм. Тэрбээр танк эсэргүүцэгч бууны онилогч дуранг өөрийнхөө Мосины винтов буунд угсарч тогтоогоод дайсны 225 цэргийг устгасан байна. Мөн 28 мэргэн буучийг өөрийн гараар сургаж бэлтгэжээ.
...Зөвлөлтийн суртал нэвтрүүлэгчид дайсны цэргүүдийн сул талуудыг чадамгай ашиглаж, сэтгэлзүйн дайралт хийж байжээ. Жишээ нь, герман цэргүүд хөгжим сонсох дуртай тул фронтын тэргүүн шугам дээр зоосон чанга яригчаар Германы эртний алдартай дуу хөгжмүүдийг сонсгож байв. Энэ нь немцүүдийн сэтгэл санаагаар унагаж, ганихраад хүргэжээ. Хөгжим түр завсарлах зуур фронтын аль нэгэн хэсэгт Зөвлөлтийн цэргүүд довтолж байгаа тухай мэдээг цацаж, Гитлерийн эсрэг уриа лоозонг нэвтрүүлнэ. Иймэрхүү сэтгэлзүйн дайралтуудын нэг жишээ бол, цагийн зүү нэгэн жигд хэмээр цохилох чимээг чанга яригчаар сонсгосны дараа “7 секунд тутамд Германы нэг цэрэг амиа алдаж байгаа” тухай мэдээг цацна. Үүний дараа цасанд хучигдсан их тал нутаг даяар танго бүжгийн аялгуу эгшиглэнэ.
...Сталинградын тулалдааны дараа Зөвлөлтийн засгийн газар хуралдаж, хотыг сэргээн босгох нь шинээр хот байгуулахаас илүү зардал чирэгдэлтэй гэсэн дүгнэлтийг хийжээ. Мамаевын толгод дээр гэхэд асар олон сум туссан учраас тулалдаан дууссанаас хойш 2 жилийн турш ногоо ургаагүй гэдэг. Гэвч Сталин хотыг заавал сэргээн босгохыг шаардаж байжээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0
Сталингийн тавьсан шаардлагаар өнөөгийн Монгол улс оршин тогтнож байна. Түүнээс биш Англи, Америк биднийг 1945 онд хятадын аманд шидэж хаях байлаа. Сталин бол Монголын баатар мөн.
Буриадууд орос тархи угаалтаа больчих. Ялтын хэлэлцээрт Сталин Монголыг хожим Буриадад нэгтгэх гэж статус квогийн асуудлыг тавьсан болхоос тусгаар тогтнолын тухай яриагүй.Даан ч Орос Буриадуудын санаа 1949 онд ардын Хятад Монголыг хүлээн зөвшөөрснөөр боломжгүй болсон.Хожим нь Энэтхэг Японы шахаасаар Англи азийн Монголыг хүлээн зөвшөөрч Монгол НҮБ-д элссэн.
Сталин Монголын ТТ-д чухал үүрэг гүйцэтгэсэн нь маргашгүй үнэн, гэхдээ сахалт багш маань Монголд учиргүй хайр тайдаа биш, Оросын улс төрийн эрх ашиг жижигхэн монголыг тусгаар улс болгохыг шаардаж байсымаа ! Сталин Монголд үнэн хайртай байсым бол нэгдсэн хүчирхэг Монголыг буй болгохгүй яасын, тийм боломж ганцхан Сталины үед л бүрдсэний г ашиглалгүй монголын бараг тэн хагасыг Хятадад өгсөншүү дээ ! Бүү март !
198.244.143.252 бүү түүх гуйвуул,Сталин монголын статус квог зөвшөөрвөл бид японд дайн зарлаж давшина гэж болзол тавьсан.чиний ардын Хятадыг Зөвлөлт-Монголын цэрэг японыг бут цохиж чөлөөлсөн бөгөөд тэдний хөшөөнд ардын Хятад чинь жил бүр цэцэг өргөдөг уламжлалтай шүү,монголын төлөө нэг ч хятад амиа өгөөгүй,харин монгол,орос хөвгүүд амиа өргөсөн,америкийн колони япон,дөнгөж колоний дарлалаас чөлөөлөгдсөн энэтхэг нүбд тийм шийдвэр гаргах түвшинд байгаагүй ЗХУын хүчин чармайлт гол үүрэгтэй байсныг бүү март
Монголд хоосон цэцэрхэгсэд,эх орныхоо эрх ашгаас урвагчид ,тусыг усаар хариулагч хар муу санаатнууд олширсон. олон болсон. Гэхдээ ганц үнэн нь 1945 онд ЗХУ*-ын арми Германы фашистүүдыг ялж дэлхийн бүх орон түүний дотор монголыг фашизмын дарлал яргалалаас аварсан. Хэрэв энэ дайнд фашистүүд ялсан бол монголд ганц ч хүн амьд үлдэхгүй Монгол улс гэж байх ч үгүй байв.Оросууд 1921 онд монголыг сүйрэх усдахаас аварсан шигээ 1945 онд мөн бас аварсан. Монголын хүн бүр оросуудад өртэй. Тэд бүх талаар тусалж дэмжиж одоогийн хөгжилд хүрэх замыг нээж өгсөн
198.244.143.252 чи бага зэрэг юм уншиж байж сэтгэгдэл бичиж бай .1945 Орсууд хятадад бид танай улсын чнөлөөлөх дайнд оролцое.Та нар монгол улсыг тусгаар улс болгочих гэж асуудал тавиад зөвшөөрүүлсэн байдаг.Харин АНУ , 1970 онд депломат харилцаа тогтоосон байдаг.АНГЛИ 1963 онд депломат харилцаа тогтоож монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байдаг.Үндсэндээ 20 жил 25 жилийн дараа л бидний тусгаар тогтнолыг зөвшөөрсөн хэрэг .Харин ЦЭДЭНБАЛ монголыг ЗХУ ЫН бүрэлдэхүүнд оруулах гэх 2 ч удаа санал тавьсан байдаг юм.АНУ , Барууны тролл чи худлаа сэтгэгдэл бичиж хэрэггүй дээ.
ERGUU MAL
OROS TSEREG CHINII EEJIIG HUCHINDEED CHI GARSAN BAIH.
94.214.181.162 оо Оросууд чиний ээжийг хятад эрийн доор хэвтэхээс аварсан юм аа
Хуучин Царицын нэртэй байсан ! Улаан Царицыныг атаман Красновын Донын арми 2 удаа довтлоод эзэлж чадаагүй 80 мянган хасгаа алдсан да ! Сталин энэ үёд энд комиссар хийж байсан юм !
Сталин тэнд комиссар байгаагүй, Царыцины фронтод ганц удаа очсон,1-р морьт армийн штабт С.М.Будённыйтой анх танилцсан юм.
Бадарч Тахар гуайд! Донские Казаки бол хасаг биш шүү Хасаг бол Казах-Казахи (Баян-Өлгий болон Казахстаны Хасагууд) тэд нар бол Хасгууд-КазаХ,Х үсгээр бичигдэнэ,дуудагдана А харин Дон мөрний нутгаар Донские КазаКи "К" үсгээр бичигдэж дуудагдана,, энэнийг ялгаж салгаж мэдэмхийрнэ шүү! Амжилт!
Augaa ard tumen shuu
Европ Оросууд Азийг тэрэн дундаа өөрийнхөө Ази гаралтай иргэдийг ч арьс өнгөөр үзэн яддаг дэлхийн ганц үндэстэн. Монголчуудыг нүүдэлчид гээд хамгийн доорд үздэг.
Чамдаа л агуу үндэстэн юм байгаа биз надад бол Монголын жирийн нэг л хөрш
Atsnii aguu hogiin undesten shuu. Oorsdoo hogjood siud bolson iym bhgui busadiig ch hogjuulehgui sanaatai bas.
оросын фашистууд Армата гайхамшигт танк рекламдаж 2015 онд ялалтын парадад анх олон нийтэд үзүүлсэн Гэтэл парадын үеэр нэг Армата танк гацсан Гацсан Армата танкыг чирж дийлэхгүй ичмээр юм болсон Парадын дараа 2020 оноос бөөнөөр үйлдвэрлэнэ төрийн нэр барьж зарласан ч хэлсэндээ хүрээгүй Украйны дайнд ид шидээ үзүүлэх байх гэтэл зүгээр л ялалтын парад ард түмнийхээ тархи угаах пропагандад зориулсан цаасан бар байжээ Харин Америкийн арми саяхан Армата танк шиг Abrams X хэмээх шинэ танкаа олон нийтэд танилцууллаа Эцэст нь Сталинградын тулалдаанд оросууд ганцаараа ялах боломжгүй Украйн Белорус Турк гаралтай ард түмэн Монгол гаралтанууд Еврейчүүдгүйгээр оросын арми ялах боломжгүй Домогт Т34 танкийг Америкийн хайлш ган Америк токарь машинаар бүтээсэн Т34 танканд орох резинийг Америк нийлүүлсэн Т34 дотор холбооны хэрэгсэлийг Америк нийлүүлсэн Т34 сумны дарийг Америк нийлүүлсэн Ийм л байна
Jinhene hudlaa shaalaa daa
Энэ нэг Америкийг магтсан хүнд бага зэрэг тайлбар өгье. Янкууд мөнгө л байвал эх орон гэж байхгүй гэж Шеленберг хэлсэн нь харин нь үнэн юм шүү. Тэд чинь дайнаар бизнес хийж ашиг олдог уламжлалт хоббитай хүмүүс. Герман, ЗХУ хоёрт хоёуланд нь тусалж ашиг олж байсан нь түүхэн үнэн юм. Дайнаас олсон ашиг нь хүн төсөөлөхийн ч аргагүй. Хүмүүсийн зовлонгоор олсон ашиг шүү.
Орос Монголд элчингээ 1949 онд Хятад Монголын тусгаар тогтнолыг зөвшөөртөл нээгээгүй зөвхөн консул ажиллуулж байсан.Гоожин (Козин) нь бол Оросын зээлдүүлсэн мөнгөн дээр дөрөөлж Монголын мөнгийг мэдэж байсан.Сталин Монголын тусгаар тогнолын тухай биш статус квогилн тухай ярйж байсан. Гаднаасаа азийг доорд үздэг Оросууд дотроосоо тэдний гар хөл Буриадууд Монголын тусгаар тогтноын тухай Сталин ярьсан гэж тархи угаадагаа одоо болих хэрэгтэй.
Hujaandaa ochooch end chamaar dutahgui
Орос Хятад хоёр угаасаа л хүний олноор түрээ барьж ялдаг аргатай. Сталинградын тулалдаанд Оросууд өөрсдийн 35 000 цэргээ буудаж алсан гэдэг. Эдгээр цэргүүдийг - Тушаалгүйгээр ухарсан, байрлалаа орхисон.. -Тулалдааны үеэр айж хулчийж цэргүүдийн дунд сандрал үүсгэсэн..-Даргатайгаа хэрэлдэж зодолдсон. -Харуул дээрээ унтсан, архидсан- гэх мэтийн шалтагаар буудан хороосон байдаг
би буриад биш халх хүн сталин монголын тусгаар тогтнолд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн нь маргашгүй.гоминданы ч бай ардын ч бай хятадууд монгол манай нэг хэсэг гэдэг байсан нь туйлын үнэн.
OROSUUD BOL AIMSHIGT ALUURCHID.OROSIIN JLANGUYA ZHULSIIN TUUH BOL HUDLAA TUUH.SOTSIALIZT REALIZMAAR BICHSEN ZOHIOL.OROSUUD BOL ENEREH HAIRLAH JMGUI SHUUD USTGADAG ALUURCHID
2-р дайн хүртэл Оросууд манай улсыг Дундад улсын харьяат гэж зөвшөөрч байсан. Харин 30 онд үг дуугуй Оросыг дагаж ангит нийгмийг устгаж 50 мянган хүнээ хэлмэгдүүлж, Оросын тушаалаар Халхын голд байлдаж, 2-р дайнд том холбоотон болж асар их тусламж үзүүлсэн, эцэст нь 45 оны дайнд холбоотон болсон тул Сталин ар Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлхээр болсон. Өөрөөр хэлбэл Монголчууд асар их золиос төлсөний хүчинд тусгаар тогтнолоо зөвшөөрүүлсэн. Тэрнээс Оросууд бидэнд сайн санаж, тусалсан юм биш. Манай улсыг одоо хүртэл өөрсдийн харьяат гэдэг үзлээ орхихгүй байгаа биздээ. Улс төрд зөвхөн эрх ашиг л үйлчилдэг ялангуяа олон улсын түвшинд. Орос бол бидний ах биш, битгий гэнэн хүүхэд шиг юм ярихаа боль, насанд хүр. Бидэнд хэн ч туслахгүй, зөвхөн бид өөрсөдөө л тусаж чадна.
Сталины ач гавъяа.
2 дугаар дайныг орос гитлер хоёр хамтран хийсэн нь одоо бүхнээ нэг мөр ойлгомжтой болж дээ. үзэл суртлаар ч мөн угаасаан угаасан. одоо орос яана даа. энэ ард түмэн л хөөрхий дөө. олон үндэстэн угсаатныг орос шовинизм үгүй хийсний үйл шүү дээ,
Монгол улсын тусгаар тогтнол их үнээр олдсон нь үнэн л байх! Та нар маргалдаад яах вэ? Зарим нь Орос улсыг хэт үнэлдэг бололтой?! Зарим нь үгүйсгэдэг юм байна! Орос улсын талаар хоёр талтай ойлго л доо! Тусгаар тогтнол болон соёл боловсрол, эрүүлийг хамгаалах, ш/у хөгжихөд тусалсан ч КГБ-ынхаа тушаалаар асар их хядлага үйлдсэн биз дээ?! Хоёр талтай ойлгож, 2 талтай хандах гэдэг чинь түүнийг хэлээд байна! Зүггүй, гэнэн хүмүүс ээ!