Японы Ерөнхий сайд Кишида Фүмио саяхан тус улсад айлчилсан НАТО-гийн Ерөнхий Нарийн Бичгийн дарга Женс Столтенбергтэй хамтарсан мэдэгдэл гаргахдаа, Хятадын “цэргийн аюул заналхийлэл” гэдэгт ихээхэн ач холбогдол өгчээ. Мөн Кишида Фүмио хэлэхдээ, "НАТО-гийн шийдвэр гаргах байгууллага буюу Хойд Атлантын зөвлөлийн хуралд Япон тогтмол оролцохыг хичээх бөгөөд НАТО-гийн Ази Номхон далайн бүс дэх батлан хамгаалалтын хамтын ажиллагаанд оролцоно" гэжээ.
АНУ-ын турхиралтаар НАТО нь Ази, Номхон далайн бүсэд "НАТО-гийн Ази, Номхон далайн хувилбар" бий болгохоор санаархаж байгаа. Япон бол түүний хайж олсон гол түнш нь юм.
Япон Ази, Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын дагалдагч бөгөөд АНУ-ын "Энэтхэг-Номхон далайн стратеги"-ййг дэмждэг учир НАТО-той ойр дотно болсон нь энэ. Үүний зэрэгцээ цэрэг армийн хүчирхэг орны замаар дахин замнах санаатай Япон батлан хамгаалахын салбарт НАТО-той хүч нэгтгэх эрэлт шаардлагатай болсон юм.
Өнгөрсөн оны эхээр Украины хямрал үүссэний дараа Япон нь АНУ-ын араас Украинд зэвсэг нийлүүлж, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан нь НАТО-д ихэд "таалагджээ". Өнгөрсөн оны зургадугаар сард Японы Ерөнхий сайд анх удаа НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад урилгаар оролцсон нь хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэсэн юм.
Японы үйлдэл нь АНУ, НАТО-гийн алхааг дагаж байгаа мэт харагдах боловч үнэндээ өөрийн гэсэн улс төрийн зорилготой. Сүүлийн жилүүдэд дэлхийн геополитикийн нөхцөл байдалд гүн гүнзгий өөрчлөлт гарч, АНУ нь Хятадыг "хамгийн чухал өрсөлдөгч" хэмээн үзэж буйн хирээр Япон нь “Хятадын аюул заналхийлэл” хэмээн хамгаас идэвхтэй ярьдаг улс болжээ.
Аюулгүй байдлын бодлогын хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд Япон холбогдох гурван баримт бичгийн шинэ хувилбарыг баталсан бөгөөд үүнийгээ эсэргүүцэн довтлох хүчин чадалтай болохын төлөө юм гэж тайлбарладаг. Гэвч энэ нь дэлхийн 2-р дайны дараа хэрэгжүүлж байсан зарчмаа цуцалсан хэрэг бөгөөд зүүн хойд Азид хурцадмал байдлыг бий болгох нь гарцаагүй хэмээн шинжээчид дүгнэж буй.
Япон цэргийн зардлаа нэмэгдүүлж, НАТО-гийн стандартад нийцүүлэн, батлан хамгаалахын зардлын ДНБ-д эзлэх хэмжээг 2 хувьд хүргэсэн. Тус улс урт хугацааны турш эдийн засгийн уналтад орсон хэдий ч цэргийн хүчин чадлаа харин эрчимтэй өргөжүүлж байгаа нь энэ. Хөрш орнууд нь үүнд маш сэрэмжтэй хандаж байна. Харин Японы цэрэг армийн зардал нэмэгдэж буйд АНУ болон НАТО "баяртай" байгаа нь илт.
Дэлхийн 2-р дайны дараа Японы хэт барууны хүчин "эргэн тойронд нь ямар нэгэн асуудал үүсэх" боломжийг хүлээсээр байгаа бөгөөд үүгээрээ дамжуулан милитаризмын хуучин мөрөөдлөө сэргээхийг горьдсоор байгаа юм. Гэхдээ 21-р зуун бол Япон хөршүүдээ хүчээр түрэмгийлдэг эрин биш болжээ. Японы улстөрчид хэрэв Ази Номхон далайн бүс нутагт НАТО-г нэвтрүүлэх юм бол тус бүсийг эмх замбараагүй байдалд оруулах болно.
Наянтайн Далантай
Сэтгэгдэл(12)
Дэлхий даяар цөмийн дайн дэгдэж дэлхий сүйрээсэй. Эсвэл хойд туйлын мөс антрактидын мөс хурдацтай бүхэлдээ хайлж дэлхийн бүх хуурай газарт гамшиг болоосой.
НАТО дорно зүг тэлснээр эмх замбраагүй юм болно гэж хэн хэлээд байгаам бэ ? Орос,Хят адыг хазаарлаж аваад дэлхий нэг дэг журма ар аятай тайван амьдрах юм бишүү ?! Орос гэж нэг авиргүй согтуу толгой, Хятад гэж нэг өмхий дотортой балиар юм хоёрыг ногтлоод номхотгоод авбал дэлхий амар амг алан болох бус уу !!!!
орсын байгалын баялгийг хятадт өхгүй хятадын аж үйлдвэрийн хөгжлийг сааруулах АНУ НАТО орос хятадыг өөрийн вассал колони болгохын тулд л дорно зүгт нато-г өргөжүүлж элсүүлэх бүслэн хаах зорилготой
Хятадууд хэлэлтгүй Сибирийг эзэлчихсэн байна лээ. Орос авгайтай эрчүүд зөндөө. Наймааны том том захууд газартай нь Хятадуудын мэдэлд байна. ИРкутскийн төвд 20 га Улаан үүдэд тохижуулсан том зах төвд нь байна.
НАТО Чингисийн ач хунтайж хоёрын солиорол л адилхан юм даа.
Харин тийм юм, Дорно дахинд соёл иргэн шлийн шинэ төв буй болгох тухай л ярьц гаасан бна ! Ойрын мөддөө биелэхээргүй боловч аятайхан л мөрөөдөл юмдаа !
Япон НАТО хоёр ойртохоороо аюул тарьдаг түүхтэй билээ.Усанд живэх муу ёроо дуудаад байгаа юм байлгүй дээ...АНУ бол ЯПОНы ард түмэнд мартагдашгүй хөнөөл учируулж байсан шүү дээ...Одоо орчин өөр болсон гэж андуурах хэрггүй л байгаа юм даа...
Та бол өөрөө дандаа хонзон санаж л хорвоог туулж яваа хүнүү дээ, хөөрхий их л тарчилж яваа коммунист бна даа.
Орос, хятад хоёрын толгойд хазаар, хөлд нь чөдөр хийхгүй бол дэлхийг хөнтөрөхөд ойрхон байна шүү дээ. Хүчний тэнцвэр хэрэгтэй.
Чухам аа чухам !
Япон Америкд vнэхээр vнэнч , бараг л бурханы хэмжээнд шvтэж биширч хандах юм!! Энд нэг л учир шалтгаан бн!!! Японы сургамжаас дvгнэх юм бол цемийн зэв сэгийн айлгаж, ухааруулах хvчин чадал ганц 100 жилээр хязгаарлагдахгvй юм бн!! Бvхэл бvтэн энэ том vндэстний ой санамжинд маш гvн суужээ!! Америк юу гэж байсан ч гараа ергедег рефлекстэй болжээ!! Одоо Орос цем хэрэглэвэл Европ яг ийм рефлекстэй болох байх даа??!!
Дэлзийд байдаг хар хүчин Орос,Хятад мөн. Америк,Япон бол цэвэр үйлдвэр,шинжлэх ухаанаа хөгжүүлэх,манлайлах эрмэлзэлтэй. Сүүлийн 100 гаруй жилд нь Оросын Октябрийн Хувьсгалиас эх авсан цус урсгасан дайн,өлсгөлөн,коммунист хэлмэгдүүлэлт нь 200 сая хүний амийг авч одсон.Муу бүхний уурхай коммунист үзэл санаанаас эхтэй,Орос Хятад цэвэршитэл НАТО соргог байж соёр иргэншил,хөгжил дэвшил,энх амгалан амьдралыг хамгаалж тэмцэх нь ариун ёс зүй болж байна.