ВАШИНГТОН. /AP/. Хятад улсын агаарын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрсэнтэй холбоотой нөхцөл байдал Вашингтон, Бээжингийн харилцааг сайжруулах суурийг бий болгох боломжийг үгүй хийж байна гэж Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ.
Сүүлийн өдрүүдэд тагнуулын зориулалттай байж болзошгүй Хятадын агаарын бөмбөлөг АНУ-ын хойд хэсгээр ниссэнийг тус улсын эрх баригчид ажиглаж байна гэж "NBC" суваг Пентагоны төлөөлөгчийн мэдэгдлээс эш татан пүрэв гарагт мэдээлсэн байна. Уг бөмбөлгийг лхагва гарагт Монтанад анх илрүүүлсэн бөгөөд Алеутын арлуудаас Канадаар дамжин тус мужид ирсэн гэж үзэж байгаа аж. Хүн ам суурьшсан газарт унах эрсдэлтэй байсан тул АНУ-ын цэргийхэн сэжигтэй бөмбөлгийг буудаж унагаагүй байна.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам баасан гарагт мэдэгдэхдээ, Хятадын тагнуулынх гэж Вашингтоны нэрлэж байгаа агаарын бөмбөлөг нь шинжлэх ухааны, гол төлөв цаг уурын судалгааны зорилгоор ашигладаг бөгөөд хүчтэй салхины улмаас чиглэл нь өөрчлөгдөж АНУ-ын нутаг дэвсгэрт санамсаргүй нэвтэрсэн гэж мэдэгджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ бөмбөлөгтэй холбоотой хэрэг явдлын дараа хоёрдугаар сарын 5-6-нд Хятадад хийхээр төлөвлөж байсан айлчлалаа хойшлуулж буйг баасан гарагт мэдэгдсэн байна.
“Энэ нь айлчлалын гол зорилго, ялангуяа харилцааны суурийг босгох байнгын хүчин чармайлтыг үгүй хийх нөхцөл байдлыг бий болгосон. Хэрэв Хятадын талд ийм хэрэг явдал болсон бол тэд ямар хариу өгөхийг би төсөөлж байна" гэж Э.Блинкен сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.
Сүүлийн үед Хятад, АНУ-ын хоорондын харилцаа муудсан. Энэ нь 2022 оны наймдугаар сард Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси Тайваньд айлчилсантай холбоотой юм. 2022 оны 11 дүгээр сард "G20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар төрийн тэргүүний хувиар анх удаагаа уулзсан. Гурван цаг гаруй хугацаанд үргэлжилсэн уг уулзалт хоёр талын байр суурийг ойртуулахад чухал алхам болж байв
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(5)
Хятадтай түргэн сайдахгүй бол АНУ-д л муу даа Иймд Оросд очиж хэлэлцээ хийхээс өөр замгүй дээ шарковууд
Хятадууд 1-н хэмийн зугуухан хөдөлгөөнөөр э/з-ын мөхөл руугаа алхаж яваа Путины Оростой нээх найзархгүй л дээ.
ХЯТАД ОРОСЫГ ЕР НЬ БОЛ ТООДОГГҮЙ ОРОСЫГ ТҮҮХИЙ ЭДИЙН БААЗ ГЭЖ ХАРДАГ МАНЖУУРАА АВМААР БАЙНА ГЭХЭД Л ОРОС ДУУСАА
Хужаанууд(Китаёзы) "европ Оросуудын" расизмыг сайн мэддэг болхоор урт хугацааны найрсаг харилцаа тогтоохгүй. Дээр нь Алс дорнод Оросын биш Хятадын нутаг.
Ккк. Бvхэл бvтэн агаарын бембелег нисээд ороод ирж байхад мэдэлгvй явуулсаар байгаад нутгийнхаа тевд ирсэн хойно л денгеж илрvvлсэндээ ичээд яаж ч чадах аа байсан!! Дэмий л цэргийн зориулалттай энтр гэж маргахаас еер шалтаг олдохоо байсан!! Юун онгоц энтр салхины аясаар туугдаж явдаг асар том биетийг олж харахгvй 3000 гаран км явсан хойно нь энгийн хvний нvдээр олж харчаад сvржигнээд унаж байгаа юм!!