ВАШИНГТОН. /White House/. АНУ-ын эрх баригчид ОХУ, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцохдоо төрийн далбаа, дууллаа ашиглахыг хориглохыг дэмжиж байгаа бөгөөд эдгээр орны тамирчдыг төвийг сахисан статустай оролцохыг зөвшөөрөх ёстой гэж үзэж байна. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер мэдээлжээ.
2024 оны Парисын зуны олимпод тус хоёр улсын тамирчдыг оролцуулах талаар АНУ ямар байр суурь баримталж байгаа талаар түүнээс тодруулахад, “Олон улсын олимпын хороо /ОУОХ/ зэрэг байгууллагууд спортын арга хэмжээнд Орос, Беларусийн тамирчдыг оролцуулахаар шийдсэн тохиолдолд тэдгээр тамирчид Орос, Беларусь улсыг төлөөлөхгүй гэдэг нь туйлын тодорхой байх ёстой. Түүнчлэн Орос, Беларусийн төрийн далбаа, сүлд, дууллыг албан ёсоор хэрэглэхийг хориглох хэрэгтэй. Энэ бол бидний баримталж буй байр суурь" гэж хариулсан байн а.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, Украинд халдан довтолсонтой холбогдуулан “ОХУ, Беларусийн үндэсний спортын байгууллагуудын олон улсын спортын холбоод дахь гишүүнчлэлийг түдгэлзүүлэх, Олон улсын спортын холбоодын удирдах зөвлөл, зохион байгуулах хороо зэрэг нөлөө бүхий албан тушаалаас Орос, Беларусийн төртэй нягт холбоотой хүмүүсийг хасах, түүнчлэн нутаг дэвсгэрт нь олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулахгүй байхыг АНУ дэмжиж байгаа аж.
ОХУ-ыг Украин руу довтолсны дараа ОУОХ өнгөрсөн оны хоёрдугаар сарын сүүлчээр Орос, Беларусийн тамирчдыг тэмцээн уралдаанаас хасахыг спортын холбоодод зөвлөж байсан. Харин өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд шинэ зөвлөмж гаргаж, Украин дахь дайны үйл ажиллагаанд идэвхтэй оролцоогүй тамирчдыг олон улсын уралдаан тэмцээнд төвийг сахисан статустай оролцохыг зөвшөөрсөн байна.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(6)
eh orniihoo tusgaar togtnol, ayulgui baidliin tuluu Ukrop fashistuudtai ch temtsej bolohgui yu?
Ояа чи тэр орос руугаа зайл. Хэн орос руу дайрсын? Хэн ч дайраагүй, дайрах ч гээгүй. Өөрсдөө украйн руу дайрсан. Одоо тэгээд танай орос чинь сүйрэх замдаа шуудран орлоо, хохь нь
Yum unshdaggui, hel us ch baihgui ork. Orchuulgiin medee unshij Ukrain yalna gej hutsaj suuhaar oros, angli heleer uhaj sain unsh. 2 taliin medeelliig av. Haritsuulj bodood uurin dugneltee hii. ANUS terguutei NATO-giin gurnuud orosiin bayalag, gazar nutgiin tuluu ene buhniig ehelj, orosiig dain eheltel uduun hatgasan baidag. Uundee azgui ukrainchuudiig ashiglaj turhirsan yum shuu dee. Ukrainii zuun heseg ihenh ni orosuud. 2000 onoos l orosuudiig havchin hyahaj alj ehelsen bdag. cham metiin teneg bolovsrolgui munhag orkuud l harin hujaa ruugaa zailah heregtei.
Оросыг булэгдэсэн хавчсаар байж енеегийн байдлыг бий болгосон!!! Спортыг улс тер болгож ашиглахыг зогсоохгуй бол Олимпоор ч яах юм.
Орос ахыгаа чи минь л сайн дэжиж үз !
Орос ахыгаа чи минь л сайн дэжиж үз !