sonin.mn
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 29 дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд шуурхай үүрэг гүйцэтгэлээ. Гал түймрийн утаажилтын бүсээс 56 иргэнийг гаргаж,  765 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан юм. Нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.5% буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.