sonin.mn
АНКАРА. /Anadolu/. Туркийн өмнөд хэсэгт 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа амь алдсан хүний тоо 284 болж, 2323 хүн гэмтэж бэртжээ. 
 
 
 
Байгалийн гамшигтай холбогдуулан Турк улс онцгой байдал зарлаж, Анкарад ажиллаж буй Онцгой байдлын удирдлагын төвд дэд Ерөнхийлөгч Фуат Октай, Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу, Байгаль орчин, хот байгуулалтын сайд Мурат Курум нар аврах болон тусламж үзүүлэх ажиллагааг шуурхай удирдлагаар ханган ажиллаж байгааг тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. 
 
 
 
Сири улсад мөн хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь алдсан хүний тоо нэмэгджээ. Тус улсын “Al Eкhbariya” телевизээр Эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн мэдэгдлээс эш татан мэдээлснээр, байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо 237, гэмтэж бэртсэн хүний тоо 639 болсон байна.  Газар хөдлөлтийн гамшигт Сирийн Латакия, Алеппо, Хама, Тартус мужууд илүү их өртжээ.
Сирийн Батлан хамгаалах яам нурангид дарагдсан хүмүүсийг аврах, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх ажиллагаанд бүх хүчээ дайчлан ажиллаж байна гэж "SANA" агентлаг мэдээлсэн байна.
 
Д.Одон
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг