sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ТАSS/. "Meta"  корпорац пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын хоёр жил хаалттай байсан “Facebook” хаягийг сэргээлээ.
 
2021 оны нэгдүгээр сарын 6-нд буюу түүний дэмжигчид Капитолын ордон руу дайрсан өдөр АНУ-ын Ерөнхийлөгч асны “Facebook” хаягийг хаасан юм.
 
"Meta"  корпорацын дэлхийн асуудал эрхэлсэн ерөнхийлөгч Ник Клегг Д.Трампын “Facebook” хаягийг сэргээхээр төлөвлөж буй талаар нэгдүгээр сарын сүүлчээр мэдээлж байв.
 
Д.Трампын “Facebook” хаягийг сэргээснээс хэдхэн минутын дараа 2021 оны нэгдүгээр сарын 6-наас хойш хаагдаад байсан “Instagram” хаягийг мөн сэргээсэн байна.
 
Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч асны “Twitter” хаягийг сэргээсэн ч тэрбээр хаягаа ашиглахгүй байгаа бөгөөд өөрийн нээсэн олон нийтийн сүлжээ болох "Truth Social"-оороо дамжуулан дэмжигчидтэйгээ харилцахыг илүүд үзжээ.
 
 
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг