sonin.mn
АНКАРА. /AFP/. Турк, Сирид хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо өнөө өглөөний байдлаар 41 мянга даваад байгаа бөгөөд амьд үлдсэн хүмүүсийг олох найдлага улам бүр багассаар байна.
 
Холбогдох албаны төлөөлөгчид, эмч нарын мэдээлснээр, Туркт байгалийн гамшгийн улмаас 38 044 хүн, Сирид 3688 хүн амь эрсэджээ. Ингэснээр амиа алдсан хүний нийт тоо 41 732-т хүрээд байна.
 
Туркийн аврагчид пүрэв гарагт 17 настай охин, 20-иод насны эмэгтэйг 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш 11 орчим хоногийн дараа нурангиас эсэн мэнд гаргажээ.
 
Мөн Хатай мужид пүрэв гаргийн шөнө дунд 12 настай хүүг газар хөдлөлт болсноос 260 цагийн дараа буюу 10 гаруй хоногийн дараа нурангиас авран гаргаж, эмнэлэгт хүргэсэн байна.
 
НҮБ-ын зүгээс хүмүүнлэгийн хямралыг даван туулахад тулд нэг тэрбум ам.долларын тусламж дэмжлэг хэрэгтэй байгааг пүрэв гарагт мэдэгджээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг