sonin.mn
ВАШИНГТОН. /CNBC/. Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани бүрэн автомат жолоодлогын системээр /FDS/ тоноглосон 362 758 автомашинаа эргүүлэн татахаар болсноо пүрэв гарагт мэдэгджээ.
 
Тус компани хэрэглэгчийн аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг харгалзан уг системээр тоноглогдсон дөрвөн загвараа эргүүлэн татах хүсэлтээ АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газарт /NHTSA/ хүргүүлсэн байна.
 
Үүнд 2016-2023 оны “Model S”, “Model X”, 2017-2023 оны “Model 3”, 2020-2023 оны “Model Y” загварын тээврийн хэрэгслүүд багтсан бөгөөд “FDS” системийн осол гаргаж болзошгүй доголдлыг засах шинэчилсэн программ хангамжийг суулгах ажээ. “Tesla” автомашинуудаа эргүүлэн татах тухай мэдээлэл цацагдсаны дараа хувьцааны ханш нь нэг гаруй хувиар унасан ч удалгүй эргэн сэргэжээ.
 
Э.Хулан
Эх ёурвалж: "Монцамэ" агентлаг