sonin.mn
ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ өнөө өглөө Япон тэнгис рүү хоёр баллистик пуужин харвалаа гэж Японы Батлан хамгаалах яам мэдээлжээ. Пёньян хоёр хоногийн өмнө тив алгасагч баллистик пуужин туршилтаар харваад байв.
Хоёр пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан бөгөөд нисэх онгоц, хөлөг онгоцонд хохирол учирсан талаарх мэдээлэл алга гэж яамны мэдэгдэлд дурдсан байна.
 
 
 
 
Өглөөний 6:59 цагийн орчимд харвасан эхний пуужин 400 орчим км зайд ниссэн бөгөөд нислэгийн дээд өндөр нь 100 км байсан бол 7:10 цагийн орчимд харвасан хоёр дахь пуужин 50 км өндөрт 350 км зайд нисжээ.
 
 
 
Японы Засгийн газар БНАСАУ-д пуужин харвасантай нь холбогдуулан эсэргүүцэл илэрхийлсэн байна. 
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ё Жон мөн даваа гарагт Пёньян Номхон далайн руу, магадгүй Японы дээгүүр пуужин харваж магадгүй хэмээн анхааруулсан мэдэгдэл гаргажээ.
“Номхон далайг сургуулилалтын буудлагын бай болгон байнга ашиглах эсэх нь АНУ-ын цэргийнхний үйл ажиллагаанаас хамаарна” гэж Солонгосын цахилгаан мэдээний агентлагаар /KCNA/ дамжуулан хийсэн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
АНУ ням гарагт Япон, БНСУ-тай тус тусад нь агаарын цэргийн хамтарсан сургуулилалт хийжээ.
“Хэрэв АНУ-ын үйл ажиллагаа шууд болон шууд бусаар аюул заналхийлсэн гэж үзвэл БНАСАУ “зохих хариу арга хэмжээг авах болно” гэж Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон мэдэгдсэн байна. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг