ТОКИО. /Kyodo/. Цэргийн технологийн “DSEI-Japan” үзэсгэлэн Японы Чиба хотноо өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэнг зохион байгуулагчдын мэдээлснээр, АНУ, Их Британи, Турк, Австрали, Израил зэрэг 24 орны компаниуд өөрсдийн технологи, сүүлийн үеийн ололт амжилтаа танилцуулж байна.
Гурван өдөр үргэлжлэх үзэсгэлэнгийн үеэр мөн аюулгүй байдлын асуудлаар бага хурал зохион байгуулах бөгөөд түүнд оролцогчид олон улсын аюулгүй байдалд тулгарч буй орчин үеийн сорилтууд, батлан хамгаалах салбарын хамгийн сүүлийн үеийн технологийн талаар хэлэлцэнэ.
Хэлэлцэх сэдвүүдийн нэг нь мөн Украины нөхцөл байдал байх аж. "DSEI-Japan 2023” үзэсгэлэн нь Азийн бүс нутагт болон тус бүс нутгийг хүрээлэн буй далай тэнгисийн аюулгүй байдлыг хангахад учирч буй сорилтуудад үнэлэлт дүгнэлт өгнө гэж зохион байгуулагчид нь мэдэгджээ.
“DSEI-Japan” нь Лондонд хоёр жил тутамд зохион байгуулагддаг олон улсын зэвсгийн алдарт “DSEI” үзэсгэлэнгийн салбар юм.
2019 оноос хойш Чиба хотод зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэнд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын үйлдвэрлэгчид голчлон оролцдог боловч дэлхийн бусад орны компаниуд ч мөн хамгийн сүүлийн үеийн зэвсэг, тоног төхөөрөмж, технологио танилцуулдаг болсон байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(2)
Дайнд хэрэглэгдээгүй зэвсэг бол хогтой ижил юм. Дайн бол зэвсэгийн шалгуур юм. Зэвсэгээ шалгахын тулд дайн хийдэг их гүрнүүд бол алуурчин мөнөөс мөн.
Японыг Америк Эзэн нь зэвсэглэж байгаад Орос Хитадын эсрэг тавих нь тов тодорхой!!! Япон ч атомдуулаад темсегее бvрэн базуулцан болохоор vгнээс нь зерж vнэндээ чадахгvй . Банзай!! гээл дайраад орохоос еер арга байхгvй. Нэг удаа атомдчихаар бараг зуун жил хонь шиг номхон томоотой явдаг сайн талтай юм бн доо!!!