sonin.mn
БНХАУ-ын Ойн аж ахуй, нутаг бэлчээрийн газрын мэдээлж буйгаар тус улс "14 дүгээр 5 жил"-ийн төлөвлөгөөний хугацаан дахь ойн нөөцийн төлөвлөгөөг саяхан гаргасан байна. Уг хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойн нөөцөө нэмэгдүүлж, 2.4 сая га ойн нөөц шинээр бүрдүүлэн, модны эрэлт нийлүүлэлтийн зөрчлийг арилгах,  аюулгүй байдлыг хангах, ойн нөөцийг чанартай хөгжүүлнэ гэж төлөвлөгөөнд дурджээ.
 
 
 
"14 дүгээр 5 жил"-ийн хугацаанд ойн нөөц хөгжүүлэхэд 26 муж, /өөртөө засах орон, шууд харьяа хот/ болон  Шиньжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпус, Өвөрмонгол, Гирэн, Чанбайшань, Хармөрөн, Ичүнь, Их Хянган давааны ойн аж үйлдвэрийн 6 корпорацийн 1849 нэгж хамрагдагдах гэнэ. Байгалийн нөхцөл байдлын хүчин зүйлийг харгалзаж Хөх мөрний өмнөд хэсгийг голлох бүс, хойд хэсгийг дунд зэргийн бүтээн байгуулалтын бүс болгоно гэж төлөвлөгөөнд онцолсон байна. 
 
Дашрамд дурьдахад  Ой модны үндэсний аюулгүй тогтолцоог бий болгохын тулд Хятад улс 2012 онд үндэсний ойн нөөцийг хамгаалах  төсөл эхлүүлсэн. Төсөл хэрэгжсэнээс хойш  140 гаруй тэрбум юань зарцуулж, 6.1 сая гаруй га талбай бүхий үндэсний ойн нөөцийн сан байгуулан, Хятадын хөгжлийн банк, Хятадын хөдөө аж ахуйн хөгжлийн банк зэрэг санхүүгийн байгууллагууд ойн нөөцийн бүтээн байгуулалтад 110 гаруй тэрбум юаний зээл олгосон байна.
 
Г.Бямба