ЛОНДОН. /The Times/. Дэлхий ертөнц талцаж хуваагдах нь Монголтой адил улс орнуудад илүү хүндээр тусна гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британийн “The Times” сонинд ярилцлага өгөх үеэрээ онцолжээ.
“Дэлхий хүйтэн дайны нөхцөл байдал руу шилжиж байна. Барууны орнууд цөмийн шумбагч онгоц бүтээх “AUKUS” түншлэлийн хэлэлцээр зэрэг зэр зэвсгийн төслүүдэд зарцуулж буй хөрөнгө мөнгөө хөгжиж буй орнуудад зориулсан бол илүү утга учиртай байх байсан” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Барууны орнуудтай цэрэг зэвсгийн талаар улам хүчтэй сөргөлдөж буй авторитар дэглэм бүхий Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд хавчуулагдсан ардчилсан Монгол Улсын эмзэг нөхцөл байдлыг ойлгож хандахыг тэрбээр олон улсаас хүсэв.
“Их гүрнүүдийн шинэ сөргөлдөөнөөс хөгжиж буй жижиг улс орнууд хамгийн их хохирч үлдэнэ. Гэр бүл салахад хүүхдэд хамгийн хүнд тусдагтай адил” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн юм.
Улс орон бүр үндэсний аюулгүй байдлаа хангахыг хүсэж байгаа нь мэдээж. Гэхдээ улс орнууд дайнд зарцуулж буй тэр их мөнгөө энгийн иргэдийн сайн сайхны төлөө, байгаль орчноо хамгаалахын төлөө зориулбал үр дүн, утга учир нь дайн байлдаанаас хавьгүй илүү гэдгийг Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
Украин руу хийсэн Оросын довтолгоо болон Хятадын өөртөө итгэлтэй байдал улам нэмэгдэж байгаад Барууны орнууд түгшиж байгаа энэ үед Америк болон түүний холбоотнуудын талд орох уу, эсвэл Орос болон Хятадын талд зогсох уу гэсэн асуулт тулгарч байгаа нь жижиг улс орнуудыг хүнд хэцүү байдалд оруулж байгааг Л.Оюун-Эрдэнэ хэлж байна.
Зүүн Өмнөд Азиас Латин Америк хүртэлх улс орнуудын удирдагчид худалдааны түнш нь болох Хятад улсыг тэднээс холдуулах үзэгдэлд тийм ч таатай хандахгүй байгаа юм. Их Британиас зургаа дахин том газар нутагтай ч Ирланд улсын хүн амаас бага буюу 3.5 сая хүн амтай Монгол Улс шиг нөхцөл байдалд байгаа улс орон цөөн.
“Монгол Улс хоёр том гүрний дунд байрладаг, далайд гарцгүй, хөгжиж буй орон гэдгээрээ онцлог нөхцөл байдалтай. Хоёр авторитар гүрний дунд хавчуулагдсан хэрнээ ардчилсан нийгмийг цогцлоох гэж хичээж буй улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй” гэж Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрбээр энэ улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд юм.
Монгол Улс шатахуун болон хийн импортоор ОХУ-аас хамааралтай байдаг бол Монголын зэс, нүүрс, ашигт малтмал болон ноолуурын гол экспортлогч нь БНХАУ юм. Монголын зэвсэгт хүчин хоёр том хөршийн өмнө хүчин мөхөс бөгөөд төв Азид алслагдсан газар зүйн байршлаас болоод Украин шиг зэр зэвсгийн тусламж аваад байх боломж хомс юм.
“Рио Тинто” групптэй амжилттай хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын Засгийн газар дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюу толгой ордын гүний уурхайн олборлолтыг эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ёслолд оролцлоо.
Монгол Улс Путинд эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжилж Украин руу халдсан Оросын түрэмгийллийг буруушаах санал хураалтад Хятад, Иран, Энэтхэг зэрэг улсын хамт түдгэлзсэн санал өгснөөр НҮБ-ын өмнө таагүй байдалд орсон юм.
Түдгэлзэнэ гэдэг амаргүй шийдвэр ч гэлээ дипломат тэнцвэрийг хадгалахын тулд энэ цаг үед бидний хийж чадах хамгийн зөв алхам юм гэж Ерөнхий сайд хэллээ. “Монгол Улс далайд гарцгүй хэдий ч Монголын ард түмэнд үзэл санааны хязгаар гэж үгүй. Монголчууд эрх чөлөө, ардчиллын талд тууштай зогсож, түүнийгээ хайрлан хамгаалдаг улс. Гэхдээ хэрэв та миний оронд байсан бол юу хийх байсан бэ” гэж тэрбээр асуув.
Орост тавьж буй барууны хоригийг буруутгахгүй ч Монгол шиг жижиг улс орнуудад оронд тусаж буй сөрөг үр дагаврыг анзаарахгүй өнгөрч болохгүй гэдгийг тэрбээр онцолж байна. Европын Холбоо ОХУ-ын агаарын тээврийн компаниудад хориг тавьсны хариуд ОХУ барууны нисэх онгоцнуудыг өөрийн агаарын орон зайд нисэхийг хориглосон. Үүнээс болж Монгол Улс навигацын хураамжийн орлогоо алдаж байна. Хятад Улс “Ковидыг тэглэх” бодлогыг хатуу баримтлан хилээ удаан хугацаагаар хаасан нь Монголын худалдаанд бас нөлөөлсөн. Энэ бүхэн биднээс үл шалтгаалах нөхцөл байдал боловч манай ард түмний аж амьдралд шууд сөрөг үр дагавар үзүүлж байна. Зүйрлэж хэлбэл, далайн шуургатай адил. Давлагаа эргийн хадыг мөргөхөд далай ч байдгаараа, хад ч хэвээрээ л байна. Харин хүчтэй давлагаанд шидэгдсэн далайн амьтад, загас жараахай дунд нь үрэгдэж байдаг” гэж тэрбээр жишээ болгон ярилаа.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(17)
Sum bolon dron gm zevsegiig oorsdoo hiih hetegtei beleehen ar solongosiin turshlaga baina
Дэлхийн бүх орнууд цөмийн зэвсэгээ нэмэгдүүлж батлан хамгаалах салбартаа маш их мөнгө зарцуулж байна. Ирээдүйд дэлхийг хамарсан том дайн дэгдэнэ. Тэр дайныг далимдуулж хятад улс жижиг монголыг сөнөөж магадгүй.
Энхамгалан сайд сонин байр суурьтай байна шуу Дуенд сургуулиуд ээж аавынхаа тухай зохион бичлэг бичих гэж баййгаа юм байна Энэ сайд тэрийг болиулж тэр бол хуучин коммунист харгислал гэнээ Яагаад гэвэл зарим хуухэд бутэн заррим нь хагас ончин байна тэдний сэтгэл зуйд эмзэг туснаа гэнээ Тэр байтугай эцэг эхийн хурал гэж нэрлэхээ болино гэнэ Олонхийг угуйсгэж цоонхийг бодсоор байгаад Европын улсууд эцэг эх гэж нэрлэхээ болиод дугаар номер нэг хоерр гэж нэрлэдэгтэй арга зуй нь адилхан байна Гэр булийн унэт. Зуйл монгол уламжлалыг угуйсгэж байна Аав ээжгуй хуухдууд оор дотны хунийхээ тухай бичээрэй гэж багш нь мэдрэмжтэй хандаж болох энгийн зуйл Дэндуу мулгуу байна
Эцсийн эцэст байгалийн баялагтай орнууд л хүчтэй байх цаг ирнэ дээ. Техник хөгжлөө гээд яах юм бэ??? Айподоо идэх үү Айфоноо идэх үү??? Сарнаас эсхүл Улаан нүдэн гарагаас газрын ховор элементээ олборлож техниктээ ашиглах уу??? ӨӨрсдийгөө дэлхийн лидер гээд эндүүрцэн Их 7-гийн ДНБ-ээс өргөн уудам газар нутагтай, хүн ам ихтэй, байгалийн баялаг нь хэмжигдэшгүй БРИКС-ийн ДНБ давж гарах ойрхон болчихоод байгааг юу гэж тайлбарлах вэ??? Барууныхны суртал ухуулгаар тархиа угаалгаж байхаар оюун ухаанаа байгалийн баялгаа зөв зохистой ашиглахад зориулвал ямар вэ??? АНУ тэргүүтэй дэлхийг захирах гэсэн барууны дэглэм өөрчлөгдөж олон туйлт дэглэм хэрэгжих цаг хугацааны мөчлөг дээр ирчихээд байгааг хүмүүс ойлгоосой
hyn syymjleheesee gadna ta yah yostoi tyhai ygee hel,ene bol jinhene mongol hynii aransin,hob heedeg hynii ygnii ee andahgyi argachaah chini yabahgyi ee.....ylas orond oyunii erseldeen heregtei baina?....Taniig lider yhaantan baina gej sanahgyi bna suu...
Хулгайч нараа дийлэхгүй байгаа Данх өөрийгөө магтуулах захиалга өгсөн байна.
Монголд муу хүмүүс нь их, сайн хүмүүс нь цөөхөн болохоор монгол хөгжихгүй байна.
хшйтэн дайн үүслээ гээд монголд ямар нөлөө байнаа манжийн үед ямрч үылдвэр соёлгүй махаа идээд хоёр зуун дөчин жил болсон битгий биеэ ихэд авч дэлхийд алдартай гэж бүү хуц чи одоо ч манжийн боолчлолд бий нэгтгээд өх үү монгол малаа
Ардчилалд дуртай гадаснуудыг нь суга суга татаад аваач ээ гэх аяс уу ...
ХЭРЭВ ТӨВИЙГ САХИСАН БОДЛОГОТОЙ БОЛ ТИЙМ Л МЭДЭГДЭЛ ХИЙХ ЁСТОЙ !ТҮҮНЭЭС ЭНЭ 2 АВТОРИТАР ДЭГЛЭМИЙН ДУНД УЧРААС ҮГ Ч ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БНА УГ НЬ БАРУУНЫГ ДЭМЖЭЭД БАЙГАА ГЭЭД БАЙХ ЮМ!! БИД ЭНЭ ХОЁР ХӨРШИЙНХӨӨ ТӨР ЗАСАГЛАЛЫГ ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ЁСТОЙ ЭНЭ БОЛ ТЭР УЛСЫН АРД ТҮМЭН СОНГОСОН ЗАМ ТҮҮНЭЭС АВТОРИТАР УУ АРДЧИЛАЛ УУ БИД ШҮҮХГҮЙ 1. АЛИВАА ДАЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ГЭЭД ШУУД ХЭЛ ! ГЭХДЭЭ АЛИВАА СӨРГӨЛДӨӨНИЙ ҮНДСИЙГ ОЛЖ ГАРГАЖ ТАВИХЫГ ТАЛУУДАД УРИАЛАХ ХЭРЭГТЭЙ ! АЛЬ Ч УЛСТАЙ ХАРИЛЦАН АШИГТАЙ БИЗНЕС ХИЙХ ЭРХТЭЙ ГЭЖ МЭДЭГДЭХ ЁСТОЙ ШҮҮ !
Цагтаа Монголчууд дайн хүчирхийлэлийг ханатал хийж цусан далай үерлүүлж явсан улс шүү дээ. Дайн байлдааныг хэн ч хүсэхгүй гэхдээ хүн төрөлхтөн дайнгүйгээр байж чаддаггүй ёрын бодгалиуд шүү дээ
Эрхүүгийн хавар гэж балайтаж орос хольдог социализмын Жаргалсайхан Чингисийн баатрууд гэж дуулдаг.Чингис хаан Төв Ази Хятадын хүн амын талыг хядсан.
hamgiin ynen zyil egyylsen baina?Hadnii zabsar habchyylagdsan haliunii zylzaga heerhii,gedeg sig bid eersdee erenhii said sigee hychirheg bodoltoi zeb argaar zamaan tyycheeleh heregtei,amidral deer ch ardyyd bas hachirhaltai baij bolohgyi,ali bolohoor byeen daaj eertee syymleltei handaj temzeh ni sain muu hoyoriin tenchberiig hadgalaj chadna.eeree eseh hegjih heregtei suu!!!
Оюун-Эрдэнэ шиг ухаантай Ерөнхий сайд бараг Чингэс хаанаас хойш төрөөгүй гэхэд хилсдэхгүй юм байна. Маш ухаантай ярилцлага өгч, ЕС- даа амжилт хүсч монгол орноо хөгжүүлэх их үйлс тань санаж төлөвлөсөн ёсоор бүтэх болтугай.
крымийн хойгийн ялтын боомт хотод СТАЛИН РУЗВЕЛЬТ ЧЕРЧЕЛЬ КРЫМИЙН ХОЙГ БОЛОН МОНГОЛЫН СТАТУСЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ОРСЫН ХОЛБООТОН МОНГОЛЫГ НҮБ-Д ГИШҮҮНЭЭР ОРОХ СТАТУС ӨГЧ ОРОС ДААН АВЧ ХОЖИМ ОРСЫН СТАЛИНЫ ДЭМЖЛЭГЭЭР НҮБД ЭЛССЭН Гэтэл крым орсынх биш гэснээр өөрийн статсаа алдлаа .ато нүб тарах нь дамжиггүй
Орос буриадуудын тархи угаалт.Үнэн бол Англи Америк Крымд зөвхөн Монголын статус квог хүлээн зөвшөөрсөн.Оросын колони Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй.Тэгж яривал "европын Орос" өөрөө Монголын тусгаар тогтнолыг Хятад 1949 онд хүлээн зөвшөөрсний дараа зөвшөөрч консул биш элчингээ нээсэн.НҮБ-д Монгол элсэхэд Орос үнэндээ дэмжээгүй.Харин Энэтхэг Япон дэмжиж Английг ятган элчингээ Монголд нээхэд хүргэсэн.Крым нь Урал Кавказ Сибирь Оросын нутаг биштэй адил биш.Шовинист Оросуудын аймаглсан устгасан Татаруудын нутаг.
Ene ih uls oron bhad jijig mongol ulsiin yamar sanal uguh gehees iluu nub er ni ene asuudald holbootoi eswel sonirhoj bgaa eswel hursh uls ornuud hamaaral buhii ornuudaas sanal awbal zuw um bishuu. Haa bsan mongol uls asuudal bolood bgaa gazart oir bish nuluutei bish bn. Sanal huraaltad oroh orohgui orohgui bj boloh uls gej tsegtselj bgaad sanalaa huraawal uls ornuudad daramtgui zowlongui um da