sonin.mn
ЛОНДОН. /FT/. Америкийн “Silicon Valley Bank” (SVB) дампуурсан болон Швейцарын хоёр дахь том банк болон “Credit Suisse”-ийн асуудалтай холбоотойгоор АНУ, Европ, Японы томоохон банкнуудын хувьцааны ханш гуравдугаар сарын эхнээс хойш дунджаар 16 хувиар /мөнгөн дүнгээр 459 тэрбум ам.доллар/ буурсан гэж “Financial Times” сонин мэдээлжээ. 
 
 
 
Тус сонинд мэдээлж байгаагаар, энэ нь 2020 оны гуравдугаар сарын 20-ноос хойших хамгийн том уналт юм. 
 
 
 
Одоогийн байдлаар банкны салбарын зохицуулагч байгууллагуудын нөхцөл байдлыг тогтворжуулах оролдогыг бүрэн амжилтад хүрээгүй гэж дүгнэж болно гэж хэвлэлд тэмдэглэжээ. Дампуурлын ирмэгт тулаад байгаа Америкийн “First Republic”, Швейцарын “Credit Suisse” банкууд тус бүр 30 тэрбум болон 54 тэрбум ам.долларын яаралтай зээл авсан ч баасан гарагт хувьцааных нь ханш үргэлжлэн унасан байна. 
Үүсээд буй нөхцөл байдлын улмаас Америкийн “Goldman Sachs" банк мөн үнэт цаасны арилжаагаар 200 сая ам.долларын алдагдал хүлээсэн гэж сонины эх сурвалжууд мэдээлжээ. Харин тус банк энэ мэдээлэлд тайлбар өгөөгүй байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг