sonin.mn
ПЁНЬЯН. /NHK/. БНАСАУ ням гарагт тактикийн баллистик пуужин туршилтаар харвасан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэв.
Эрх баригч Хөдөлмөрийн намын “Rodong Sinmun” сонинд өнөө өглөө мэдээлснээр, тактикийн цөмийн сөрөг довтолгооны сургуулилалтын явцыг удирдагч Ким Жөн Ун ажигласан байна.
 
 
 
Тодруулбал, цөмийн цэнэгт хошууг дуурайлган хийсэн цэнэгт хошуутай тактикийн баллистик пуужинг баруун хойд нутгийн Умард Пёнъань мужийн зүүн эргээс далай руу харважээ. Пуужин 800 км зайд нисэж, усан дахь байнаас 800 метрийн өндөрт дэлбэрсэн байна.
 
 
 
Уг туршилт нь БНСУ-ын цэргийнхний ням гарагт мэдээлсэн пуужингийн туршилт бололтой. БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооноос мэдээлснээр, БНАСАУ ойрын зайн тусгалт нэг баллистик пуужинг Умард Пёнъань мужаас Япон тэнгис рүү харважээ. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг