ОХУ-д төрийн айлчлал хийх гэж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Россия” сонин болон ТАСС агентлагийн цахим хуудсанд “Эрч хүч дүүрэн урагшилж, Хятад, Оросын найрамдалт хамтын ажиллагааны хөгжлийн шинэ хуудсыг бичье” гэсэн гарчигтай нийтлэл бичин, нийтлүүлжээ.
Тэрээр нийтлэлдээ, "Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар би удахгүй ОХУ-д төрийн айлчлал хийнэ. Одоогоос 10 жилийн өмнө миний бие БНХАУ-ын даргаар сонгогдоод анхны гадаад айлчлалаа ОХУ-д хийж байснаас хойш танай сайхан улс оронд найман удаагаа айлчилжээ.
Орос бол Хятадын хамгийн том хөрш орон, стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны түнш, мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд хоёр улс харилцан бие даасан дипломат бодлого хэрэгжүүлж, улмаар харилцаагаа дипломат бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгож ирсэн юм. Сүүлийн 10 жилд хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа баялаг амжилт тогтоож, хөгжлийн шинэ цаг үетэй золгож байна.
Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгч Путин бид нягт харилцаа холбоотой ажиллахын зэрэгцээ хоёр талт болон олон улсын арга хэмжээний үеэр 40 гаруй удаа уулзаж, хоёр орны харилцаа, олон салбарын хамтын ажиллагааг удирдан чиглүүлэн, анхаарал хандуулж байгаа олон улсын болон бүс нутгийн чухал томоохон асуудлуудаар санал бодлоо шуурхай солилцож, хоёр талт харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг бататгасан билээ.
Хятад, Оросын харилцаа бол хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэхийг эрхэмлэдэг, эвсэл холбоо үл байгуулах, сөргөлдөхгүй байх, гуравдагч талд чиглэхгүй зэрэг зарчмыг тууштай баримталдаг. Хоёр талын хамтын хичээл зүтгэлээр өнгөрсөн онд хоёр талт худалдаа 190 тэрбум ам долларыг давж, 10 жилийн өмнөхөөс 116 хувиар өсөж, Хятад улс сүүлийн 13 жил дараалан ОХУ-ын худалдааны хамгийн том түнш байж ирлээ.
Олон улсын түвшинд манай хоёр орон нягт хамтран ажиллаж, томоохон гүрний үүрэг хариуцлагаа идэвхтэй ухамсарлаж, НҮБ-д түшиглэсэн олон улсын тогтолцоо, олон улсын хууль тогтоомж, түүнд суурилсан олон улсын дэглэм, НҮБ-ын дүрэм, зарчимд тулгуурласан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ зэргийг сахин хамгаалж, НҮБ, ШХАБ, БРИКС, Их 20 зэрэг олон талт механизмын хүрээн дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжүүлж ирлээ.
70 гаруй жилийн "салхи бороо"-г туулсан Хятад, Оросын харилцаа бол амаргүй олдсон амжилт дэвшил гэдгийг бид тодорхой ойлгодог болохоор маш эрхэмлэн нандигнадаг юм. Энэ удаагийн айлчлал найрамдал, хамтын ажиллагаа, энх тайвныг дээдэлсэн айлчлал байх болно.
Хавар цаг бол байгаль дэлхий сэргэж, бүтэн жилийн ажлаа төлөвлөж эхлүүлдэг үе болохоор энэхүү улиралд болох айлчлал маань Хятад Оросын харилцаа, хүн төрөлхтний нийтлэг хөгжил дэвшилд улам их үүрэг гүйцэтгээсэй хэмээн хүсэн найдаж байна " гэсэн байна.
Сэтгэгдэл(8)
Цаасан малгай өмсгөөд цаагуураа титэм биш цаас байж, шалдан хаан байна, бид жинхэнэ хаан, та нар бидэнд захирагд гэж хэлдэг хятадын уламжлалт бодлоготон. Дайн болбол ганц ч ялж нуран унадаг улсын ноён, салхинд хийсдэг хулсан овоохооны дэрсэн шаахайт.
Азийн дайсан Орос Буриадуудын тархи угаалт. яршиг л байна.
Хятад улсад мөнгөнөөс илүү газар нутаг чухал. Харин ядуу буурай орнуудад газар нутгаас илүү мөнгө чухал байдаг. Үүнээс болж ядуу буурай орнууд хятадын өгөөш болдог.
АМЖИЛТ ХҮСЬЕ
Ер нь нөхдүүд минь орос хятад 2 ыг НҮБ ээс хасч бусад орнууд нь нэг дэлхий болж эв найртай амьдармаар юм байна...
яг үнэн
Тууштай - амжилт хүсье
Хүчирхэг хөршүүд нэг учраа ололцох байх аа.