ВАШИНГТОН. /U.S. Department of State/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Олон улсын байгууллагын асуудал эрхэлсэн туслах Мишель Сисон дэлхий нийтэд тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд олон талын хамтын ажиллагаа явуулах АНУ-ын амлалтыг бататгахын тулд холбогдох албаны төлөөлөгчид болон НҮБ-ын төлөөлөгчидтэй уулзахаар Мадакаскар, Өмнөд Африк, Маврики, Азербайжан, Монгол, Вьетнам, Тайланд, Лаост гуравдугаар сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 7-ны өдрүүдэд айлчилна.
М.Сисон Мадакаскарын нийслэл Антананариву хотод гуравдугаар сарын 22-нд, Өмнөд Африкийн Йоханнесбург хотод гуравдугаар сарын 24-нд, Маврики улсын нийслэл Порт-Луи хотод гуравдугаар сарын 27-нд хүрэлцэн очно. Түүний дараа Азербайжаны нийсэл Баку хотод гуравдугаар сарын 29-нд, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод гуравдугаар сарын 31-нд, Вьетнамын нийслэл Ханой хотод дөрөвдүгээр сарын 4-нд, Тайландын нийслэл Бангкок хотод дөрөвдүгээр сарын 5-нд, Лаосын нийслэл Вьентьян хотод дөрөвдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд айлчилна.
Төрийн нарийн бичгийн даргын туслах Бангкокт байх хугацаандаа НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын төлөөлөгчидтэй уулзана. Тэрбээр айлчлалынхаа үеэр Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдал зэрэг үндэстэн дамнасан асуудлуудыг шийдвэрлэхтэй холбоотой олон талын хамтын ажиллагааны өнөөгийн болон боломжит чиглэлийн талаар хэлэлцэх ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(7)
эвийг нь олоод л явуулах
Америкийн индиан гаралтай хүн байна.
Юугаар гийгүүлэхийг нь харцгаая. Янкууд Монголд олон удаа шилний цаанаас чихэр долоолгож байна даа. Нөгөө шууд нислэг яалаа?
За туслах юу шийдэхийн?
оросын эсрэг саналаа өгч,хятадтай Х богд гээд муудалцаж,дараагийн украйн болоорой л гэнэ биз өөр яадгийн ???
Фашист. Гантөмөр. ҮҮЛ. найз нартай нь буудвал ТААРНААА
Ардчилал нэртэй бас нэг агаарын бөмбөлөг хөөргөөд явах байхдаа. Мөн Монголчуудыг ардчиллын үлгэр жишээ гэж баахан баадуудаж цаасан малгай өмсөж байгаад явах байх. Ер нь, АНУ яагаад Монголд дорвитой хөрөнгө оруулалт хийдэггүй юм бэ гэж асуумаар байна. Харин тэр KFC нь бол junk food буюу хогийн хортой хоол шүү.