МОСКВА. /Anadolu/. ОХУ хөрш Беларусь улсад тактикийн цөмийн зэвсгийн тусгай агуулахаа барьж дуусгана гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.
Орос цөмийн зэвсэг хадгалах боломжтой “Искандер” цогцолборыг Беларусьт аль хэдийн хүлээлгэн өгсөн гэж В.Путин бямба гарагт “Россия-24” сувагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Түүний хэлснээр, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 1990-ээд оны эхэн үе буюу ЗХУ задран унаснаас хойш Беларусьт байрлуулаагүй Оросын тактикийн цөмийн зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулах асуудлыг эртнээс хөндөж эхэлжээ.
“Бид цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг зөрчихгүйгээр Беларусийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсгийг байрлуулахаар А.Лукашенкотой тохиролцсон” гэж “TASS” агентлаг В.Путиний хэлснийг эш татан мэдээлсэн байна.
АНУ ийм зэвсгийг олон оронд удаан хугацаагаар байрлуулж байгаа тул Беларусийн хүсэлтэд ямар ч ер бусын зүйл байхгүй гэж В.Путин нэмж хэлжээ.
Дараа нь В.Путин Орос улс тактикийн цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай 10 нисэх онгоцоо Беларусьт байрлуулсан гэж гэж хэлснийг “TASS” мөн уламжилжээ.
“Арван нисэх онгоц энэ төрлийн зэвсгийг ашиглахад бэлэн байна. Бид Беларусь руу бидний сайн мэдэх, маш үр дүнтэй “Искандер” цогцолборыг хэдийнээ шилжүүлсэн. Энэ нь мөн тактикийн цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай” гэж тэрбээр хэлсэн байна.
Москва дөрөвдүгээр сарын эхээр баг бүрэлдэхүүнийг сургаж эхэлнэ гэж В.Путин хэлээд, Орос улс Беларусь дахь тактикийн цөмийн зэвсгийг хадгалах агуулахыг долоодугаар сарын 1 гэхэд барьж дуусгана гэж мэдэгджээ.
Орос улс хөрш Украинд 13 сарын өмнө дайн эхлүүлснээс хойш Барууны орнуудын удирдагчид болон тоймчид Москва цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй гэж болгоомжилж байгаагаа мэдэгдсээр иржээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(6)
Ирээдүйд цөмийн дайн болж олон тэрбум хүн үхнэ.
Хойт солонгосыг юу ч байхгүй , сүрдүүлэг хийдэг - тоглоомын улс л гэдэг , бас нэг ....
Америк зүгээр л япон дээр цөмийн бөмбөг 2 удаа хаяж 300000 хүн газар дээр нас барсан. Орос харин энэрэнгүй улс юм. Одоо хүртэл нэг цөмийн бөмбөг өөр улсад хэрэглэж байгаагүй. Хойшид Америкийг хазаарлаж, хязгаарлаж байх том улс дэлхийд хэрэгтэйг түүх баталж байна. Америк дургүйгээ хүрэхээр бусад улсыг цөмийн бөмбөгдөх аюултай муу муухайгийн үүр улс мөн.
Эргүү дагзаа юм уншиж сайн ойлго!!! Оросууд Казахстанд 17 удаа цөмийн бөмбөг хаясан шүү!!!
Энэ хурдан далд ороосой....
Монгол улс хөгжихөд энерги чухал. Оросоос их хэмжээгээр энерги авч хятад хөгжиж байна. Монгол улс гэсэн байгалийн хийг оросоос авч одоо байгаа энергийн дутагдалаа нөхөхөөс өөр замгүй гэж Элбэгдорж хэлж байсан. Энэ утгаараа оросын байгалийн хий монголоор дамжих учиртай.