sonin.mn
ХИРОШИМА. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хирошимад баасан гарагт хүрэлцэн иржээ.
Тэрбээр мөн Япон улсын Ерөнхий сайд Кишида Фүмиотой хоёр талын уулзалт, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, К.Фүмио нартай гурван талын уулзалт хийх аж.
 
 
 
Юн Сог Ёль нь “Долоогийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон БНСУ-ын дөрөв дэх төрийн төргүүн болж байгаа бөгөөд түүний энэхүү гурван өдрийн айлчлалыг тэргүүн хатагтай Ким Кеон Хи дагалдаж байна.
 
 
 
Өмнөд Солонгос нь “Долоогийн бүлэг"-ийн гишүүн орон биш хэдий ч Австрали, Бразил, Коморос, Кукийн арлууд, Энэтхэг, Индонез, Вьетнам улсын хамт уулзалтад зочноор уригдсан юм.
Тэрбээр “Долоогийн бүлэг"-ийн өргөтгөсөн хуралдаанд оролцож хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүний асуудлаар үг хэлнэ. Уг хуралдаанаар дүрэм журамд суурилсан олон улсын дэг журам, хөгжиж буй орнуудтай харилцах бодлогын талаар хэлэлцэнэ.
Түүний айлчлалын хамгийн чухал үйл явдал болох Ж.Байден, К.Фүмио нартай хийх гурван талын уулзалт ням гарагт болох төлөвтэй байна. 
 
Д.Одон
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг