Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байгаа гэв. Харин уг ажлыг энэ сарын 6-нд чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөхийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва наадмын комиссын өчигдрийн хурлын үеэр хэллээ.
Наадмын нээлт, хаалтын ажиллагаа болоод төрийн хүндэтгэлийн тоглолт баяр наадмын гол илэрхийлэл байдаг. Тиймээс үүнд гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа гэж ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хэлээд зарим нэмэлт зардлыг Соёл, урлагийг дэмжих сангаас гаргаж байгаа гэдгийг дуулгасан юм.
Түүнчлэн энэ жилийн наадам сурвалжлах хэвлэл мэдээллийн ажилтны тоо нэмэгдснийг сурталчилгааны салбар хороон дарга Ц.Мөнхтөр хэлээд цэнгэлдэх дэх сэтгүүлчдийн байрлах талбайг өргөтгөх болон хурдан морины уралдааныг шууд дамжуулах машиныг нэмэх хүсэлт гаргалаа. Мөн нэг таатай зүйл дуулгасан нь Хүй долоон худагт ажиллах хэвлэлийнхнийг интернэтээр хангана гэсэн юм.
Эх сурвалж:
Сэтгэгдэл(0)