sonin.mn

Сурвалжлагч саяхан Урадын дунд хошууны Цонх-Ядар тосгоны Шинэ ус гацааны тэмээ малладаг том өрх Муухүүгийнд очиход тэднийд айл аймгийнх нь арав гаруй  хүн цугларан тором, шилбэ тамгалан тэмээ зогдорлоход нь хүч хавсран ажиллаж байгаатай нь сайхан тааралдав. Урд говийн тэмээчид хаврын урин дулаан болсны хойно тором шилбэ тамгалан зогдорлодог заншилтай юм.

Тэмээчин Муухүү бидэнд хэлэхдээ: “Манайх анхандаа жил бүр гэр зуураа хэдүүлэхнээ тором, шилбээ тамгалж, зогдорлоддог байсан. Одоо манай нутгийн тэмээ цөөхөн болсноос тором тамгалж, тэмээ зогдорлох ажлыг төдий л анхаарахаа байснаас бидний хойч үеийнхэн энэ ажлыг бараг мэдэхгүй дээрээ хүрч байна. Тэгээд манайх айл аймгийн залуучуудаа цуглуулан хүч хамсрахын хамт тэдэнд манай энэхүү сайхан тэмээн соёлоо таниулъя гэсэн юм” гэж байлаа.

Муухүүгийн эхнэр Туяа: “2007 онд улс мал өсгөхийг зогсоон бэлчээрийг битүүмжлэх ажил зохион байгуулснаас манайх өөрийн эзэмшилд байгаа загийн ойдоо тэмгээгээ дагнан маллах болсон. Тэмээ маллахад өвс бордоо тийм их бэлтгэх хэрэггүй. Тэмээ ган хагсраанд тэсвэртэй.

Тиймээс тэмээ маллавал бас их ашигтай. Бас хүч чадал дэмий барахгүй. Энэ хэдэн жил тэмээний мах, ноос, сүү сааль үнэд хүрч байна. Тиймээс бид тэмээгээ маллах дуртай. Энэ жил манай 20 гаруй ингэ ботголно” гэж байлаа.

Урадын дунд хошуу хүмүүсийн малжихыг зогсоон бэлчээрийг битүүмжлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх дунд орон  нутгийн байдалд зохицуулан хилийн шугамаас дотогш 30 км-ын нутаг бэлчээрийг тэмээ бэлчээх тусгай бэлчээр болгож, хил хязгаарын малчдын амьдрал, үйлдвэрлэлийг сайжруулахаар барахгүй говийн улаан тэмээг хамгаалж өсгөх үндсэн нөхцлийг бүрдүүлж өгсөн байна. Үүний дагуу тус хошуу “Говийн гурван эрдэнэ” болох цагаан гоёо, заг, тэмээгээ хамтад нь хамгаалж, хөгжүүлэхийн тулд цагаан гоёо малтах улиралд гадны орны явуул хүмүүс хил даван орж ирэн гоёо малтахыг эрс хориглож чадсанаас загийн ой болон цагаан гоёоны ургац ч мэдэгдэм сайжирч говь нутгийн амьдрал ахуй дахин сэргэсэн байна.

Урд говийн улаан тэмээний нийгэмлэгийн тэргүүлэгч Буяндэлгэр: “Нутаг бэлчээр, тэмээний бүхий л ашиг шим эдгээрийг бол манай нийгэмлэг, хоршооллоос компанитай хамтран нэгдэлтэй товаржуулах /бараажуулах/, малчид цаашдаа бэлчээрээ нийлүүлэх, хөрөнгө нийлүүлэх ийм нэгэн хамтарч хоршсон замаар явах нь манай улсын ирээдүй байх ёстой” гэв.

Ойрын хоёр жилээс тэмээний Нийгэмлэг хоршоолол болон компанийн дуудлагаар тэмээний ашиг шимийн борлуулалтын зах дэлгүүр сайжрахын дагуу тэмээн соёл ч зохих хөгжилтөө олж, говь нутгийн малчид тэмээгээ хамгаалж өсгөх урам зориг нэмэгдэнэ. Одоо Урадын хойт хошууны хил дагуу тэмээ маллаж байгаа өрх 300 шахам болж, хошууны нийт тэмээ 3000 шахам болон өсч, тэмээ малласан өрхийн хүн бүрийн тэгшитгэсэн жилийн орлого нь 11000 юаниас дээш хүрсэн байна.

Тэмээчин Муухүү гуайн тором тамгалан тэмээ зогдорлох бяцхан найранд ирээд бид чухам нүдээ сэргээв. Говь нутагтаа өссөн залуучууд болон тэмээ маллахдаа хашир догь болсон тэмээчид минь дээс татан хашиж барих, бугуйл тавих зэргээр барьж тамгалан зогдорлож байгааг хараад энэ бол сая манай урд говийн тэмээчдийн тэмээгээ маллах ур дэм гэж өөрийн эрхгүй эрхийгээ гозойлгов.

Сурвалжлагч Сэцэнхуар /Баяннуурын сонины хороо/

Эх сурвалж: "Монгол говь" сонин