sonin.mn

Украины Ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нартай урьдчилсан нөхцөлгүйгээр уулзах хүсэлтэй байгаа ч Украинд халдлага үйлдэж байгаа улсын нийслэл Москвад очихгүй гэдгээ мэдэгдсэнийг CCTV-ийн сэтгүүлч 9-р сарын 16-ны өдөр мэдээлэв.


Орос Улс намрын хоёр удаагийн довтолгоог бэлтгэж байна гэж тэрээр мөн мэдэгдсэн байна.


Зеленский өмнө нь Москвад хоёр талын уулзалт хийх Путины саналыг няцаасан юм. "Тэр (Путин) Киевт ирж болно, гэхдээ би Москвад очиж чадахгүй" гэж Зеленский хэлээд, Путины санал нь үр дүнтэй уулзалтыг хойшлуулах гэсэн оролдлого хэмээн үзэж байна гэсэн билээ.

Зеленский ямар ч хэлбэрээр уулзалт хийх хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлжээ.


Г.Бямба