ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 17 /Asahi/. Японы Засгийн газар Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөхөө түр хойшлуулахаар шийдвэрлэсэн байна. Палестины нөхцөл байдал, Япон-Америкийн харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа тул ийм шийдвэр гаргасан гэж "Asahi" сонинд эх сурвалжуудыг эш татан бичжээ.
Эх сурвалжуудын ярьснаар, Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү энэ сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд болох Палестины асуудлаарх олон улсын бага хуралд оролцохоор Нью-Йорк руу явахгүй аж.
Одоогийн байдлаар 147 улс Палестиныг тусгаар улс хэмээн зөвшөөрөөд байна. Өнгөрсөн онд Палестиныг НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсүүлэхэд АНУ хориг тавьсан хэдий ч 2024-2025 онд зарим орон, тэр дундаа Европын хэд хэдэн улс Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрнө гэдгээ мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Бямба - 11 сарын 08,
2025

Сэтгэгдэл5
Онигоонууд өөрсдийн эрх ашгаа дээгүүр тавьж байгаа биз! Манай оркууд Японы колони болъё ч гэх шиг бла бла сайхан сэтгэл
анусын колони улс шүү дээ,тэр бүү хэл анус биднийг бөмбөгдсөн гэж ч дуугарч чаддаггүй гээд боддоо,эх орончдоо АБЭ эрхмээс эхлээд буудаж алж байгаа улс даа
Японы олон улсын тусламжийн JICA (Жайка) байгууллага Японы 4 хотыг гадаадын цагаач нарыг хүлээн авах хотоор бэлтгэн, олон арван мянган цагаачийг хүлээн авах гэж байгааг Япон залуучууд эсэргүүцэж байна. Жайка: Нагай хотыг Танзани, Кисаразу хотыг Нигери, Санжог Гана, Имабариг Мозамбикийн цагаач нарыг хүлээн авах хотоор нэрлэсэн юм.
Япон. Окинава арлын эх оронч үзэлт бүсгүй Масако Ганаха: НҮБ Япон улсыг гадаадын цагаачдаар дүүргэн Японы ард түмнийг үгүй хийхээр төлөвлөж байна хэмээн ярив. Өнөөдөр бид Япон оронд сайхан амьдарч байгаа нь эх орноо хамгаалсан эх оронч хүмүүсийн үр дүн юм. Тэгтэл одоо гадаадаас өчнөөн хүмүүс оруулж ирэх гэж байна. Японд туслахын тулд гэнэ. Үгүйээ, энэ бол биднийг хутгалснаа, чамд тусалж байна гэж хэлж байгаагаас өөрцгүй юм. Та нар Олон улсын дүрвэгсдийн байгууллагын хийсэн судалгааг хараарай. Тэд одоо Япон руу хэдэн хүн илгээх вэ гээд судалгаа хийж байна. Үүнийгээ Replacement Migration (Халж/солих шилжилт хөдөлгөөн) гэж нэрлэж байгаа юм. Нэрнээсээ л мэдэгдэж байгаа биз дээ. Япон хүн амын тоог 2005 оныхтой ижилхэн 120 сая хавьцаа хадгалахын тулд 2050 он хүртэл жил бүр 380 мянган хүн Японд цагаачаар оруулах хэрэгтэй. Тэгвэл 2050 онд тэд 17 сая болж, Японы хүн амын 17% болно хэмээн тооцсон байна.
Хэрвээ ажиллах хүчийг бүр их нэмэгдүүлье гэвэл жил бүр 600 мянган хүн Японд цагаачлуулсан ч болно гэж тооцжээ. Урьдны эх орончдоосоо туршлага суун, одоо бидний тэмцэх цаг ирээд байна хэмээн тэр ярив.