2018 оны наймдугаар сарын байдлаар Энэтхэг болон БНХАУ-д эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 70 саяаар илүү байгаа нь бодлогын хүрээнд шийдвэрлэх хэрэгтэй асуудал болж байгаа тухай Вашингтон пост сайтаас мэдээлсэн байна. Дэлхий ертөнцийн түүхэнд ийм тохиодол өмнө нь гарч байгаагүй бөгөөд дэлхийн хамгийн их хүн амтай 2 улсын хувьд олон соёлын нөлөө, Засгийн газрын бодлого болон эрүүл мэндийн технологийн нөлөөгөөр ийм байдалд хүрсэн байна. Эрчүүдийн тоо хэт их байх нь хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрийг алдагдуулах, хадгаламжийн хүүг өсгөх, тодорхой үл хедлех хөрөнгийн үнийг хуурамчаар өсгөх, хүчирхийлэл, гэмт хэрэг, хүний наймаа болон бусад хууль бус гэмт хэргийн тоог ихэсгэх хүчин зүйл болж байна. Эдгээр үр дагаврууд зөвхөн БНХАУ болон Энэтхэг улсаас гадна хил залгаа Азийн орнууд, болон Европ, Америк тивийн орнуудын эдийн засагт нөлөөлж эхэлжээ. БНХАУ-ын Ши Ан мужийн "Жиаотунг" Их сургуулийн судалгаагаар ирээдүйд БНХАУ-д сая сая эрэгтэйчүүд гэрлэж чадахгүйгээсээ болж нийгмийн олон эрсдэлд өртөх дүн гарчээ БНХАУ-ын 1,4 тэрбум хүн амын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцаа 34 сая байгаа төдийгүй энэ нь даруй Калифорниа мужийн хүн амтай тэнцүү байгаа юм. 1979 оноос хэрэгжиж эхэлсэн 1 хүүхдийн бодлого нь энэхүү үйл явцыг бий болгох гол хөшүүрэг болсон нь гарцаагүй юм. Энэтхэг улсын хувьд эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хүндээр хөндөгддөг, эрэгтэй хүүхэд хөрөнгө өвөлж авдаг тул энэхүү улс хөгжин дэвжихийн хэрээр эрэгтэй хүмүүсийн тоо улам ихсэж байна. Мөн 2 улсын хувьд 50 сая гаруйд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа нь 20-иос доош насныхан байгаа юм. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх линкээр орж уншаарай.
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин
Сэтгэгдэл0
Дэлхийн хоёр тэрбум хүн ундны усны хомсдолд орсон байна. Тиймээс энэ хоёр улс хүн амаа эрс цөөрүүлэхгүй бол ирээдүйд энэ хоёр улсыг их хэцүү хувь заяа хүлээж байгаа.
alah uu?....
Kanadad bgaa hyataduud hurtel tanai emegteicnuud hyatad nohortei bolj huatadtai negd uhaanii yum yarij bh yum huuliar dotood bodlogoir huatad huntei gerlehiig horigloh surtal uhuulga sain hiih heregtei