Хятадын Үндэсний төмөр замын корпорацын 11-р сарын 16-нд гаргасан мэдээллээр, энэ оны эхний 10 сард улсын хэмжээнд төмөр замаар давхацсан тоогоор 3 тэрбум 950 сая зорчигч тээвэрлэсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.4 хувиар өссөн үзүүлэлт болсон гэнэ.
Энэ хугацаанд төмөр замын зорчигч тээврийн хэмжээ түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд зөвхөн 10-р сарын 1-ний өдөр гэхэд л давхацсан тоогоор 23 сая 132 мянган зорчигч тээвэрлэн, төмөр замын нэг өдрийн зорчигч тээврийн шинэ дээд амжилтыг тогтоосон аж.
Мөн эхний 10 сард тус улсын төмөр замын аялал жуулчлалын галт тэрэгний нийт тоо 2049 удаад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 28.1 хувиар өсчээ.
Г.Бямба
Даваа - 11 сарын 17,
2025

Сэтгэгдэл1
Ялгадсаа зам руугаа