УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга О.Цогтгэрэл: "УИХ-ын дарга нь аль нэг намын дарга байж болохгүй тухай, бүр тодорхой заалт ярих юм бол УИХ-ын дарга тухайн намынхаа гишүүнээс түдгэлздэг байж болох тухай жишиг парламентат ёстой олон улсын жишиг байдаг юм байна.
Энэ хүрээнд асуудлыг хуулийн төсөл өргөн барих нь зүйтэй гэдэг асуудлыг АН-ын бүлэг хэлэлцлээ. АН дотор Засгийн газарт орох тухай яриа байхгүй. Яагаад гэвэл ард түмний сонголтоор олонхи, цөөнхтэй парламент үүсчихсэн. Сонгуулийн дараа ард түмний сонголтыг засварлаад суух нь, тэр тусмаа нэг нь зүүний нам, нөгөө нь барууны хоёр нам яаж нийлж бодлого боловсруулж урагшаа харж алхах юм бэ? Энэ бол зарчмын бус асуудал гэдэг байр суурийг удаа дараа илэрхийлж байсан.
УИХ-ын дарга нь аль нэг намын дарга байж болохгүй гэдэг олон улсын жишгийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг дээр ч яг энэ хамтарсан Засгийн газрын асуудал гарч ирж байна. АН-д УИХ-ын даргыг өгөх юм гэнэ гэдэг цуурхал зөндөө явдаг. Гэтэл яг энэ асуудлаар тодорхой хариулт өгч байна.
АН хамтраад АН-ын дарга УИХ-ын даргад яригдах нь зүй зохистой асуудал биш гэж бид маш тодорхой хариулт өгч байгаа л хэрэг. Тийм зүйл байхгүй. Бидний санаачилсан хуулийн төсөл дээр УИХ-ын дарга нь намын дарга төдий биш, бүр намын гишүүнээс түдгэлзэх ёстой гэдэг давхар санаа, зүйл заалт явж байгааг та бүхэн тодотгож хараарай.
Зөвхөн намын даргаас биш, улс төрийн аль нэгэн намын гишүүнээс түдгэлзэх ёстой, нам бус байх ёстой гэдэг санаа байгаа. " гэв.
Н.Отгончимэг
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл8
Зөв санаачилгаа байна Нэгд яүндсэн хуулихйн үзэл санаа тийм Хоерт МАН ы залуу үе ялангуяа УИХ д жагсаалтаар орсон зарим залуучууд намаа төрийн дээр тавьж .намын дарга нараа тахин шүтдэг болжээ 90 ээд оны эхэн үед арай гэж төрийн дээр нам байхгүй гэдэг асуудлаар нийгмийн зөвшилцөлд хүрч овоо хэвшиж байсан юм
хүний эрхэнд халдаад эхлэв Тэсэхгүй юм аа
Намчирхах талаар ардчиллынхан МАН-ынхнаас хамаагүй илүү,
Хувхай муу Бэлтрэг л УИХ-ын дарга байхдаа АН-ын даргыг Алтанхуягаас булааж аваад л бүх ажил үйлсийг буруу тийш нь хөтөлсөн ш дээ, тэр таравган мангас тун муу хүн дээ !!!
ман намыг төр барь гэж ард түмэн сонгосон ард түмний итгэлийг эвдэж болохгүй үндсэн хууль ямар нэг хуулиар нам их хурлын дарга ерөнхий сайд байна байхгүй гэсэн асуудал ард түмний үндсэн хуулийн эрхэд халдаж байна шүү эрх бригч нам ард түмний төлөө ажлаа хийнэ үү ялсан нам ялах ажлаа хийгээчээ америк ардчилал гэсэн үзэл монгол хүнийг бүх талаар сүйтгэж байна орсын нүүрсний цахилгаан станцаа бариачээ байр байшин гэр хорооололын хийн бойлзр хий хадгалах даралтат сав бак цистерен барих дахин их хийн шугам ил ханаар явах явуулах байнга сисчер ирж цэнэглэх авар осол гарах машин тэрэг мөргөх кабель труба гий нь таслах хорлон сүйтгэх хулгайлж авах явдал газар хөдлөлт сибирийн хүйтэнд даах уу орсын шугам халуун орны шугам өөр шүү байгалын хийн хоолойгоор нарийхан шугамаар орж ирэхгүй байшин бүрийн гадаа цистер нь тавьж сисчер ирж цэнэглэх ийм юм
улаанбаатар хот шингэрүүлсэн хийний сисчерүүдийн машины цэнэглэдэг том том олон тооны өндөр даралтын бак сисчер байшин бүрийн гадаа байгуулж тонн тонноор машин зөөхнээ ийм олон жижиг хүчин чадал байхгүй жижиг юмыг хотоор нэг барьж улаанбаатрыг дэлбэрэлтийн төв болгох ямар зоррилго байнаа олон тооны жижиг биш гурав дөрөв шиг нүүрсний ганц гаазны станцыг хтоос хол байгуулаачээ
З. Энхболд М. Энхболд гээд намын дарга нар УИХ ыг удирдаж л байсан. Тэглээ гээд тухайн намд л хохиролтой дараагийн сонгуульд унаж байсан гашуун түүх бий. Хар хүний өмнөөс шар хүн гэж Цогтгэрэлд юуны хамаа байнаа. Хэнийг юун дээр тавихаа 2024 оны сонгуульд ялсан МАН мэднэ. Ухаандаа ЗШ ыг унагаад Учралыг засаг бариулж өөрсдөө хамтарсан нэртэй албан тушаалд очих нь л дээ хөөрхөн хүүхэд шүү нээрээ хэ хэ.
нюрнбюргийн шүүхээр фашистуудыг дүүжилж байсан бол одоо тэр нюрнбергийн шүүх ардчилал гэдгийн үед өөр болсон зеленскийг дүүжлэхгүй гэсэн үг үү нам бол нарны доор төрийн дээр байдаг ялсан олон нийтийн ялгуусан нам биш бил үү