Монгол Улсын Засгийн газар 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар хуралдаанаараа Шонхор шувууг үндэсний бахархалт шувуу болгох тухай 101 дүгээр тогтоолыг баталсан. Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд уг тогтоолыг танилцуулж, Шонхор шувууг Үндэсний бахархалт шувуугаар зарлах ёслолын ажиллагаа Бөхийн өргөөнд боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон албаны бусад хүмүүс оролцлоо. Монгол Улсын Үндэсний бахархалт Шонхор шувууг зарлах ёслолд зориулан “Хаан шонхор” сэдэвт шонхор шувууны гэрэл зургийн үзэсгэлэн болон Богд хааны ордон музейн ховор шувуудын үзэсгэлэн нээгдэж, олны хүртээл болсон юм. Монголын шувуу судлалын нийгэмлэгээс шонхор шувууны амьдралыг харуулсан 50 гэрэл зургийг дэлгэсэн бол Богд хааны ордон музейгээс Диваажингийн шувуу, Саарал дарваан, Отгот малиба, Шаргал дэл-согсоот, Ногоон эвэр хошуут зэрэг 20 гаруй ховор шувууны үзмэрийг нийтэд танилцуулсан.
Үндэсний бахархалт Шонхор шувууг зарлах ёслолын ажиллагааг Соёл, спорт, аялал жуулчлалын яам хариуцан зохион байгуулсан бөгөөд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дэд захирал Н.Болд найруулжээ. Мөн энэ үеэр Шонхор дээд сургуулийн оюутнууд хүчит шонхорын дэвэлтээр дэвж, үзэгчдэд сонирхуулсан юм.
Дэлхийн улс орнууд өөрийн орны Үндэсний шувууг сонгож, түүнийг хамгаалах үйл ажиллагаа эрчимтэй явуулдаг. Одоогоор дэлхийн 87 орон Үндэсний шувууг сонгон зарлаад байгаа юм. Монголчуудын хувьд шонхор шувуу хишигт жигүүртэн бөгөөд хэдэн зууны турш түүнийг дээдэлж, отог омгийнхоо билгэдэл болгосоор ирсэн. Түүх соёл, нүүдэлчин ахуй, их хаадын түүхтэй салшгүй холбоотой шонхор шувууг Монголчууд Үндэсний бахархалт шувуу хэмээн хүндэтгэн зарлалаа.Үүнээс хойш шонхор шувууны дүрийг Монголын ард түмний түүх соёл, эрч хүч, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн билэгдэл болгож, шонхор шувууг зүй бусын хорогдол, худалдаанаас хамгаалах арга хэмжээг санаачилж хэрэгжүүлэхийг нийт иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид уриалж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
YAMAR ARABIIN ULS BISH DE...SHONHOR BAIHDA YAHAV,AMIDRAL DEER HEREEND CH YUMAA BULAALGADAG BYAD MUUTAI SHUVUU,BURGED BOL UUR HUCHTEI EOSTOI L TENGERIIN HAAN YM DA
Бөхийн өргөөнд Монгол туурагтны барилдааныг зөвшөөрдөггүй атлаа элдэв бусад арга хэмжээг хийлгэх юмаа
ZA CHI BITGII HUDLAA MEDEMHIIRCH SOLIOROOD BAI ,HAMAG MONGOLYN DEED OVOG BODONCHAR HURTEL IDLEG SHONHOROOR AN GOROO HIIJ AMI AA ZOGOODOG BAISAN GEJ NT BAIDAG.UHSEN HATSANY CHIN ELEE ,HEREE MON HARTSUULAH YUM AA OLOV OO.EUROPE-N HAAD HURTEL IDLEG SHONHOROOR AV HIIDEG BAISAN YUM.
BURGED BIDNII BILGEDEL BAIH EOSTOI,SHONHOR GEJ HUZAJ BGA CHI UURU BITGI HUZ!!! DEER UED SHONHOR SHUVUU BSAN GAZAR BOLGON AV HIIJ BSANAAR UNDESTNII BILEGDEL BOLGONO GEVEL ENE DELHID CHN ULS ULDEHGUI...GULUG MINI
BID YAMAR ARABCHUUD BISN DEE NOXOIGOOR BOL JIJIG XYATAD XAB SHUU DEE ENE ELBEGDORJIIG DAGASAN TENEGUUD NEEREE DENDUU TENEGTEX YUM DAA BURGEDEE BID TORIIN BUYU ULSIIN SHUBUU BOLGON BAXARXAX ESTOI XUJAA BODLOGO XARAGDAJ BNAA MONGOLIIN TORD BGAA MANGARUUD TENEGUUD INNGEEDL XYATADIIN XOL BOLCHOOD BAIX YUM AA
Shonhor fratsiin hiisen ajil bndaa. Ardchilsan nam yer n ardiin namaas yalgarah yum alga boljee
shaal teneg yumaar zanimaldah yumaa. Oyungerel ih ineedtei bailaa. Ha ha
Одоо төрийн сүлднээсээ алж иддэг адуугаа авч хаяж ан хийдэг шонхороо залмаар болж дээ.
аливаа амьтныг дээдлэн хайрлана гэдэг тэр тусмаа улс үндэсний бахархал болгон зарлана гэдэг нь тухай зүйл амьтныг хууль бус худалдаа, зүй бус хорогдлоос хамгаана. Үүгээрээ дамжуулж Монголын түүх соёлтой өнө эртнээс холбоотой, эрч хүч, эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон шонхор шувуугаа Арабын орнуудад хууль бусаар гаргахаас сэргийлэх, үүгээрээ дамжуулж дан ганц шонхор төдийгүй байгаль хамгаалах сайн үйлсийг олон нийтдээ уриалан дэлгэрүүлж буй сайн үйл шүү дээ. Юм бүрийг улс төр, хэн нэгэн хүний эрх ашигтай бүү холбож бай. Бид бүгдэд хэрэгтэй сайн зүйл болж байна. Үүгээр харин бид бахархаж явах учиртай.
за энэ чинь нөгөө эр бор харцага гээч үү? нууц товчооны хэний зүүдэнд орсон гэдэг чинь мөн үү?
Үндэсний бахархалт боллоо гээд араб руу цөлөгдөж хүний нутагт өдөө хийсгэхгүй болвол ч хэлэх үг алга.Дэмжиж байна.Харин дулаарангуут арабууд доншуучилдгаараа доншуучилж,манай төрийн томчууд долларын өмнө өмдөө тайлдгаараа тайлж жижгирвэл ямар хэрэг байна.Хоёрдахь нь л болов уу.Манай сувдаг шуналтнууд долларт үгүй гэж хэлж чадна гэж үү.
ert deer ues ulamjilj irsen soyoloo yah gej gutaaj bdag yum be . shonhor bol shijij bietei bolovch ashigtai shuvuu, yum bolgon hoorondoo zohitson baij ene delhii chin orshij bga biz dee.bid nar ene shuvuug hamgaalah l heregtei dee.ugee bodoj bichij bmaar yum.
Uuuuuuu Dffgjcjcjcuvjvjv
Shonhor shuvuu yamar bieiin hemjeetei ym be
Shonhor shuvuu ali aimgaas garaltai ym boloo