sonin.mn

Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтэд “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар бригадын генерал цол олгохоор болжээ. цолгүй болохоор дандаа л энгийн хувцастай гангардаг байсан даргаа өнөөдрөөс цагдаагийнхан гэнэт бригадын генерал цолтой нэг л их алтан шар мөрдөстэй мундаг амьтан ёслон зогсохыг нь харах нь.

 

Тэрбээр  1960 онд Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн. 1978 онд Нийслэлийн 10 жилийн 5 дугаар сургууль, 1980 онд ЗХУ-ын Эрхүү хотын УААДС-ийн Санхүү, эдийн засгийн сургууль, 1988 онд МУИС, 1999 онд Отгонтэнгэр их сургууль төгссөн. Нягтлан бодогч-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.

 

Улаанбаатар хотын Мах бэлтгэлийн конторт ачигч, ТЭЦ-2 цахилгаан станцад слесарь, “Сонсголон” элс, хайрганы завод, СОТ-2 барилгын трестэд нягтлан бодогч, Монголын Ардчилсан холбоо, “Ардчилал” сонинд улс төрийн ажилтан, сурвалжлагч, эрхлэгч, ХААҮЯ-ны Гадаад харилцаа, эрх зүйн газрын дарга, Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга,

 

Тагнуулын ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан. цэргийн за болье цагдаагийн 45 хоногийн курс ч төгсөөгүй эрхэмд шууд л эрхэлж буй албан тушаалд нь тохируулан цол олгодог бичигдээгүй хуулийг өнөөдөр эрхэм Элбэгээ Монгол цэргийн өдрөөр далимдуулан биелүүлэх гэж байгаа аж.

 

Өдгөө ЦЕГ-ын даргын үүрэгт ажлыг хашиж байгаа Билэгтийн хичээл зүтгэл нь хичээл зүтгэл нь ч гэж ч жагсаал цуглаан тараахад цагдааг улстөрийн зорилгодоо ашиглах гол түлхүүр болгож зөөлөн чихтэйгээ харуулж буй нь энэ цолыг авах гавъяаг байгуулсан мэт л харагдаж байна даа.

 


Д.Батсүх

Эх сурвалж: