БЭЭЖИН, 2026 оны тавдугаар сарын 7 /Xinhua/. БНХАУ-ын цэргийн шүүх тус улсын Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан Вэй Фэнхэ, Ли Шанфу нарт авлигын хэргээр ялыг гүйцэтгэх хугацааг хоёр жил хойшлуулах нөхцөлтэйгөөр цаазаар авах ял оноожээ.
Шүүхийн шийдвэрт дурдсанаар, Вэй Фэнхэ авлига авсан, харин Ли Шанфу авлига авсан, өгсөн хэрэгт тус тус буруутай нь тогтоогдсон байна. Мөн тэднийг бүх насаар нь улс төрийн эрхийг хасаж, эд хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэжээ.
Тэд хоёул БНХАУ-ын Батлан хамгаалах яамыг удирдаж байснаас гадна, өөр өөр цаг үед Төв цэргийн зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж, Төрийн зөвлөлийн гишүүний алба хашиж байжээ. Шүүхийн шийдвэрт онцолсноор, хоёр жилийн хугацаа дууссаны дараа хуулийн дагуу ялыг бүх насаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боловч ялыг хөнгөрүүлэх эсвэл хугацаанаас өмнө суллах эрхгүйгээр хорих ялыг эдлүүлнэ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл2
Хоёр жилийн дараа цаазаар аваад үхсэн шарилийг нь ялзарч дуустал нь шоронгийн өрөөнд хадгалах юм байна нэж ойлгох гэж оролдоё. Цаазаар авчихаад дараа нь дахин амьдруулаад бүх насаар нь шоронд хорих юм байна гэж бас ойлгох гэж оролдоё. Эцэст нь Д.Жаргал гэдэг хүнийг шар хадант хэвтүүлж өвчиний хэд дүгээр шатанд орсоныг нь тодорхойлох шаардлагатай юм байна.
Хятадууд эхлээд ажилчин болж орж ирнэ хэдэн жилийн дараа босс болж томорно тэгээд хэдэн жилийн дараа бөөс болж үржиж эхлэнэ бас хэдэн жилийн дараа хачиг хувалз шиг шигдэж эхэлнэ дээ гэж ийм л дүр төрх харагдаж байгааг улс төрчид мэдсээр байж бөөнөөр оруулж ирнэ харин өөрсдөө гадаад хөрөнгө зузаатгаад тэндээ очиж шигдэнэ харин Монголын ард түмэн газар шороотойгоо хохирч уусан алга болохвий ХАРАМСАЛТАЙ ТҮҮХ