УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариулав.
Энэ үеэрээ тэрээр: "Намын хяналтын ерөнхий хорооноос нэг удаа дуудсан, би очиж уулзсан. Надаас өргөдлөө өгөх хүсэлт тавьсан. Гэхдээ Монгол Ардын Намын дүрэм, Улс төрийн намын тухай хууль, мөн Монгол Улсын Үндсэн хуулиар шүүхийн шийдвэрээр гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй байхад хэн нэгнийг гэм буруутайд тооцох боломжгүй.
Өнөөдөр улс төрийн зорилгоор “нүүрсний хулгайч” гэх мэтээр зарлаж, шүүхийн шийдвэр гараагүй байхад тухайн хүнийг намаас хөөх шийдвэр гаргах гэж байгаа нь өөрөө хууль, зарчим зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Надаас “өргөдлөө өгөөд яв” гэсэн хүсэлт тавьсан. Харин би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа. Намайг гэм буруутай гэж шүүх эцэслэн тогтоогоогүй байхад өргөдлөө өгөөд явах үндэслэл байхгүй.
Би хуулийн байгууллагад шаардлагатай мэдүүлэг, баримт бичгүүдээ бүгдийг нь гаргаж өгсөн. Зарим асуудал дээр цагаатгах, хэрэгсэхгүй болгох хүсэлтүүдээ ч өгсөн. Учир нь зарим зүйл дээр нь би санал нийлэхгүй байгаа, мөн нотлогдоогүй асуудлууд бий. Нарийвчилж ярих боломжгүй зүйлс ч байгаа.
Миний хувьд хуулийн байгууллага нэг хүнийг зүгээр л гэм буруутай гэж тогтоохоос илүүтэйгээр олон нийтийн хардлага, улс төрчдийн хийсэн мэдэгдэл зэрэг бүх асуудлыг нэг мөр болгож, хэрэв гэм буруутай бол гэм буруутайг нь, гэм буруугүй бол цагаатгах ёстой гэсэн байр суурьтай байгаа." гэжээ.
Б.Төгс
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл1
Ард түмэнтэйгээ ойрхон бай имэйл фээсбүүкээрээ хүмүүстэй харилц сонс бүгээд суугаад байвал ачаад явахад амархан байх болно. Ард түмэн олон түмэн авардаг юм даа.