Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн гишүүд.өнгөрсөн сарын сүүлээр хуралдаж Монгол Улсад тохиолдож байгаа төрөлхийн гаж хөгжил удамшлын эмгэгийн талаар Эрүүл мэндийн сайдын илтгэлийг ажлын журмаар авч хэлэлцээд тухайн эмгэгийн талаар зөвлөмж гаргаж УИХ, Засгийн газарт ирүүлжээ.
Үүний дагуу УИХ-ын нийгмийн бодлого, боловсрол,соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос манай улсын нийт айл өрхөд угийн бичиг хөтлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар удирдамж гаргаж аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга болон угийн бичиг хөтлүүлэх ажлыг хариуцдаг ТББ-д ирүүлснийг үндэслэн Монголын угийн бичгийн холбооноос 2014 онд манай улсын бүх айл өрхийг угийн бичигжүүлж цаашид зуун зуунд улам боловсронгуй болгож хөтлүүлэх томоохон зорилт тавин ажиллаж байна.
Эхний ээлжинд Хууль зүйн яам, оюуны өмчийн газраас олгосон зохиогчийн эрх бүхий угийн бичгийн дэд дэвтэр Говьсүмбэр, Өмнөговь, Дархан-Уул, Хөвсгөл аймагт нэг өрх 10 жилээр зуунд 10 удаа хөтлөх хэвлүүлэхээр боллоо. Нэр бүхий аймгуудын өнгөрсөн оны өрхийн тоогоор хүргэж гардуулах ажлыг зохион байгуулжээ.
Аймгуудын сумдын Тамгын газрын дарга, сумын эмч, нийгмийн болон соёлын ажилтан зэрэг 300-гаад хүн оролцсон угийн бичиг хөтлөх нэгдсэн сургалтыг аймгийн төвүүдэд зохион байгуулсан.
Монголын угийн бичгийн холбоо аймгуудын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулж нутаг дэвсгэрийн хэмжээнд айл өрхөд угийн бичиг хөтлүүлэхээр аймгийн Засаг даргын захирамж гаргаж, хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн байна.
Угийн бичгийг айл өрхөд хөтлүүлснээр олон ястан, ард иргэдийн үр хүүхдүүд эрийн цээнд хүрч айл гэр болох үед ах дүү, төрөл саднаа 7-9 үедээ сайн мэддэг, төрөл садантайгаа хайр сэтгэлийн холбоо тогтоож, цус ойртохоос урьдчилан сэргийлнэ.
Угийн бичиг хөтлөлтийг сумуудын эмнэлгийг түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээнд нэвтрүүлж хагас, бүтэн жилээр дүгнэхээр иргэний үүргийн биелэлтэд нь тусгаж тухайн иргэний эрүүл аж төрөх ёс зүйн хүмүүжлийн хэмжүүр болно.
Монголын угийн бичгийн холбооны нийгмийн ажилтан Т.Мөнхбат
Сэтгэгдэл0
Өвөө эмээгээсээ дээш мэдэхгүй улсууд нь яах вэ?
ЗҮГЭЭР Л КИРИЛ ҮСГЭЭ ЗААСАН ЧИНЬ ДЭЭР.
МОНГОЛ ХЭЛИЙГ ЯАЖ УСТГАЖ МӨХӨӨХ ҮҮ ГЭХЭЭС ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАГЧДЫН НОЙР НЬ ХҮРДЭГГҮЙ БОЛОЛТОЙ. МОНГОЛ ХЭЛ МОНГОЛООРОО Л БАЙХ БОЛНО.