
Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн зуны тэргүүн сарын цагаагчин могой сарын шинийн 09-ний гурван хөх мэнгэтэй хөх луу өдрийн морин цагт /2025.06.04/ Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Агуйт ууланд боллоо.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх болон Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх болон Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар Их хар сүлдийг Агуйт уулын оргилд, өмнө, дорно, өрнө, умрын элч сүлдийн хамт тусгайлан зассан суудалд байрлуулж, цэнгүүлэн тайх ёслол үйлдэв.
Тайлгын ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан тусгай журмын дагуу Төрийн хонжин удирдан гүйцэтгэлээ.
Бүх цэргийн Их хар сүлд нь Монгол Улсын төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, сүслэн дээдлэх оройн дээд шүтээн бөгөөд тайлга нь цэрэг эрсийнхээ эрдэм чадал, ид хавыг илтгэн харуулж буй хүндэтгэл юм.
Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх тайлга, цагаалах тайлга гэж байдаг. Цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, цагаалах тайлгыг жилд нэг удаа хийдэг.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Агуйт уул нь Баянзүрх хайрханы салбар бөгөөд Чингис хааны түмэн хишигтэн цэргүүд байрлаж байсан, их хааны ташуур олдсон газар гэж түүхэнд тэмдэглэгдсэн газар юм.
Сэтгэгдэл5
одон медаль гардуулах, гадаадад зугаацах, сүлд цэнгүүлэх г.м.
ОДОО НААД ХҮНДЭТ ХАРУУЛЫНХАН ӨМСДӨГ АРДЫН ДУУ БҮЖГИЙН ЧУУЛГЫН ХУВЦСАА СОЛЬЖ ЦЭРЭГ ЭРСИЙН ХУВЦАС БОЛГОМООР БНА ! БАС ШАГНАЛЫН ХУР БУУЖ ЕРӨНХИЙЛӨГЧ ШАГНАЛ ГАРДУУЛЖ БАЙХАД ЭНЭ ХҮНДЭТ ХАРУУЛЫН ГЭХ ЧҮДЭНЗНИЙ МОД ШИГ ХӨЛТЭЙ ЧӨРЧИЙСЭН АМЬ ХААНА БНА ГЭХЭЭР ЦЭРГҮҮД ХАРАГДАХ ЮМ !!!
Яг үнэн. Энэ Боролдойн цагийн хүүхэлдэйн киноны хувцас шүү дээ. Одоо цэргийн хувцас өмгөмөөр байна. Эсвэл эртний монгол түүхэн хувцас музейгээс дуурайж хийдэг болцон шүү дээ, хувийн хэвшлийнхэн аль хэдийнээ
hyndet haryyliin hybzas bol gologdohgyi ee!!ylasiin syr cheregtee ene heden hyndet haryyldaa setgel gargan ylam saihan hybzas zahialah yostoi.....
Санаа зоволтгүй. Удахгүй хувцасгүй шалдан хүүхнүүд зогсдог шинэ санаачлага гарна.