sonin.mn
УИХ-ын 2016 оны сонгуулийн талаар 4-р сард 2 долоон хоног цэвэр одон орон зурхай талаас нь харсан судалгаа хийсэн.
 
Уг судалгаагаар 1921 оны 3-р сарын 1нд төрсөн өдөртэй МАН нь илүү харагдаж байсан. Учир нь НАР 2016 оны 3-р сарын 9нд загасны орд буюу МАН-ын нар дээр нь хиртсэн. Нар хиртэлт нь аливаа зүйлийн эхлэл ба төгсгөлийг илэрхийлдэг. Сүүлийн 4н жил МАН нь төрийн жолоог бариагүй тул энэ нь төгсгөл бус "ЭХЛЭЛ" авчрах төлөвтэй харагдаж байлаа.
 
Түүнээс гадна МАН-ын 1921 оны төрөлх бархасбадь нь охины ордонд байрлалтай ба 2016 оны бархасбадь нь мөн охины ордонд байгааг одон орон зурхай ухаанд /Jupiter Return/ буюу Бархасбадь гаригийн буцан ирэх гэж нэрлэгддэг. 
 
Бархасбадь гариг нь хамгийн ээлтэй нөлөөтэй гаригт тооцогддог төдийгүй "Азын Тэнгэр", "Амжилт ба Ололтыг" илэрхийлдэг байна.
Энэ талаар дээрхи бичлэгний 19:33 минутаас 23 минутын хооронд байна.
 
Тэрнээс гадна уг бичлэгт АН болон МАН-ын дарга нар болон бусад нөлөө бүхий хүмүүсийн талаар ярьсан.
 
Мэлхийн ордонд нартай М.Энхболд гуайд асуудал байгаагүй. Харин ихрийн ордонд нартай З.Энхболд гуайн 10 дахь орд буюу эрх мэдэл, нэр төр, албан тушаалыг нь удирддаг загасны ордонд НАР хиртэлт бий болсноор энэ удаа төгсгөл авчирлаа.
 
Дараагийн одон орон зурхайн шалгалт буюу "ЕРӨНХИЙЛӨГЧИЙН_СОНГУУЛИЙГ" тэсэн ядан хүлээж байна.
 
19:33-23 минутын хооронд...
 
 
Одон орон зурхайч Д.Жавхлан