Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх зорилт бүдгэрэн, үндэстний ирээдүй, иргэний нийгмийн төлөвшил, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, өрсөлдөөнт зах зээл, чөлөөт сонгууль зэрэг Та бидний итгэл үнэмшил, үнэт зүйлс нэн хэцүү сорилттой тулгарч буй цаг үед Ардчилсан намын даргын сонгууль болох гэж байна.
Нэг намын дарангуйлал гарцаагүй болж, хууль хяналтын байгууллага, тэр ч бүү хэлҮндсэн хуулийн цэцэд хяналтаа тогтоохоор санаархаж, гадны хөрөнгө оруулагчидтай үгсэн хуйвалдах, түр зуурын аргацаасан үйлдлүүдээр иргэдийг хууран мэхлэх замаар “Оюу толгой” мэт Монголын баялгийг худалдах, тэдний хяналтад шилжүүлэх замаар намынхаа дарангуйллыг бэхжүүлэх, хадгалахаар улайм цайм хичээж буй цаг үед ардчилсан үзэл санааг тээгч, дэмжигч хүн бүр дотроо бодолтойгоор намын даргын сонгуульд оролцох нь чухал хэмээн санаж Та бүхэнд хандаж байна.
1990 оны ардчилсан хөдөлгөөн, ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үед тавигдаж байсан зорилго, зорилтууд бүрэн биелээгүй байна. Монгол Улс улам бүр клептократ – хулгайн төрийн тогтолцоо руу гулган унаж, иргэний мэдэх эрхийг хязгаарлан, эрх чөлөө, оролцоог нь хумих, иргэдээ намын харъяаллаар нь хавчин гадуурхах, иргэдийн сонголтыг үл хүндэтгэх, эрх баригчдын сонголтыг тулгах явцыг хуульчлан завхруулах явц даамжирч байна. Улс төрд эрх баригч нам бохир тоглолт хийн дагуул жижиг намууд худалдагдсан тоглоомын улс төрчдөөрөө дамжуулан ардчиллыг харлуулах, гутаах, төрийн оролцоог ихэсгэх замаар хүнд суртлын тогтолцоо бүрдүүлж, өөрсдийгөө магтан дуулуулах, нэг намын дарангуйллыг бэхжүүлэх ажлыг өдөр шөнөгүй хийж байна.
Статистик мэдээллийн ихээхэн дарагдуулсан тоогоор 940 мянган хүн буюу хүнамын 30 хувь нь ядууралд өртөж, бүхэлдээ 1.9 сая иргэд ядуурлын ирмэгт тулж иржээ. Улсын төсвөөс давсан хэмжээний мөнгийг авилгачид шамшигдуулсныг Авлигатай тэмцэх газар зарлалаа. Улс төрчдийн оффшорт нуусан мөнгө хэдэн их наядаар хэмжигдэж байна. Энэ бүхэн бол өөр юуны ч биш 2016, 2020 оны УИХ-ын сонгуулийн шууд үр дүн юм.
Нэг намын дарангуйлал олон жилийн дараа бодитоор эргэн ирж, хүнд суртал, дураар авирлах ёс, хээл хахууль, авлигыг сэргээн дэврээж байна. Ардчилсан сонголт, эрх чөлөөний замыг буруу зүйл байсан мэт суртал нэвтрүүлгийг эрх баригчид өргөнөөр түгээж, нийгмийн сэтгэл зүйг хордуулах, залахыг улам бүр чармайх боллоо. Ардчилал бүдгэрч, хүний эрх, эрх чөлөөг хумихын хэрээр эрх баригчид бие даасан бодлого явуулах чадвараа алдаж, гадны хамаарал бүхий улс төрийг цогцлоон дархалж байгаа нь ил тод харагдаж байна.
Ийм хүнд цаг үед Монголын ардчиллын сүүлчийн цайз болох Ардчилсан нам дотоод талцал, хуваагдлаа эцэс болгох, эрх баригчдын улс төрийн тоглоом болохоо зогсоож, эх орны ирээдүй, улс үндэстний эрх ашгийн төлөө нэгдэн нягтрах цаг иржээ.
Эрхэм журмын нөхөд өө,
Ардчиллын анхдагч Санжаасүрэнгийн Зориг агсны “Нэгдүгээрт, улс үндэсний эрх ашиг, хоёрдугаарт, намын эрх ашиг, гуравдугаарт, хувийн эрх ашгийг эрэмбэлэх ёстой” хэмээн хэлсэнчлэн сэтгэж, намын даргын сонгуулийг өргөн утгаар нь харж оролцохыг Та бүхэнд уриалж байна.
Одоо л бид улс төрд үүссэн гажуудал, завхрал, нэг намын дарангуйллыг таслан зогсоох, нийгмээ шинэчилж, өөрчилж тордохгүй бол дарангуйлал руу эргэлт буцалтгүй гулсан орох эгзэгтэй нөхцөл нэгэнт бий болжээ. Өөрчлөлтийг эс хийвэл цаг хугацаа, түүх биднийг өршөөхгүй.
Учир иймд намын даргын сонгуулийг аль болох өргөн сонголттой байлгаж, цөөн хүний мэдэл, сонирхлоос гадуур намын нийт гишүүдийн чөлөөт сонголтод тулгуурласан байдлаар явуулах нь дотоод ардчиллыг бэхжүүлэх талаасаа ч, сонгогдсон даргын дэмжлэг, итгэл үнэмшил талаасаа ч оновчтой болох юм.
Нэрээ дэвшүүлсэн гишүүн бүрт өөрийгөө илэрхийлэх, чөлөөт өрсөлдөөнд оролцох боломж олгох замаар нийт гишүүдийн шүүлтүүрт оруулахыг Та бүхэнд уриалж байна. Нийт гишүүдээрээ шийдүүлэх, сонгуулах нь ардчиллыг бэхжүүлэх, сэргээн тогтоох үйлсийн эхний том алхам байх болно.
Өнөө цагт эрх баригчдыг сөрөн зогсох сэтгэлийн хаттай, зохион байгуулах туршлага чадвартай, улс орны нөхцөл байдал тулгамдсан асуудлыг томоор харах, шийдэл олох чадвартай намын дарга бидэнд чухлаар шаардагдаж байгааг ухамсарлагтун!
2000 онд Ардчиллын дууч С.Цогтсайхан бидэнд захихдаа, “Лидерүүдийн алдаанаас ардчилсан хүчнүүдийн нэр төр цэвэр гараагүй. Буруугүй мөртлөө ардчиллыг дэмжигч бидний нэр хүнд ч мөн адилхан л буруутсан. Хэн нь ч уснаас хуурай гараагүй... Хэрэв бид Монголын ардчиллыг баталгаажуулан гүнзгийрүүлье гэвэл хүчээ нэгтгэх хэрэгтэй” гэсэн билээ. Үүнийг журмын нөхөд санаж, сэрэх буй заа.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улсад ардчилал, эрх чөлөө ашид оршиж, дэлгэрэн хөгжих болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА
Сэтгэгдэл0
Зүйтэй л үг хэлж. Харин ерөнхийлөгчийн өөрийнх нь хүчин чармайлт ямар байгаа билээ.
Хуурч мэхлэн, хулхидалгүйгээр амьд явж чаддаггүй. Заримдаа хаана нь худал, хаана нь үнэн байгаагаа өөрөө ч мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан үргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдөж, үргэлж өөгүй мултарч байдаг ч үүнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бүхнийг ашиг хонжооны төлөө бус харин «хуурах урлагийн төлөөх урлаг» буюу сэтгэлийн таашаал авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх дуртай. Бусдын нууцаар наймаа хийхээс буцахгүй. Ажил хийх дургүй, чаддаг ч үгүйн дээр ямар ч барьцгүй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо. 17 тэрбум доллар гадна байна ханцуй шамлаад орно гээд байсан худалч өөрөө оффшортой байсан байгаа биз энэ худалчаар ажил хийлгэнэ гэж гонжоо. Төрсөн ордон худалчуудын ордон төрсөн байхад нэмэр байна уу. АН-н дотор хэрүүл хутгаад бүгдийн самраад хаячихсан. АН-г Элбэгдорж, Баттулга гэдэг 2 нөхөр самарсан даа. Манай энэ худалч юу гэж хэлж байж болно молиго үмхүүлж байгаа хэрэг юм. Сонгууль дөхөөд баруун зүүнгүй худал ярьдаг болсон. Ардчилсан нам одоо юу болж байна бөөн хэрүүл бантан тамга тэмдэг хуурамч жинхэнэ цаад эзэн хор хов найруулагч эзэн Женко байдаг гэнэ. Төмөр зам, аж үйлдвэрийн парк, 17 тэрбум доллар худал хэлээд байхаас биш ажил хийе үр бүтээл гаргая гэж ёстой гонж доо. Х.Баттулга гэдэг хүний зурхайг сайтар уншаад өнгөрсөн 4 жил ерөнхийлөгч бүр 12 жил сайд байсан хүн юу хийв бод бод. Хагалж бутаргачаад таашаал аваад тавлаад сууж байна.
МАН монголчуудыг хүчээр туршилтанд оруулж вакцинжуулах ажлаа яаралтай зогсоо.Хятадын вакциныг эхлээд Хүрэлсүх Нямдорж Сү.Батболд .С.Баяр гэсэн улсдаа хийж аюулгүй гэдгийг нотол..
Хахаха АНы дебилүүд ааль эрт Ардчилалын гол дайсан нь болсон. АН авилгалч хулгайч алуурчдын орогнох сүүлчийн цайз л байх.
.....Яг үнэндээ ,АН- ыг энэ эрх мэдэлд шунагч ,мафи дуурайж марзаганагч хулгайч,АН дахь мөнгөний төлөө төрсөн эхээ зарахаас ч сийхгүй өөртэйгээ адил бууны нохдоор дотор нь хагаралдуулж АН-ын амийг нь тасалсан шүү.Харин одоо сэгэн дээр суух ёл шувуу шиг юунд дамшигланав ???!!!! Харин монгол дахь ардчилал амь бөхтэй юм......Залуу хойч үе ч ардчиллаа аваад явахаар болж..... Хөгшин хулгайч Дон Женко шорондоо морилох цагаа хүлээгээд,монголын эдийн засагт учруулсан олон тэрбумын хохирлыг барагдуулахаа бодоод суужий даа...
Намын генсек шиг л байх юм
Өөрөө намаа самарчихаад одоо улсаа самрах гээд байна уу. Эв нэгдлийг илэрхийлэгч бай гэж ерөнхийлөгчөөр сонгогдсон байхөа
Хуцах шиг болжээ. Алуурчин элбэгдоржийн баасаар хооллогч алуурчин эрдэнэ самарч байгааг бүгд харж байна. Алуурчин элбэгдорж тэргүүтэй нам дамнасан манан мафийн алуурчид хулгайчид луйварчид үнэнд гүйцэгдэж алигаа алдаад баас шээс нус нулимсандаа холилдож байна. Алуурчин элбэгдоржийн зорилго бол өөрийн боол Алуурчин эрдэнийн гараар ардчилсан нам нэртэй өмхий жорлонг аль болох үймүүлж , Баттулгыг хорлон сүйтгэх, чадвал Зоригийг алсан шигээ алахаар тэмүүлж байна. Алуурчин элбэгдоржийн нүгэл нүдээрээ цувахыг Монголын ард түмэн үзэх өдөр ирнэ. Алуурчин элбэгдорж алсан хүнийхээ тоогоор тамд унаж тарчлах болно. Алуурчин элбэгдоржид алуулсан олон сайхан залуусын өшөөг Бурхан тарваган тахал хүзүүгүй алуурчинаас авах болно. Алуурчин элбэгдорж өөрийнхөө бий болгосон мафийн аллагын машиндаа хэрчүүлж үхэх болно
Төрийн ордон коронавирусний голомт болжээ
Хятадын вакциныг эхлээд У.Хүрэлсүх, Нямдорж.Лүндаажанцан , Сү.Батболд , Ж.Мөнхбат. Миеэ, С.Баяр ,Хаянхярваа гэсэн улсдаа хийж туршаад аюулгүй гэдгийг нотолсны дараа вакцинжуулах ажлаа ярь.Хүчээр вакцинжуулж туршилт хийж байгаагаа яаралтай зогсоохыг шаардаж байна..
Ih l hicheej baina ene Battulga
Ардчилал бол хариуцлага сахилга бат шийтгэл алдагдсан эмх замбараагүй нийгэм бий болгож, хөгжилд бодит хор хүргэдэг.
МАН монголчуудыг хүчээр туршилтанд оруулж вакцинжуулах ажлаа яаралтай зогсоо.Хятадын вакциныг эхлээд Хүрэлсүх Нямдорж Сү.Батболд .С.Баяр гэсэн улсдаа хийж аюулгүй гэдгийг нотол..
2 nvvrten. Jenko uuruu l AN-iig hagaralduulsan. Heneggvi sHAADAG gar !!!
БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИД МОНГОЛ ТҮМЭН АСАР ИХ ИТГЭЛ ӨГЧ, НАЙДЛАГА ТАВЬДАГ. ГАНЦХАН ЭРГЭЛЗЭХ БОЛСОН НЬ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ШУУД БАРИВЧИЛЖ, ТЭР ОЛОН ГЭМТ ХЭРЭГТ НЬ ХАМГИЙН ХАТУУ ЧАНГА, ОЛОН ЖИЛИЙН ЯЛ ӨГЧ БУСАД АВЛИГАЧИД, ОФШОРЧИД, МӨНГӨ УГААГЧИД ТӨРИЙН НЭРЭЭР ТОГЛОГЧИД МУУ МУУХАЙ ҮҮР БОЛСОН ЭТГЭЭДҮҮДЭД ӨНӨӨДӨР СУРГАМЖ ӨГНӨ МАРГААШ ГЭЖ ХАРСААР СҮҮЛДЭЭ ЭРГЭЛЗЭХ БОЛСОН. ТИЙМ БУЗАР УЛААН ЦАЙМ ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ЛУЙВАРЧИН ДАВАРСАН ХАР ЭТГЭЭДИЙГ ЗҮГЭЭР ЯВУУЛААД БАЙХААР НЬ ГАЙХААД БАЙХ БОЛСОН. ХУДЛАА ХУУЛЬ ШҮҮХЭД НӨЛӨӨЛЖ БОЛОХГҮЙ ГЭДЭГ Ч НӨЛӨӨЛДӨГ НӨЛӨӨЛӨХ Ч ГЭДЭГ ЮМ УУ, УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХГҮЙ БОЛ ГАЗАР АВСАН ЯЛЗРАЛЫГ ДИЙЛЭХГҮЙ ГЭЖ БҮГД МЭДНЭ. ДЭЛХИЙН УДИРДАГЧИД Ч АВЛИГАТАЙ ТЭМЦЭХИЙН ТУЛД ШУУД Л ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУДДАА ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГ. ОДОО ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙГ ДАР Л ДАА. ҮНЭН БУЗАР ХУЛГАЙЧ
Ардчилагчдын үзэн яддаг коммунист эрх баригчид ямар ч шуналгүй эх оронч удирдагчид байсан. Ардчилагчид өөрсдөө хязгааргүй шунал тачаалтай урвагч шарвагч нар шүү дээ.
Тиймээ. Монгол улсыг самарсан Элбэгдоржийг яагаад гэмгүй мэт байлгаад бна аа.
Хөгшин тэнэг коммунист минь Ардчилал чамд гай болоогүй харин Ардчилалын ашиглаж төрийн өмч луйвардсан энэ мэт чамайг алсан юм.
Хахаха АНы дебилүүд ааль эрт Ардчилалын гол дайсан нь болсон. АН авилгалч хулгайч алуурчдын орогнох сүүлчийн цайз л байх.
Galindew dewshih bolsonu? Aihtar ajillagaatai zaluu bgMda
xaxa
АН нэгдэж нягтраад даргаа сонгоод ардчиллаа хамгаална гэдэг их л удаан орнох процесс болоод байна Гэтэл Монголд болон дэлхийд орнож буй уйл явдлууд хулээхгуй Хятадаас эдийн засгийн хувьд асар их хараат болсон Мьянмар болон Киргизэд Цэргийн дэглэм эсвэл еронхийлогчийн засаглал тогтох гэж байна Киргизууд парламентын засаглалаасаа ухарч шоронд ьайсан хунээ еронхийлогч болгож одоо засаглалын хэлбэрээ оорчлохийн толоо улайран тэмцэж байна Тэр Жапаров гэх нохор хятад бизнесуудтэй нягт холбоотой гэж бичжээ Монголд нэг намаас торийн гурван ондорлог гарвал тиймэрхуу уйл явц бас орноно Еронхийлогч хэн болох нь дан ганц АН ы асуудал биш нийт намуудын асуудал боолчихлоо хуучин шиг намууд орсолдоод л нэгийгээ гаргадаг цаг онгорчээ УИХ Ундсэн хуулин цэц эрх баригч МАН болон АН хамтран санал солилцох цаг болжээ Гэтэл МАН ч тэр АН ч тэр цаг уеэ ойлгож байгаа шинж алгаа
Монголд ардчиллын хувь заяа тунчиг бүрхэг болоод байна. Нэг намын (МАН-ын) дарангуйлал яргалал хүчирхийлэл дор ороход ойрхон болжээ. АН одоо МАН-ын халаасны нам болсон... бүр сөнөсөн..,
Чи эртхэн дээр нь Монголоос зайлвал яасын??? Ах дүү хамаатан садангаа бүгдийг дагуулаад тэр ардчилалын өлгий гэсэн хуурмаг нэртэй газар руу гаа тонилооч. Очоод яаж амьтан болохыг чинь харахсан. МАН дарангуйлал биш хөгжлийг авчирна гэдэгт сонгогчид итгэж байгаа шүү
Намуудыг татан буулгаж, хуулийг еерчлеед дахин уусгэх нь зев юм. АН -ын суулийн найдвар нь Алтанхуяг . Энэ 2 будуун нехдуудийн хувийн тоглолтыг зогсоож жирийн гишуудээ татаж чадвал юу юм гэхээс!!! Ухаанаар, мэдлэгээр л ерселдех цаг ирчихээд байхад энэ намууд нэртэй булэглэл дэндуу хоцрогдсон!!!
Hucvaa
Хулгай хийх болмжгуй болчих гээд бна шуу гэж л сандраад бна !Ардчилал ярьдаг дуракууд улсыг яаж самардгийг харсан,нэр хундийг гутааж дууссан.Одоо ийм яриа унэн сонин биш бна
Парламентаа 2 ишаттай болгохыг шаардаач ээ...
Ээ бурхан минь!!! Сүүлчийн цайз ч гэх шиг ... ккк. Яасан сүржин дайчин гоё сонсогдож бн аа!! Үнэхээр цайз байсан юм бол та балгас болгоцон ш дээ?? Ккк
jinhen balgas bolgood suiruulj bgaa ni S.Erdene gahai shuu dee
Мунхаг харанхуй монголчууд хоорондоо АН МАН гэж талцаад юу ч өөрчлөгдөхгүй.
Энэ бүр цагаандаа гараад холион бантанг нь хутгаж байнаа.уг эв нэгдлийг илэрхийлэгч бүх ард түмний эцэг байх ёстой биз дээ
Ерөнхийлөгчөө дэмжицгээ. Тэр ганцаардах ёсгүй. МАН улс орныг минь цөлмөж ард олныг хэлмэгдүүлж дарангуйлал тогтоох хуучны социализмыг сэргээж эхэллээ. Өнөөдөр залуусын зуун шүү. Залуус амаа үдүүлж хөлөө тушуулж эрх чөлөөгөө хасуулахыг та нар хүснэ гэж үү. Ийм цаг дор Монголчууд нэгдэцгээ. Бид МАН ын дарангуйлал дор орох уу эрх чөлөөгөө хамгаалах уу. Монгол дахин ЯЛНА. Монголчуудаа Ерөнхийлөгөө дэмжицгээ
kkkkkk
Tonil
Ардчилсан намыг хогтой нь хутгаж шороотой самарчаад юу яасн гэнүү
Алуурчин элбэгдоржийн нүгэл нүдээрээ цувахыг Монголын ард түмэн үзэх өдөр ирнэ. Алуурчин элбэгдорж алсан хүнийхээ тоогоор тамд унаж тарчлах болно. Алуурчин элбэгдоржид алуулсан олон сайхан залуусын өшөөг Бурхан хүзүүгүй алуурчин тарваган тахлаас авах болно. Алуурчин элбэгдорж өөрийнхөө бий болгосон мафийн аллагын машиндаа хэрчүүлж үхэх болно
АНАРДЧИЛЛЫН ЭЦСИЙН ЦАЙЗ ГЭДГЭЭ ОДОО Л УХААРАХГҮЙ БОЛ ДАРАНГУЙЛАЛ ҮҮР Д ТОГТОЖ ЯС МАХААРАА АМСАХ ЦАГ РНЭ ГЭДГИЙГ АН-ЫН НӨХӨД УХААРААЧЭЭ
АН АРДЧИЛЛЫН ЭЦСИЙН ЦАЙЗ ГЭДГЭЭ ОДОО Л УХААРАХГҮЙ БОЛ ДАРАНГУЙЛАЛ ҮҮР Д ТОГТОЖ ЯС МАХААРАА АМСАХ ЦАГ ИРНЭ ГЭДГИЙГ АН-ЫН НӨХӨД ЭРХБИШ УХААРААЧЭЭ. СУУДАЛ САНДАЛ, ХӨРӨНГӨ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ШУНАЛАА ТАТАЖ ИРЭЭДҮЙН ХУВЬ ЗАЯААГАА БОДООЧДЭЭ
Энэ хүн бүх ард түмний эв нэгдлийг эрхэмлээд байна уу. Ардчилал ярьсан анархист уу. Новш гэж ийм муу жонхууг сонгох гэж. Лалар юмаа
Алуурчин элбэгдорж ардчилалын эцэг ардчилсан хувьсгалын алтан хараацай байсан С Зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алаад Зоригийн ирээдүйд хүрэх байсан бүх байр суурийг аллагаар булааж авсан алуурчин билээ. Алуурчин элбэгдоржийн 30 жилийн турш тасралтгүй хийсэн аллага хулгай луйвар дээрмийн гэмт хэрэг өдөр бүр илэрч хүзүүгүй алуурчин үнэнд гүйцэгдэж өмдөндөх баасандаа холилдоод алигаа алдаад байна. Алуурчин элбэгдорж Зоригийг алсан шигээ Баттулга Ганбаатарыг алаад эрдэнэт үйлдвэр том том толгой ордуудыг гадаад эздийнхээ хамтаар хувьдаа авахаар ажиллаж байна. Алуурчин элбэгдоржийн нүгэл нүдээрээ цувахыг Монголын ард түмэн үзэх өдөр ирнэ. Алуурчин элбэгдоржид алуулсан олон сайхан залуусын өшөөг Бурхан хүзүүгүй алуурчин тарваган тахлаас авах болно
УСТЧИХСАН БАЙГАА ЮМ БОЛ МАН-ИЙГ Ч ТАТАН БУУЛГАX ХЭРЭГТЭЙШДЭЭ
Ямар юмны ардчилалын цайз вэ? Анархизм, авилгачдын, луйварчдын үүр уурхай ...
Энэ хэлсэн үнэн бол өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг л болж бна даа
Ерөнхийлөгч хуулиараа намаас ангид ба аливаа намын дотоод асуудалд нөлөөлөх нь хориотой
Харамсалтай нь үүнийг Монголчууд байтугай сонгогдсон ерөнхийлөгч нь ч ойлгохгүй байгаад байгаа.
neg namaa muu heleed ardchilsn namaa yariad bj boldog yumu nam bus ev negdliin bileg temdeg bizdee tegeed yu yariad bna ve ene nuhur
Нэг намын дарангуйлал гарцаагүй болж, хууль хяналтын байгууллага, тэр ч бүү хэл Үндсэн хуулийн цэцэд хяналтаа тогтоохоор санаархаж, гадны хөрөнгө оруулагчидтай үгсэн хуйвалдах, түр зуурын аргацаасан үйлдлүүдээр иргэдийг хууран мэхлэх замаар “Оюу толгой” мэт Монголын баялгийг худалдах, тэдний хяналтад шилжүүлэх замаар намынхаа дарангуйллыг бэхжүүлэх, хадгалахаар улайм цайм хичээж буй цаг үед ардчилсан үзэл санааг тээгч, дэмжигч хүн бүр дотроо бодолтойгоор намын даргын сонгуульд оролцох нь чухал хэмээн санаж Та бүхэнд хандаж байна
хуцдаг халтар долдой вэ. хаана байна тэр монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэж. зайлуулаач энэ халтар долдойгоо.
17 чингэлэг спирт, төмөр замын хэрэг, 90-өөд оны эхний хуудуутай хувьчлал /мах импекс, талх чихэр гэх мэт/, хонгилын шүүх үнэн зөвөөр шалгах хүн монголд алга уу. яана даа.
odoo hojimdsoon hugshuun ev negdel ilerhiil gd bhad samarchaad hurdan bgazde odoo duuslaa kkk
АНам тарвал таарна Засгийн эрхэнд гарах бүртээ Монгол улсыг олон БОНДын өрөнд оруулж эргэж сэргэхэд их хугацаа орохоор самарч байдаг хогын НАМ
Монголчууд хэлэх хийхийн зөрөөг ялгаж харах ухаангүй болхоор орос Женко Монголыг болох бүгдээр хагалж ирсэн.
Эр хүн эх орныхоо төлөө ямар их сэтгэлтэй байдгийн тод жишээ ЖЕНКО шүү МОНГОЛЧУУДАА
Nereee!!!???? Mongoliin tuluu bish setgel
Юун журмын нөхдөө !!!! Ерөнхийлөгч чинь хуулиар намаасаа татгалзсан биш билүү энэ хэлсэн үгнийх нь төлөө огцруулах ёстой юм биш шүү
Unen archaagui unen muuhai mafiin tolgoilogch doo jenko
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ БРАВООООО
Бид маш их итгэсэн даанч Элбэгдорж Батүүл Баярцогт Эрдэнэ Сайханбилэг З.Энхболд мэтийн луйварчид Монголчуудыг хуурсан хошгоруулсан.
Чи өөрийгөө төвийлгэх Элбэгдоржийг цаазын тавцанд дуудсан шүү.Ардчилсан намыг шороонд устгасан хүн Баттулга мөн.
Би ардчилсан намын гишүүн.Чи өөрөө Ардчилалын дээгүүр гишгээд өнгөрчээ.Элбэгдорж бидэнд итгэл найдвар өмч хөрөнгө,сонгох сонгогдох эрх өгчээ.Харин Элбэгдоржийг шүү гэж чамд эрх өгөөгүй шүү.Бүү хүний идэш битгий бол.Чи бол ардчилсан жараахай.Үнэ цэнэ чадал боловсрол суурь түүхээр олж авдаг юм шүү
Bi huvaasan yum geed heleeechee Battulga eronhiilogch oo
ЕОКДОО ХАЙРТАЙ ШҮҮ
Хахахха карма
Буруугүй мөртлөө ардчиллыг дэмжигч бидний нэр хүнд ч мөн адилхан л буруутсан гэжээ. Ёстой жинхэнэ буруутан нь та нар шүү дээ. Эв нэгдлийг эрхэмлэгч еак гуай тэгээ л намын ажлаа хийгээл явчих юмаа.
Элбэгдорж, Эрдэнэбилэг Хурц нарын найз Баттулга та юу хэлнэ вэ.
YRAI X BATTYLGA bol ireeduin mongoliin nuur tsarai tork baikh bolno.
Bolimoor doo Iim turiin terguuntei oron yah ve
Tsaiz ch geh shig muu hugaich luivarchin uuruu namiinhaa hagalga butraachihaag yugaan hutsaad baigaa pizdaa ve
Ene muu Jenko bolon Batuul Erdene Elbegdorj Saihanbileg Bayartsogt geh met muusain hulgaich luivarch nuhduudeeseen salsan tsagt undiij magadgui
Энэ "хөлдүү мах"-ыг ийм үг хэлж ард түмний эв нэгдлийг хангана гэсэн тангаргаа зөрчсөн гэж хурдхан зайлуулах хэрэгтэй.
Hurai hurai hurai s.erdeniig tarvaganii nuhend chihsugei!
Яршиг цаашаа!! Үнэнд гүйцэгдээд ирэхээрээ л элдэв дарангуйлал хэлмэгдэл яриад уйлагнаад матрын нулимс унагаад унадаг л биздээ. Эрлийн намын нэг хачин юм ардчилалын цайзад ёстой падлийгүй ш дээ!!!
Болдогсон бол 4 эхнэртэй монголын баялгийг авгай нарынхаа алавч,алт мөнгөн гоёл авах мөнгөний авилгаар өгсөн садар Баярыг 4 эмнэг гүүний сүүлнээс уяж тэлж алмаар байна.Хоёр нүүртэй хорон санаатай хорт могой шиг 2 үзүүртэй хэлтэй ховч авгай шиг Элбэгдоржийг 2 илжигний сүүлнээс уяж тэлж цаацалмаар байна.
Зочин 66.181.161.94 11 цагийн өмнө Өөрөө намаа самарчихаад одоо улсаа самрах гээд байна уу. Эв нэгдлийг илэрхийлэгч бай гэж ерөнхийлөгчөөр сонгогдсон байхөа
Нэг намын дарангуйллын үе айсуй гэж Ерөнхийлөгч санууллаа. Энэ үг Монголчуудад нэгийг бодуулж хоёрыг ухааруулах бизээ.
Gutamshigaa ardchilal uls tor baisan geed bgaa yumaa?Dondgor
Өөрийнхөө эрх ашиг, амбицынха төлөө Улс ард түмнийхээ дэвшил хөгжлийг хэдэн 10 жилээр хойш нь татчихаад, ардчилал хөгжлийг хөгжүүлсэн гол улсуудыг хэлмэгдүүлж шоронд чихчихээд битгий дандаа худлаа ярьж хуурч бай. Ард түмэн тэнэг биш.
Ub gej gol dondognoj tusgai netruuleg hurtel hiij uuniigee batlah gej chadahiinhaa hireer zutgesen hun,Bulhaig ni medsen huniig kkk gioe shdeeUB
та өөрөө ардчилсан намд яаж орж ирж, өөрийн өчүүхэн ашгийн төлөө яаж үймүүлж бужигнуулж байснаа мартаагүй биздээ. Мөн ямар арга замаар ерөнхийлөгчид дэвших эрхийг хусаж байсныг чинь нэг өдөр хэн нэгэн дурсамжийн номондоо бичнэ гэж найдъя
Zorigiin aluurching oloh bolonj baisan gevxh sanaad ashiglaj yum garch irsen.So same way nad deer afillah gej oroldson Rothchild gadaaadiihan zovshoorohgui.Game stiill
Yagaad Zorigiin aluurchin oloogui yum yagaad helehgui baiggaa yum ooroo medewj baigaa shdee
Chinii medeh bulhaig hench medehgui meduulehiig husehgui.
Impichment zarlaad bushuuhan ogcruulmaar bn lav bi ene etgeeded hezeech itgedgui bagaasaa hulgai hiiz amidarsan amisgaa...
Усанд живж байгаа хүн хөвж яваа мөчрөөс шүүрч авдаг шиг л юм болж байна. Удахгүй ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусна гэхээс нойр нь хүрэхгүй чичирч байгаа биз ккк. Тэрнээс биш АН-д хайртай нь юу л бол. Тийм л ардчилалд хайртай юм бол тэр нурж унаад байгаа цайзаа яагаад хажуугаас зүгээр хараад суугаад байсан юм бэ??? Хэдэн жилийн өмнө 17чингэлэг спиртнийхээ үлдэгдэл мөнгөөр ардчилсан холбооныхныг тэжээсэн нэр зүүж байсан нь л үнэн байх. Харин улсын эдийн засгийн хөгжлийг яаж гацааж чадсаныг чинь бол гадарлах юм байна
Өөрөө ардчлалыг гардан сөнөөж бгаа хүмүүст багтана даа , нам нэртэй өлөн боохоонууд , намуудын тарааж шинээр үүсгэхгүй бол ч дээ
Хурц Эбийг Корлеонегийнх болсон прокурор шүүх нь хамгаалж байгаа нь бодит байдал. Бусад нь бүгд уянгын халил.
Энэ хүнд их итгэсэндээ даанч намаа алсандаа.
Өөрийнхөө намтрыг дэлгэрэнгүй ярьсан байна.
Та нарын ардчилал хулгай,луйвар хийх ардчилал юм бол АН нээрээ цайз хэрэм нь мен дее ! Битгий ингэж улаан цайм суржигнээд бай ! Туруучийн хузуугуй хун чинь ингэж зендее бурсан !
Нэг нам хоёр сонгуульд дараалан ялалт байгуулсан нь нэг намын тогтолцоо бүрэлдэж ардчиал үгүй болж байна гэсэн баталгаа байхгүй. Өдөр хөгжсөн олон оронд нэг нам хоёр бүү хэл олон сонгуульд дараалан ялж, засгийн эрх барьж байгаа жишээ олон бий шүү. Ард түмнийг бүү басамжил. Ардчилсан нам хоёр удаа засаг барьсан хугацаандаа монголын эдийн засгийг яаж сүйрүүлсэн. яаж өрөнд оруулсаныг матрах болоогүй. Намын харьяалалгүй Ерөнхийлөгч Та ийм нэг намын даргын сонгуульд ийн ач холбогдол өгч байгаа нь Үндсэн хуувь зөрчиж байгаа бус уу
бас л нэг тийм хагаралтай үг байна, ард түмнийг талцуулсан. АН байна уу МАН байна уу энэ цөөхөн нөхөд хамтраад нийлж нэгдээд Монголын төлөө зүтгэж чадахгүй юм