Боломж хэзээд, хэнд ч байдаг. Нам унасан АН-д ч, иргэний нийгмийнхэн хийгээд Энхбат-д ч сайн боломж бий. Хамгийн том боломж нь МАН-д. Бүр түүхэн алтан боломж.
Нэг.
Шалан дээр тэрий хадчихсан АН-д эргэн босож ирэхийн тулд хангалттай хэмжээний эрүүл саруул ухаан хэрэгтэй. Эрээвэр хураавар элдэв ашиг сонирхол, эрүүгийн шинжтэй элемэнтүүд, эрх дураар анархистуудаасаа салахгүй бол, туйлширсан хэт баруун либералиудаасаа ангижрахгүй бол хэзээ ч босохгүй. Тийн цэвэршээд босоод ирж чадвал улс төрд онгойсон орон зайгаа эргүүлэн авч чадна. Бүр ч цаашилна. Үр дүн нь ганц АН-д биш. Чадахгүй бол тэгээд АН үүрд баяртай. Тэр орон зайг нь ХҮН нөхөхгүй, харин АН-ын гашуун туршлагыг давтахгүй бол Үндэсний ардчилсан үзэлтнүүдийн нэгдэл нөхөх боломж бол бий.
Хоёр.
Иргэний нийгэм мөрөөддөг, шууд ардчилал ярьж, одоогийн тогтолцоог хамгаалдаг хэсгийнхэн буюу ХҮН-ийг дэмжигсэд энэ ялагдлын үр дүнд нийгмийн хөгжлийг бүхэлд нь баглаж барьсан ямар айхтар нугарашгүй хатуу бөх цул юмтай тулснаа эрхбиш мэдэрсэн байх гэж найдаж байна. Яаж ч тэмцээд нэмэргүй. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэдий олон гацааг засаж, өөрчилж, сайжруулсан ч систем нь хэвээр байгаа нөхцөлд асуудал бүрэн шийдэгдэхгүй. Тийм гэдгийг 2020 оны болон энэ удаагийн сонгууль хангалттай нотолж байгаа. Жаахан эргэцүүлэн боддог, ажиглан тунгаадаг бол уг нь тов тодорхой харагдана. (2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 16 мянган хүн цагаан сонгууль өгч байлаа. Өнөөдөр 5 дахин олон хүн цагаан өгч байгаа нь ч бас нэгийг хэлнэ).
ХҮН-ий ялагдалд олон хүчин зүйл нөлөөлсөн ч гол шалтгаан нь энэхүү системийн доголдол юм. Энэ согог, доголдол дээр МАН хэрхэн овжин олон талтай тоглож чадаж байгааг ойлгосон болов уу?
Дээр нь хүн амын хоёрны нэг нь өртэй, гуравны нэг нь ядуу болон ядуувтар талдаа гэх мэт. Ийм давхар давхар нөхцөлд иргэний нийгэм төлөвших боломж нэн бага, байсан ч цаг хугацаа их алдана. Харин дижитал эриний эрчимтэй хөгжил биднийг хүлээхгүй. Тэгэхээр Яах вэ? Энэ зохиомлоор, хүчээр намчирхаж талцуулсан системийг, тэр талцлын дундуур авлгалчид, элдэв явдалтангууд дээш залрах боломжтойг, төрийн мерит тогтолцоог намын меритүүд нураадгийг сууриар нь өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Чухам нийгмийн нэлээд идэвхтэй хэсэг нь энэ үнэнийг олж харж, ухамсартайгаар тэмцэж эхэлнэ гэдэг бол нэг хоёр сонгуульд хэн нэгэн ялахаас илүү үнэ цэнэтэй юм. Хангалттай хэмжээний хөрс дэвсгэр бүрдэж байж л суурь шинжтэй том өөрчлөлт хийгддэг. Энэ бол том боломж.
Гурав.
Бүр том боломж байгаа. Тэр нь энэ дуусдаггүй шилжилтийн үеийг цэглэсэн V Үндсэн хууль. Системийн гацаанаас гарахын тулд Үндсэн хуулийн хувьсгал хийнэ. Өөр аргагүй. 7 сарын 1 шиг байшин шатаагаад ямар ч юм өөрчлөгдөхөөсөө өнгөрсөн.
Үндсэн хуулийн хувьсгалыг, системийн өөрчлөлтийг өнөөдөр зөвхөн МАН шиг үнэмлэхүй хүчтэй улс төрийн хүчин л хийж чадна. Хүүк Ерөнхийлөгч болсноор хүч нь бүр үлэмж болов. Хэрвээ энэ суурь шинэчлэлийг МАН хүсвэл хийнэ, гаднаас нь АН, ХҮН, өөр юу байдаг юм, иргэний нийгэм хичнээн эсэргүүцэж цамнаад зогсоож чадахгүй. Бас МАН хүсэхгүй бол хэн ч, яаж ч чадахгүй. Чухам ийм түүхэн алтан боломж гагцхүү МАН-д хуралдав.
МАН-ыг энэ том үйл хэргийг бүтээхэд саад болох хүч зөвхөн өөр дотор нь бий. Тасалгааны онолч Лүндээжанцан, түүнд тархиа базуулсан Занданшатар тэргүүтнүүд хоёрхон жилийн өмнө чухам л Үндсэн хуулийн хамаг гажиг солиуг сайхан болгож заслаа хэмээн баахан сурталдаж, юм юм болчихоод өнөөдөр гэнэтхэн “Буруу дутуу юм болжээ. Уучлаарай. Сууриар нь өөрчлөхөөс” гэхэд нэн халуун нь тодорхой. Гэвч Хүүк хөмхийгөө зуугаад нэг ширээ шаагаадахвал тэдний нүүр халах дайны юм юу ч биш. Буу бариад байлдан тоглох хэмжээний сэтгэлгээтэй, баатар болж түүхэнд нэрээ үлдээх мөрөөдөлтэй Хүүкийг хөдөлгөчих боломж бол бий. Тэр нь “Маршлын Үндсэн хууль” гэдэг шиг, “Хүрэлсүхийн Үндсэн хууль”. Дэлгэрэнгүйгээр нь “Ужиг шилжилтийг цэглэж, Монгол Улсын XXI зууны шинэ харилцааг эхлүүлсэн Хүрэлсүхийн V Үндсэн хууль”. Түүхэнд нэрээ үлдээхэд нь энэ хангалттай.
(2019 онд уг нь энэ хувилбарын тухай МАН-ын УЗ-ийн хэмжээнд яригдаж байсан ч нэгд, Лүндээд тархиа угаалгачихсан. Хоёрт, систем өөрчлөгдчихвөл МАН нь 100 жилийнхээ ойгоор үнэмлэхүй ялалттай байх боломжгүй, яагаад гэвэл Шинэ Үндсэн хууль нь МАН-ын хүчирхэг оршин тогтнодогийн үндэс болсон энэ намчирхдаг тогтолцоог үлэмж сулруулах учраас).
Тэртээ тэргүй шинэ Үндсэн хуулийн төсөл бараг бэлэн байгаа. 2010 оноос хойш янз бүрээр оролдож нухсан 10 гаруй төсөл байгаагаас хамгийн боломжийн хувилбар нь Н.Энхбаярын гарт бий.
Тэрбээр энэ том эрх ашгийн төлөө МАХН нь МАН-тайгаа нэгдэж байгаа юм аа хэмээн ярьсныг олон түмэн тэр бүр анзаараагүй, хоёр гурван сайдын суудал, хүүгээ Сонгинохайрханд дэвшүүлэх гэх мэт аахар шаахар наймааны хэмжээнд хараад, харааж зүхээд өнгөрөх шиг болсон. Одоо тэр Үндсэн хуулийн эхийг нэг хоёр жил нийтээрээ сайтар шүүн хэлэлцэхэд л хангалттай. Гагцхүү Хүүкийн мөрөөдлийнх нь утсыг доргиож чадвал шүү дээ. Тэгээд л Вандан тас. 2024 онд буюу Монгол Улс 1924 онд анхныхаа Үндсэн хуулийг баталсны 100 жилийн ойгоор 5 дахь Үндсэн хуулиа батална.
Чухам ингэж чадвал Монголын ард түмний өнөөдрийн сонгуулийн эцсийн бөгөөд гайхамшигтай үр дүн гарах болно. Хүүкийг дэмжигсэдийн чухам хэд нь энэ өнцгөөс сонголтоо хийсэн бэ гэвэл их эргэлзээтэй, бүр эсрэгээрээ сонголт хийсэн байх, гэхдээ ямар ч агуулгаар нь сонгосон бай, ялгаагүй Монголын заяа их юм даа.
Аа, тийм Хүрэлсүхэд хандаж хэлэхэд, "Юуны өмнө Монгол Төрийн тэргүүн болсонд баяр хүргэж, амжилт хүсье. 24 жилийн өмнө, 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Намын цагаан байрны (шатдаг) үүдэн дээр намын ахмад зүтгэлтэн Олзвой гуай гурвуулаа зогсож байхад "Би Ерөнхий сайд болно" гэж хэлэхэд чинь Олзвой гуай эргэлзэнгүй харж байсныг санаж байна уу? Би ч бас дотроо эргэлзэж байсан. Харин Ерөнхийлөгч болно гэж бүр огт санасангүй байж. Тэр миний алдаа болов. Нэг зүйл сануулахад их том зорилгыг гагцхүү зөв сэтгэл, зөв гараар л хийдэг юм шүү. Нөгөөгөөр нь хийж болно л доо, гэхдээ амжилт нь галзуу ч түр зуурынх байдаг. Чиний нөгөө гар чинь түрүүлж явчих гээд байдаг шүү".
Б. Номинчимэд
Сэтгэгдэл0
Галзуу хүний өдрийн тэмдэглэл.
та энэ гаж тогтолцоог яаж засах юм үндсэн хуулийг өөрчлөхгүй бол юу ч засагдахгүй байгааг харж байгаа биз дээ Улс төр Эдийн засаг бүрэн хямарчихаад байгаа гэдгийг мухардалд орсон Улс боллоо шүү дээ
Намчирхах узлийг хаяж торийн албанд мерит зарчмыг бурэн нэвтруулэх хэрэгтэй гэсэн зорилго бол зов санаа нийлж байна Харин Энхбаяр нарын арга бол буруу Хоерттанхим байгууллаа гэхэд хэрэг дээрээ нам гэдэг булэглэлийн оронд нутгархах овог аймгаарр хуваагдах жаллга довны узэл гаарна Сум зэрэг цоон зунтэй газар хоер. Танхимтай парламентад иргэд сонгодог болое гэхэд хэн сонгогдох вэ гэвэл бул олонтой нутагтаа хамгийн баян гэр булийн толоологчид сонгогдоно Овгийн булэглэл намынхаас хэд дахин дор фоедализм руугаа эргэж орно гэсэн уг. улс торийн намуудаа байнга хогжуулэх хэрэгтэй
Энэ олон нам байсан цагт монгол хэзээ ч нэгдахгүй бие биеэ үзэн ядна Бид30 жил халаа шүү дээ Хэдхэн монгл д олон нам хэрэгч байхгүй Хэдүүлхнээ гэдгээ л бод Бараг нэг гэр бүл ах дүүс хоорондоо хэрэлдэж муөдалцах юм энэ нам ирхлаас болж Дээрх нийтлэл үнэн шүү Системийггацаанаас гаргахын тулд Үндсэн хуулийн хувьсгал хийхээс өөр арга байхгү шүү МАН 62 суудалтай үнэмлэхүй хүчтэй байгаа учир хүсвэл юуг ч яаж ч өөрчилж чадна
Мөрийн хөтөлбөрөө баримтлаад өөрийн гол чиг баримтлал, эерэг хандлагатайгаар Улс орноо удирдана байхаа. . Зарим нь зөв, буруу, үнэн худал нь мэдэгдэхгүй янз бүрийн юм бичих юмаа. Зарим нь бүр шал хэрэггүй
Шинэ үндсэн хууль Нэгдүгээр зүйл. 1.Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн. 2.Монгол улсын нутаг дээр ард түмэн нь шударгаар хөдөлмөрлөж авсан цалингаараа, оролгоороо сэтгэл дүүрэн хангалуун амьдарах бүх бололцоог хангаж чадахуйц энэрэнгүй хүнлэг ардчилсан нийгэмийг үе шаттайгаар байгуулана. 3. 1.2. т заасан ардчилсан нийгмиийг байгуулахад урьдчилсан нөхцөл болсон ардчилсан ѐс, шударга ѐс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Тайлбар: 1.2. ыг хэрэгжүүлэх төрын ажилын чиглэл а) ажлын байр бий болгоно б) цалинг амьжиргааны үний өсөлттэй ижлээр нэмнэ в) хиймэл үний өсөлтийг зогсооно (цалин нэмэгдэнгүйт худалдаачид үнээ нэмдэг. Ингэснээр цалин тэтгэвэрийн нэмэлт амьжиргаанд нь нэмэр болохгүй зөвхөн инфляцийг хөөрөгддөг. Энд засгийн газрын ШӨХТ газар хэрэгцээт барааны үнийг хяналтандаа авч зайлшгүй үед үний өсөлтийн хэмжээг тогтоож үнэ нэмэхийг зөвшөөрч ажиллана).
Шинэ үндсэн хууль. Зургаадугаар зүйл. 5.Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар ашиглуулж болохгүй. Тайлбар: Хуучин ашиглуулж болно гэсэн заалт Монгол улсын нутаг дээр монголчууд өөрсдөө орж ч болохгүй хориотой бүсүүд үүсгэж газар нутгын бүрэн бүтэн байдалыг алдагдуулж байна. 6.Газрын хэвлий дэхь баялгыг лиценз хэлбэрээр хувь хүн болон гадаадын компаниуудад ашиглуулахыг хориглож зөвхөн төрийн компаниууд болон төрийн компаниууд тавиас дээш хувь эзэмших хувь хүн болон гадаадын компаниуудтай хамтарсан уул уурхайн компаниуудаар олборлуулж төр эзэмшинэ. Тайлбар: Ийм замаар Монгол улс шаардлагынхаа дагуу ажлын байр бий болгож баялагынхаа үр ашгийг ард түмэндээ хүртүүлэнэ. 2000 он хүртэлийг бодох юм бол монголын төр хэрвээ хүсвэл чадвах үлэж сайжирч хөлөө олохтойгоо болсон байна.
Уул уурхайн талаар их зөв бодолтой хүн байна. Энэ хүнтэй уулзах юмсан. Сэдвийг тойрон ярилцах боломж олгож байгаа нь их сайн хэрэг. Түүнээс биш хэн хэнд үгээ хэлэх нь их ойролцоо түвшний хүмүүсийн хийдэг ажил.
Шинэ үндсэн хууль. Арван зургадугаар зүйл. 10/ нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Тайлбар: Нам гэдэг байгуулага хасагдсан. Монгол улсын хүн ам цөөн учир эрх мэдэлд хүрч баяжих сонирхолтой нэгдсэн хүмүүс нам гээчийг байгуулж хоосон амлалт өгөх зэрэг бүхий л зүй бусын аргаар төрийн эрхэнд гаран, өөрсөддөө тохируулсан хууль батлуулж оршин тогтондог аюул монгол улсад бодитоогоор нүүрлэдэг
Шинэ үндсэн хууль. Хорин нэгдүгээр зүйл. 1.Улсын Их Хурал нэг танхимтай, энэ танхимийг ард түмнээсээ сонгогдсон зуун найман төлөөлөгч бүрдүүлэнэ. Тайлвар: Энд УИХ ын гишүүн гэсэн ойлголтыг ард түмний төлөөлөгч гэсэн үгээр орлуулав. (Цаашид УИХ дахь төлөөлөгч) 4.Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн тойргоос нэр дэвшигдсэн иргэдээс төлөөлөгчийг сонгох журмаар явуулана. Тайлбар: Тухайн тойрогтоо танигдсан монгол улсын иргэнийг нийт ард түмний төлөөлөгч болгон УИХ д сонгоно. 5.Улсын Их Хурал дахь төлөөлөгчийг Монгол улсын хууль зөрчсөн, ёс зүйн дутагдал гаргасан, манлайлагч үүргээ умартаж ажилдаа хойрго хандсан тохиолдолд эргүүлэн татна.
Шинэ үндсэн хууль. Арван дөрөвдүгээр зүйл. 1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа монгол улсын иргэн хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, мөн хуулиар хамгаалагдана. Тайлбар: Хуулиар хамгаалагдана гэдгийг нэмж оруулав. Хорин есдүгээр зүйл. 2.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэсэн энэ заалтыг хасав Тайлбар: Энэ заалт 14.1 т заасан иргэн бүр тэгш эрхтэй гэсэн заалтыг зөрчиж байгаа тул хасав.
Шинэ үндсэн хууль. Хорин зургадугаар зүйл. 1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурал дахь төлөөлөгч, Засгийн газар, найман зуун хүний дэжлэг авч гарын үсэг цуглуулсан монгол улсын иргэн хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно. Тайлбар: Ингэж 3.1 заагдсан эрхээ монгол улсын иргэн эдлэх боломжийг олгож байна
Бүгд найрамдах монгол улс одоо билэгдлийн шинжтэй, ард түмнийхээ эрх ашигт үйлчилдэггүй үндсэн хуультай байна. Билэгдлийн гэдэг нь энэ үндсэн хууль Монгол улс, монголын ард түмний онцлогт үндэслээгүй, энэ үндсэн хуулиар батлагаажуулж Монгол улсын нутаг дэвсгэр дээр суурьшуулах зорилгоо болгосон ардчилал нэртэй энэрэнгүй нийгэмээ бүрэн тодорхойлоогүй, алсын хараагүй, Монгол улсыг мөн монголын ард түмнийг ирэх аюулаас сэргийлж хамгаалаагүй зүгээр л социалист нэртэй дарангуйлагч нийгмийн билэгдлийн үндсэн хууль дээр ардчилсан барууны орнуудын үндсэн хуулиас цаад гүн ухаан мөн чанрыг ойлголгүй хуулбарлан бий болгосон хэлбэр төдий хууль юм. Энэ үндсэн хуулийн билэгдлийн мөн чанрыг бүрэн ухаархын тулд үндсэн хуульд араг яс нь болж өгсөн социалист нийгмийн үндсэн хууль, үндсэн хуулийг гардан бүтээсэн тэр хуульч эрдэмтэдийн тухайн үеийн мэдлэгийн түвшин, арга барил, амьдралын туулж өнгөрүүлсэн замналыг эргэж харах ёстой. Социализмын үеийн үндсэн хууль нь 19 р зууны үед амьдарч байсан Герман
Социализмын үеийн үндсэн хууль нь 19 р зууны үед амьдарч байсан Герман улсын филсофч Карл Маркс, Фридрих Энгельс нарын бүтээсэн нэг талаас үйлдвэрийн эзэд, худалдаачин наймаачид гэсэн мөлжигч анги нөгөө талаас гинжнээсээ өөр алдах юмгүй ажилчин ангийн тэмцэлийн онол, энэ онолыг үргэлжлүүлэгч оросын хувьсгалч В.И. Лениний ажилчин анги нь өөрийн ноёрхол диктатурыг тогтоож коммунизм байгууллана гэсэн үзэл дээр суурилсан байв. Энэ утгаараа социализмын үеийн үндсэн хууль зөвхөн дарангуйлагч намыг хамгаалагч хэрэгсэл байсан юм. Хэдийгээр Карл Маркс, Фридрих Энгельс үйлдвэрийн эзэд аль болох бага цалин төлж урт цагаар ажлуулах замаар ажилчидаа, наймаачин худалдаачид бараагаа аль болох өндөр хөөсрүүлсэн үнээр борлуулж ард түмнээ мөлждөг гэсэн эдийн засгийн тогтолцоог зөв гаргаж өгсөн боловч ард түмэн сонгуулиар төрөө байгуулж ардчилсан нийгэм бүтээх боломжийг олж харалгүй, зөвхөн цус урсгасан ширүүн тэмцлээр л ард түмэн хүн шиг амьдрах эрхээ олж авна гэсэн дутуу дүгнэлт хийж, хүч хэрэглэн
хүч хэрэглэн дарангуйлагч ангийг бий болгох үзэл сурталчилж олон орны ард түмэнд амь нас эд хөрөнгийн асар их хохиролд оруулсны нэг нь монголын ард түмэн юм. Ийм дутуу онол дээр үндэслэсэн социализмын үеийн үндсэн хууль ард түмний эрхийг бодитоор хамгаалах, амьдралыг нь зөв зохицуулах чадваргүй байсан учир би билэгдлийн чанартай байсан гээд байгаа юм. Одоогийн үндсэн хуулийг бүтээгчид нь социализмын үеийн барууны улсуудын олот амжилгтыг аль болох харлуулах үзэлд нэвтэрсэн хуулийн сургуулиар бэлтгэгдсэн, барууны ардчилсан орны хууль дүрмийг зөвхөн номноос харсан, өөрийн амьдралдаа туршиж үзээгүй хуульч эрдэмтэд байсан юм. Жор мэддэг ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг дээ. Барууны орнуудын үндсэн хууль нь хоёр гурван зуу гаруй жилийн нүүр үзсэн дайн тулаан, олон үймээн самуун, зальт этгээдүүдийн самууралтай нүүр тулгарч алдахдаа алдаж олон зүйл заалт нь нэмэгдэж хасагдаж явсны эцэст яг тэр улс ард түмнийхэн онцлогт тохирсон, алс ирээдүйгээ харсан, учирч болох бодит аюулаас урьдч
учирч болох бодит аюулаас урьдчилан сэргийлэх чадвартай болон боловсорсоныг манай зөвхөн номын мөр хөөсөн хуульч эрдэмтэд яахан гүн гүнзгий ухаарах билээ. Бидний муу хэлээд байгаа социалист нийгэмд бүгдээрээ дулхан амьдарч байсан боловч одоогийнх шиг төрөөс төрсөн тэрбумтангууд гэж байсангүй тул үндсэн хууль зохиогчид маань ийм аюул учирна гэдгийг урьдчилан харж, хамгаалах механизмийг үндсэн хуульд суулгаж өгсөнгүй. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэж хэлдэг монголын маань өвөг дээдс ямар гүн ухаантай байсныг бишрээд барашгүй. Ийм үндэс суурийн дээр тухайн үеийн хуулчидаас боловсрогдон гарсан үндсэн хуулийг за хуультай л юм даа гэж билэгдэн сүүрс алдахаас өөр яалтай билээ. Ер нь хууль гэдэг бол хүмүүсийг бие биенээс нь хамгаалах гол зэвсэг гэж эртний нэгэн философч хэлсэн байдаг. Эндээс харахад үндсэн хууль маань хэнийг хэнээс яаж хамгаалах, хэн ямар үүрэгтэй эрхтэйг, хаанаас ямар аюул учирч болохыг урьдчилан сэргийлэх, бодит ус агаар шиг хэрэгтэй зэвсэг юм. Гэхдээ ардчилсан
Гэхдээ ардчилсан нийгмиийн гол агууллага зорилго нь болсон, монгол хүнийг авсан цалингаараа сэтгэл тэнүүн амьдрах эрхийг бүрдүүлэх, хамгаалж чадах, Монгол улс монголчууд бидний онцлогт тохирсон засаг төрөө яаж байгуулах, сэтгэл дүүрэн амьдрах эрхээ хамгаалж үзэл бодлоо илэрхийлэх эрхийг чандлан хүндэлдэг, хүний эрхийг дээдэлсэн шүүх засаглалаа хэрхэн баталгаажуулахыг тодорхой тусгасан, заасан үндсэн хууль байх ёстой. Би монголчууд бидний онцлогт тохирсон үндсэн хууль байх ёстой гэж хэлсэн. Тэгэхээр энэ юу юм бэ гэдгийг тодорхойлий. Хамгийн түрүүнд Монголчууд гэж хэн юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Бидний өвөг дээдс морьтойгоо дэлхийн талыг эзэлж их олз омог олж байсан боловч, газар тариалан эрхлэж хот суурин босгож (хэдэн малчдаас өөр) цаг нартай уралдан хөдөлмөрлөж амжиргаагаа залгуулах дадал хэвшилд сураагүй нь дамжин бидэнд өвлөгдөн иржээ. Социализмын 70 жилд ч цаг нартай уралдан ажил хөдөлмөр эрхлэж хөрөнгө мөнгө цуглуулж амьдарч сурсангүй. Зөвхөн дарга болж гайгүй цалин, эрх мэдэлд
Монгол улсын хүн ам цөөн учир ингэж өндөр цалин эрх мэдэлд хүрэх сонирхолтой нэгдсэн хүмүүс нам гээчийг байгуулж хоосон амлалт өгөх, мөнгө төгрөг тараах, хууль шүүхээр дарамтлах зэрэг бүхий л зүй бусын арга замаар ард түмэндээ нөлөөлж, бидний хүсээд байсан ардчилалыг санаатайгаар анархизм болгон, хуулийн цоорхойг ашиглан амраар баяжих зорилогодоо хүрч төрийн эрхэнд гаран, цаашид өөрсөддөө тохируулсан хууль батлуулж оршин тогтнох гэсэн бодит аюул монгол улсад бусад ямар ч улсаас илүү нүүрлэдэг. Нөгөө талаас Монгол улс өргөн уудам нутагтай асар их баялагтай учир гадаадын улс орнууд, компаниууд монголчуудыг хооронд нь хиймэл хоосон үзэл онолоор талцуулсан нам гэдэг бүлгийг ашиглан хувааж, хүчийг нь сарниулж зарим нэгэнд нь хахуул өгч өөрсөддөө үйлчилүүлж засаг төрийг нь хүчгүйдүүлж газрын баялагт нь эзэн суух суудаг аюул тулгарна. Барууны, төвийн, зүүний, социалист, коммунист, демократ, либерал гэх мэтийн үзэл онол гэж юу байдаг юм, хэнд хэрэгтэй юм? Одоо энэ үзэл онол бүгд хуучирсан
Их зөв санааг хөндсөн байна. Зөв сэтгэл, зөв гар гэсэн үгийг ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн байнга санаж явахад илүүдэхгүй дээ.
Үнэнч нь үүдэнд, худалч нь хойморт залардаг, худал, хуурмаг нь үнэнээ хавчсан, хавар, намар нь зунаа хавчсан цөвийн цаг билээ. Энэ л жамаар Хүрэлсүх АНУ -ын шүүхэд яригдаж байсан Батболдын хэргийг зогсоох хүсэлтээ гаргаад, луйварчдын эсрэг хатуу зогссон Баттулгыг гүжирдээд зогсохгүй нэр хүндийг нь унагааж оронд нь суудлыг нь эзэлж Батболдыгоо хамгаалах гэсэн ганц хүслээс өөр юм түүнд байхгүй. Төрийн бодлоготон л төрийг толгойлох ёстой болохоос биш худал чалчихаас хэтрэхгүй амьтдыг үнэлдэг, өргөмжилдөг өнөөгийн монголчууд аа гэж мөн хөөрхийлөлтай юм
энхбаярыг сурталчлахаа л больчих, бусад санаа нь зөв
Eronkhii saidaas hiij chadahguinee geed uuroo ogtsrorchood, eronhilogchid ner devshdeg ni yamar uchirtai hulgaich ve? Eronhilogchiin ajliig bol chadnaa gej baigamuu?
Ard ni CY.batbold gedeg utsan huuheldei togluulagch baigaa yum. Ternees Mongol er hun yaj ingej ichguurgui aashlahav dee!
Авах юм байна байна. Хамгийн түрүүнд төрийн байгууллагад мэрэгжилийн хүмүүсийг ажиллуулж үе үеийн намын нэр барьсан чадваргүй орон тоо бөглөсөн амьгүй албатуудаас салах хэрэгтэй байна.
Hutsdag genee
ХАХА ТЭНЭГ ХҮНЭЭС ЮУГАА ХҮСНЭ ВЭ УДАХГҮЙ АМРУУГАА ШОРОО ЦАЦУУЛНА ДАА ЯМАРЧ ЦАГ ДООР МОНГОЛЧУУД ОРОС СУУРЬТАЙ ХЯТАД САНААТАЙ ЯВААД АМЖИЛТ ОЛОХГҮЙ ЗӨВХӨН ИХ МОНГОЛ УЛСЫН СУУРЬ БОДЛОГО Л МОНГОЛ УЛСАД ХЭРЭГТЭЙ ҮҮНИЙГ ДААНЧ МАНЫ ТРОЛЛУУД ЕР УХАЖ ОЙЛГОХГҮЙ ОЙЛГОХ ЧАДАМЖ Ч БАЙХГҮЙ БАЙНА...
Чи битгий өмдөндөө шээгээд бай. Жил бүр том бүтээн байгуулалт хүлээн авч, улс нэг зүгт харж, эв нэгдлээ ханган хөгжлийн шинэ үедээ орно. Чам шиг юмнуудыг байранд нь тавина.
Битгий нус наа, бөгс долоогчийн солиотой тэмдэглэлээс иччихлээ
зөвлөгөөг нь хүлээж ав хүн бүр үнэнийг хэлдэггүй юм
Нэг л еер дорвитойхон юм хийж еерчлехгvй бол vнэхээр болку байгаам аа!!
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зөв сэтгэл ,зөв хүчийг төвлөрүүлэн хоёр хөрштэйгээ энх амгаланг эрхэмлэн ард олны амьдралыг сайхан төвхнүүлж улсаа өргүй ,залуусаа эрдэм боловсролтой технологийн эринд бүтээн байгуулалт хийлгэхэд дэмжиж бүгд эвтэй,эрх тэгш,элдэв хуурмаг явдлаас улсаараа " Чингис хааны ивээл тэнгэр дээдсийн хүчний тааллыг" хүртэж энхжин нэгдэж улс Монголоо, ард түмнээ хөгжүүлье.Сайн сайхан бүхнийг хүсье