сонин mn
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, УОК -ИЙН ДАРГА С.АМАРСАЙХАН НАРТ МЭДЭГДЭЛ
 
НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ ГОЛ ГАРЦ ГАШУУН СУХАЙТ БООМТ-ЫН НҮҮРС ТЭЭВЭР ГАЦААНД ОРЖ, ЦАГААНХАД -НЫ “НОГООН БҮС” НЬ “УЛААН БҮС” БОЛСОН ТАЛААР:
 
Коронавируст халдварын үед уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөлд зохион байгуулан ажиллах хүрээнд та бүхэнд дараах арга хэмжээг нэн даруй авах шаардлагыг хүргүүлж байна.
Цагаан хад-Ганц мод боомт чиглэлд Корона вирусийн сэжигтэй тохиолдол илэрч байгаатай холбоотой хилийн таталт удааширч, Цагаан хад-дах НАБТ /Нүүрс ачилт буулгалтын талбайд/-д 9.5 сая тонн нүүрс овоолго нэмэгдэж, 4000 орчим богинын тээвэрчид “Ногоон бүс” дотор түгжигдээд байна.
2021 оны 4 дүгээр сард ӨМӨЗО-ны Баянуур аймгийн захиргаа, хил боомтоос өдөрт Монголын талаас 50 машин хилээр татаж байхаар шийдвэрлэснээ мэдэгдсэнтэй холбоотой гаалийн талбайд ачилтууд зогсож, олон асуудал сөрөг үр дагавар бий болоод байна.
 
Үүнд:
1. Цагаан хаднаас хилийн бүст ачаатай байгаа 1793 ачаатай машин зогсож буй бөгөөд өдөрт тээврийн хэрэгсэл 50 тзэврийн хэрэгсэл татах нөхцөлд 30-40 хоног болж бусад ачаанд орж чадахгүй байгаа тээврийн хэрэгслийн жолооч нар ногоон бүст цаашид хэрхэх нь тодорхойгүй болж байна. Цагаан хаданд тээвэрчид 25-30 хонож хил нэвтэрч байна.
2. Гаалийн байгууллагаас хятад улсаас тавьсан хүсэлтийн дагуу 2021.07.01 ний өдөр хүртэл Гаалийн талбайгаас нэмж ачилт хийхгүй болсон талаараа мэдэгдээд байна. Үүнээс үүдэн 1900 ачаатай тээврийн хэрэгсэл очерт сар ба түүнээс дээш хоногоор зогсож, 2000 орчим жолооч нар НАБТ /Нүүрс ачилт буулгалтын талбай/-н гадаа машин сахиж, хоол хүсний хомсдолд орж хүлээлтэд байна.
3. Өмнөговь аймгийн онцгой комисоос тээвэрчдийг Ногоон бүст нэвтрэхийг шууд хязгаарлаж ирснээс болон улс хоорондын “С“ зөвшөөрлийн нэр нэг машин дээр гарч байгаагаас жолооч нар ээлж солих боломжгүү болж нэг тээвэрчин бүтэн улирал ба хагас жилээр кабиндаа амьдарч байна. Мөн нэмж жолооч ногоон бүст орохгүй байгаас 3 машины дунд нэг хүн явж очерт шахах, шинжилгээний бичгийг бусдадаа дамжуулах зэргээр ажиллах болсон. Энэ бүх замбараагүй байдал нь Хятадын талд Гашуун сухайт боомтын хил орчимд цар тахлын эрсдлээс хамгаалах ажил муу байгаа гэсэн дүгнэлтэд хүргэж хилийн таталтыг нэмэгдүүлэхгүй байх нөхцөлд хүргэж байна.
4. Цагаанхад, Гашуун сухайт боомт орчинд үүссэн асуудалтай холбоотой нөхцөл байдалд тус холбоо судалгаа дүгнэлт гаргаж, тээврийн компаниуд болон тээвэрчидээс ирүүлсэн 500 орчим санал гомдлыг нэгтгэсний үндсэн дээр эмх цэгц тогтоон, зохион байгуулалтын онцгой арга хэмжээ авах дараах хугацаатай шаардлагыг Засгийн газар, УОК-т хүргүүлж байна.
 
ЦАГААН ХАД СУУРИНД “УЛААН БҮС” БИЙ БОЛГОХ ТАЛААР
 
1. Цагаанхад Гашуун сухайт боомтын бүст үүссэн халдварын тархалт эрсдлийг бодитой үнэлэн, Нүүрсний экспортын тээврийн онцгой шинэ дэглэм журам бүхий “УЛААН БҮС ” бий болгох.
2. Цагаан гашуун сухайт хилийн боомтын бүст үүссэн асуудлыг шийдвэрлэх, ЗГ-ийн төлөөлөгч, ЗТХЯ, Хил хамгаалах, ГЕГ, Аймгийн Онцгой Комисс зэрэг эрх бүхий байгууллага, Баянзам тээвэрчдийн холбооны төлөөллийг оролцуулсан экспортын “УЛААН БҮС”-ийн ажлын хэсгийг байгуулах.
3. Цагаан хадыг “УЛААН БҮС” болгосонтой холбоотойгоор ачаатай нүүрс тээврийн тээврийн хэрэгслээс бусад бүх жолооч нарыг 2021.06.20-ний өдрийн дотор гэрт нь хариулах ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар хийж, 2021.07.18 ний өдөр хүртэл буулган амраах.
4. Ачаатай тээврийн хэрэгсэл ба түүний жолооч нар, тээврийн үйл ажиллагаанд хамаарах ААНБ-ын ажилтан, цөөн тооны хүнсний худалдаа үйлчилгээний газруудаас бусад бүх үйлчилгээ, хувийн хэвшлийн үйл ажиллагааг зогсоож, Цагаан хад-ны иргэдийн хөдөлгөөн, үйл ажиллагааг хатуу хоригийн журмаар хязгаарлан онц шаардлагагүй иргэдийг тус бүсээс гаргаж, зайлшгүй ажлын шаардлагаар УЛААН БҮС -т үлдсэн иргэд, ажилтан албан хаагч нарт УЛААН БҮС-ийн цахим карт олгож, QR кодтой болгох.
5. Цаашид улаан бүст нэвтрэх тээвэрчдийн хувиар жагсаалтыг нарийвчлан гаргаж, улс хоорондын ачаа тээврийн 3-р улирлын “С” зөвшөөрөл гарсан тээврийн хэрэгслийн жолооч нарыг компани бүрт адил квотоор цөөн тоогоор олгож, үе шаттай УЛААН БҮС-рүү татаж, 14 хоногоор тусгаарлан РCR-ийн шинжилгээг авах. Урьдчилан сэргийлж Хятад улсын талд дахин шинжилгээ өгүүлж тээвэрт оруулахаар хятад улсын талтай яриа хэлэлцээр хийх.
6. Тээврийн компаниудаас болон тээвэрчдээс гаргасан санаачилгыг ажлын хэсгээр хэлэлцүүлэх, Монгол жолооч нараас тодорхой тооны жолооч нарыг Монгол улсын талд бүрэн тусгаарлагдаж , зохих тооны жолооч нарыг Хятад улсын хил талд тусгаарлах/, тэдгээр жолооч нар хил хооронд нүүрс ачсан тээврийн хэрэгслийг тусгай бүст хүргэх түр журам хэрэгжүүлж. Хилээс Ганцмод боомтод хилийн цаана байгаа тусгаарлагдсан тээвэрчид машиныг авч ачааг буулгах журмаар хамтран ажиллаж, Хятад улсын талд халдваргүйжүүлэлт, хамгаалалтын баталгаа бий болгох, халдваргүйжүүлэлтийн хатуу чанга, давхар хяналтыг нэмэгдүүлж 2021.07.01- ний өдрөөс экспортын тээврийн таталтыг өдөрт 250-300 машинд хүргэх талаар Хятад улсын хил боомтын талтай талтай яриа хэлэлцээр өрнүүлэх эдгээр болно.
Бидний тээвэрчид, тээврийн компаниуд, хил гааль мэргэжлийн хяналтын ажилтнууд Ковид цар тахлын нөлөөнд бусад давхаргын нэгэн адил өртөж, өр зээлийн дарамтанд орсон ч, төрт ёсны сонгуулиа дээдлэн аливаа гомдол үглэл тавилгүй экспортын тээврийг тасалдалгүй явуулахын төлөө эрүүл мэндээ золиослон ажилласаар ирсэн.
Цаашид төр засгийн байгууллагуудын уялдаа холбоогүй, хариуцлага хяналт сул үйл ажиллагаанаас болж байнгын эрсдэлд орж, ар гэрээсээ бүтэн улирал, хагас жилээр алс амьдарч, үр хүүхдээ өнчин мэт байлгаж, эрүүл мэнд сэтгэл санаа санхүүгээр хохирч байгаа энэ байдлыг тэвчих боломж шавхагдсан тул Нүүрс экспортод яаралтай авах арга хэмжээний талаар бидний тавьсан шаардлагад хариу ирүүлж. Ногоон бүст ажил ачаагүй зогсож эхэлсэн 4000 орчим тээвэрчдийн асуудлыг нэн даруй шийдэж, ар гэрт нь буцаах асуудлыг 2021.06.18-ний өдрийн дотор шийдэх.
ТОДОРХОЙ ҮР ДҮН бүхий арга хэмжээ аваагүй тохиолдолд 2021.06.19-ний өдрөөс тээвэрчид нэгдэн, ҮЭ-ийн холбоо болон бусад хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажил хаялт зарлаж, хариуцлага алдаж Ногоон бүс-т халдвар алдсан албан тушаалтнуудаас хариуцлага нэхэх тэмцлийн хэлбэрт шилжихээ үүгээр мэдэгдэж байна.
 
 
 
БАЯНЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО ТЭЭВЭРЧДИЙН ГЭРГИЙ НАРЫН ХОЛБОО
ТЭЭВЭРЧДИЙН ЗӨВЛӨЛ