Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт илгээх ил захидал
Геологийн хайгуулын ажлыг шинэ шатанд гаргаж, геологичиддоо урам хайрлая! “Хүн байгалаас хишиг горьдож суух биш түүнийг булааж авах ёстой” гэсэн сургаалийг нэгэн эрдэмтэн судлаач хэлсэн байдаг билээ. Энэ сургаалийн булаах гэдэг үг өнөө үед тааламжгүй байж мэдэх юм. Гэлээ ч байгалийн хишгийг зүгээр биширч суугаад хүртэхгүй нь хэнд ч ойлгомжтой. Оюун бодлоо уралдуулж, хөдөлмөрлөж, хөрөнгө хүч гаргаж байж сая үр шимийг нь хүртэж байдгийг хүн төрөлхтний түүх гэрчилнэ.
Өнөө цагт Монгол түмэн маань байгалийн баялгаа (хишиг) хүртэж амьдарцгааж байгааг сүүлийн 30 жилийн түүх яруу тодоор харуулж байгааг хэн ч үгүйсгэхгүй. Байгальд тархаж хуримтлагдсан эрдэс баялгаа (эрдсийн түүхий эд) дотооддоо ашиглахын зэрэгцээ гадаад зах зээлд борлуулж байж л Монгол орон оршин тогтож байгааг дээр, дооргүй ойлгох биз ээ.
Бидний өнөөдрийн амьдралыг тэтгэж, тэнхрүүлж байгаа эрдэс баялгийн орд газруудыг өмнөх нийгэм буюу социализмын үед геологич (газрын баялгийг судлаач шинжээч) хүмүүс л олж илрүүлж, түүнийгээ хайгуулын олон үе шатны ажлаар нөөцийг баталгаажуулж тогтоосон гэдэгтэй хэн ч маргахгүй билээ. Геологичдын нөр их хөдөлмөрөөр нээгдсэн томоохон ордуудыг энд дурьдвал Эрдэнэтийн овоо, Тавантолгой, Багануур, Оюутолгой, Цагаан Суварга, Хармагтай, Шивээ-Овоо, Нарийн Сухайт, Бор-Өндөр, Заамарын район... Геологийн судалгаа нь эрэл хайгуул шинжлэх ухааны олон салбарын үр дүн ололт дээр түшиглэн, хийгддэгээрээ онцлогтой. Тэр онцлогийг дагаж геологичид ч гэсэн тэр шинжлэх ухааны нэрийг дагуулж явдаг. Тухайлбал, геофизикч, гео-морфологич, геохимич, гидро-геологич, биогеохимич гэх мэт.
Геологичид ч гэсэн дээрхи чиглэлээр мэргэшсэн байх бөгөөд аливаа эрдсийн орд, илрэлийг цогц байдлаар судлаж тус бүрийн чиглэлээр эцсийн дүгнэлтүүдийг тодорхойлж өгдөг онцлогтой.
Геологичид нээсэн, судалсан бүхнээ өөрсдөдөө ашиг хардаггүй улс, орондоо л өгдөг. Эрдэнэтийн овоогоор овоглосон Төрийн шагналт геологич Г.Сандуйжав, Л.Мягмар нар Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн эзэн болоогүй, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу дахиад нэг Эрдэнэт шиг орд нээх юмсан гээд л алхаа бариад, хээрийн цүнхээ үүрээд геологийн судалгаандаа ажиллаж байсан даа.
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Мөнхтогоо Өмнөд Монголын нутаг дэвсгэрт нүүрсний олон ордын хайгуул хийж, ашиглалтанд шилжүүлсэн ч өөрөө нэг ч ордын эзэн болоогүй л байна.
Өнөөдөр Монголын ард түмэн цар тахлын өвчинд нэрвэгдэж, улс даяараа л маш хүнд байдалд, ёстой л мостонд орсон бөхтэй адил байна. Энэ хүнд байдлыг даван туулахад нөгөө л заримд нь ад шоо үзэгдэж хэл ам дагуулж байдаг уул уурхайн үйлдвэрүүд аминд нь орж байх шив дээ. Энэ ач тусыг Засгийн газар, түүний дотор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ард түмэндээ зөв ойлгуулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ эрдэс баялийг нээн илрүүлж уурхай байгуулах бүх нөхцлийг бүрдүүлж өгдөг геологичидоо мартаж болохгүй шүү!
Сүүлийн үед мартахааргүй үйлс бүтээсэн геологичидынхоо ариун цагаан хөдөлмөрийг урам хайрлаж эрэл хайгуулын ажлыг далайцтай өрнүүлж, идэвхтэй ажиллах эрх зүйн орчинг ойрын хугацаанд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт заалт оруулж шийдэх боломжтой. Өнөө үед геологи хайгуулын ажлыг орон нутгийн иргэд, төр захиргааны байгууллага (сум, баг) маш дурамжхан хүлээн авч ихэнх тохиолдолд ажлыг хийлгэхгүй, хөөж туух, дарамт шахалт үзүүлж байгаа нь ердийн үзэгдэл болсон байна. Ийм өрөөсгөл хандлага нь геологичдын ажилд ноцтой хохирол учруулж байна.
Энэ зохисгүй байдлыг таслан зогсоож, геологи хайгуулын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах цаг болоод байна. Геологичдын нэр хүнд унаж байгаа тухай Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай нэг уулзалт дээр ярихдаа “Дээр үед (социализмын үе) нутгийн ард иргэд гөологийнхон ирлээ гэхээр ихэд сонирхон, “Манай нутагт ямар баялаг байна вэ ?” гээд л өөрсдийн сонирхсон эрдэс чулууны хэлтэрхий хүртэл барьж ирээд асууж лавлаж, шинжилж судлаж өгөөрэй гээд л олзуурхаж байдаг байлаа. Тэгсэн чинь одоо цагт геологичдыг бараг л хөөж туух холгүй байна” гэж хэлж байсан нь санагдаж байна. Харин сүүлийн үед буюу 2020 онд олзуурхууштай чухал үйл ажиллагаа өрнөж байгааг харахад бахархууштай.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар батлагдан гарсан “Алсын хараа 2050” хөтөлбөр нь гөологи, уул уурхай төдийгүй Монгол Улсыг хөгжүүлэх цогц бодлого юм. Уг хөтөлбөрийн 4.2.5-д “Геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэх дунд, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ” гэж заасан байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба хамтарч нарийвчилж тодотгосон төлөвлөгөө гарган түүнийгээ мөрдөж ажиллахыг уриалж байна.
Монголын геологийн салбарын чадварлаг мэргэжилтнүүд, аж ахуйн нэгжүүд нэгдэж Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийг байгуулсныг цаг үеэ олсон томоохон үйл хэрэг болсон гэж өвгөн би олзуурхаж явдаг. Энэхүү мэргэжлийн байгууллагатай төр засаг хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Ахмад геологич Хөтгөрийн ДАГВАДОРЖ
Сэтгэгдэл0
Тэр хөөж тууж байгаа хүмүүст хэдэн юм атгуулчихад больчихдог юм
Тэр атгуулдаг юм чинь нөөц ашигласаны төлбөрөөр иргэн бүрт очих ёстой юм шүү дээ
gazar nutgaa hamgaalah ni tuhain nutag ornii humuusiin zui yosnii asuudal.
Монголчуудын тамын тогооны үлгэр шүү дээ.Нүүрс угаадаг ганц үйлдвэрээ тэрнийх энэнийх гээд оймс Наранбаатар ,МАНы хөлсний бичигч Сонинхүү нар гацаахыг оролдоно.Эрдэнэбүрэнгийн УЦСыг хэдэн малчид бариулахгүй гээд шантааж хийчихнэ.Байгаа юмаа ашиглах л хэрэгтэй .Шантаазаар амьдардаг хүмүүс олон болжээ.Уул уурхайгаа ашиглуулдаггүй орон нутаг сумуудад төсөв хөрөнгийг нь та нар хэрэгтэй.
хөөж туух нь зөвшд, манайх шиг ялзарч илжирсэн улстөрчидтэй оронд уул уурхай гэж газар шороогоо ухаж төнхөж, байгалиа сүйтгээд эцэст нь ард түмэнд, жирийн хүмүүст ямарч хүртээл алга
Би нэг удаа санаандгүй алтны Нинжануудыг отогт очиж үзсэн, их айсан. Ийм хөл толгойгүй төртэй байх ч гэждээ гэж их гутарсан. Төр төмөр нүүртэй гэж зүгээр нэг хэлээгүй бх, тэгсэн манайд эсэргээрээ хэдэн санал авах гээд ямар ч зэрлэгийг толгой дээрээ сандайлуулдаг нийгэм болчоод бна.
Хангалттай ухууллаа. Туухаас өөр замгүй болоод байгаа болоод л тэр. Туу туу бүр сайн туу
Энэ Чотгорийн дагвааг пи очир баттай нь монголоос туу . О доо ухуулах газар алгын чинээ ч монголд байхгуй
Alaad ug
Учрыг нь мэдэхгүй бас тэгж болохгүй шүү дээ. Манайхан бас их харамч сэтгэлгээтэй. Орон нутаг, улсын хөгжилд зөв зохицуулах хэрэгтэй. Улсын төсвөөс санхүүжилт авч байгаа бол ингэж бас болохгүй ээ
Онгон байгалиа хамгаалах гэдэг сүржин гоё нэрийн дор уул уурхайн компаниудыг шантажлах ажлыг УИХ-ын гишүүдээс эхлэн санаачлан дэвэргэсний хар гай!! Болорчулуун Гацууртын ордыг гацаасан шиг С.Ганбаатар, даваасүрэн г.м. хуурамч эх орончид Оюутолгойг гацаахын төлөө улайран зүтгэж буй нь харанхуй масст үлгэр дууриал болж байгаа юм!!!
АН-ыхан хэцүү, би нээсэн, манайхан нээсэн юм. Бид авна. Манайхан авна гээд л өмчилдөг болчихсон юм.
hooj tuuh n zov shd ard tumend yamar ashig uguuj baihgui ongorsn 30jild hamag baidag baylagiig hovh sorood duusgalaa heden toonii oligarhi ger bul
Зарим хедеенийхен орон нутгаар нь хайгуул хийж яваа геологчдыг шууд ална! гэж занаж зvхдэг болсон бн лээ!! Манай улс терч болгон геологийн мэрэгжлийг гутаагаад доромжлоод доош нь хийгээд байхаар аргагvй юм биз!!
Европ гэж балайтдаг Оросууд социализмын үед Монголд хийсэн бүх ус ашигт малтмалын судалгаагаа Монголд өгөөгүй авч явсан! Ямар азаар Казахстанд шиг атомын бөмбөг дэлбэлж, пуужингийн түлш асган сая км квадрат газрыг нь эзгүй шороон цөл болгочихоогүй юм.Цэргийн полигонууд нь бол бас адилхан Монголд бол байсан.
Монголд өгсөн байгаа шүү
202.9.46.252 Буриадууд та нар Монголд балбуулах цаг чинь ойртож байгаа шүү. Худлаа цуурахаа одоо больцгоо. Монголд Оросууд ганц ч геологийн материалуудыг өгөөгүй. Гэтэл Афганистанд зарим судалгаагаа өгсөн л европчууд даа.
Бүдүүлэг
Дараа уедээ улдээж хав дарсан нь дээр гэж бодох боллоо
Тэр үед тусгаар тогтнолоо алдах байлгүй. Малаараа мөнгө олохгүй нь ойлгомжтой
Гуйлгачин амьдарч бхдаа таарсан хөдөөний амьсгаагууд удахгүй өр зээлэндээ баригдаж сүйрэндээ!!!
Илэрүүлсэн орд ашиглаж хишгийг нь тэгш хүртээгүй байж дахин газар хөрс усыг сүйтгэж байгаад нутгийн иргэд тэмцэх нь зөв
яг үнэн хөөж туу бүр сайн туу
Геологи хайгуулын ажлыг томоохон обьектуудыг хувьцаа гаргаж, хайгуулын үе шатны төрийн мэдэлд ажил явуулах шаардлагатай болсон...Одоо геологчид гүй улс орон болохоор болсон байна.Газраа үнэлж чадаагүй, үндэсний геологич байхгүй улс орон мөхөлд ордог жамтай .
Х.Дагвадорж гуай шиг үнэнийг хэлдэг хүн ховор болжээ.Дандаа л хар амиа бодсон бэртэгчин сэтгэлгээтэй хүмүүс болцгоожээ бид.
50 мянганы зураглал,200 мянганы зураглал гэх мэт зайлшгүй хийх ёстой ажил биз дээ.Түүнийг хийлгэхгүй байж болохгүй баймаар юм.Эсвэл хувийнханд дургүйцээд байгаа байх.
Тэр геологчингууд чинь гэрийн эзэн оторт явсан хойгуур нь айлын эхнэрийн өвөр хэссэн юм байгаа биз
Тэр нь л дээрдээ тэгээд л уxаж эxэлдэг болоxоор.
Энэ эсэргүүцээд байгаа хүмүүс ухаалаг утас, зурагт радио, машин техник, бас төрөөс өгдөг ямар нэгэн халамжийг авахгүй байна уу? Үүний оронд ном уншиж шувуун тариа цэнэглэх хэрэгтэй